Сүмбэр сум

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

БОДОЛ ӨНЖӨӨХ – БОРЖИГИН НУТАГ СҮМБЭР СУМ 

1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд “Аймаг, нийслэл ,сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц ,орон тооны  хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж  заасны дагуу   Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 63 тогтоолоор “Сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц”-ийг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бусад  орон тоотой байхаар  тогтоосноор  1993 оны 10 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн  Сумын Засаг даргын Тамгын газар 11 орон тоо, санхүү тасаг, 2010 онд  Мал эмнэлэг, үржлийн тасаг гэсэн шинэ бүтэцтэй зохион байгуулагдсан.

           Орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдийнхээ оролцоо дэмжлэг, санал,  хүсэлтийг хүлээн авах  77553233   дугаарын телефон утас, gsa.sumber@gov.mn цахим шуудан хаяг, сар бүрийн ажлаа мэдээлэх Сүмбэрийн мэдээ , олон нийтэд мэдээлэл шуурхай хүргэх Sumber.gs.gov.mn албан ёсны цахим сайт, “Цахим мэдээлэл” самбар,  ЗДТГазарт иргэдийг хүлээн авах , иргэдэд үйлчлэх  “Төрийн үйлчилгээний опериатор иргэдийн санал бодлыг хэлэлцэн шийдвэрлүүлэх “Иргэний танхим” байгуулж, иргэдээ сонсож, ажлын алдаа оноогоо дүгнэн хэлэлцэх мэдээллийн олон хэлбэрийг  бий болгон ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газар 2020 онд ажлаараа аймаг, улсын хэмжээнд тэргүүлж “-УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ШИЛДЭГ СУМ”-аар шалгарч 100,0 сая төгрөгөөр шагнагдсан  амжилт  бүтээлтэй чадварлаг хамт олон.

ЗДТГ-ын дарга Үзэх
Дэлгэрэнгүй мэдээллийг: ССЗДТГ-ын дарга П.НАРАНМАНДАХ
Утас: 9444-9372