📌Сүмбэр сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “3х3 сагсан бөмбөгийн талбай хийх ажил”-ыг хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 08 сарын 13-ны өдөр ажиллаж нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв. Тус ажлын хүрээнд стандарт хуванцар шалтай 3х3 талбай 3 ширхэг цогц талбай, эко ариун цэврийн байгууламж хийгдсэн.☺️

Гүйцэтгэгч:“ТОП УНИВЕРСАЛ КОНСТРАКШН ХХК

Гэрээний үнийн дүн:247,616,998

Тус талбай нь нээгдсэнтэй холбоотой нийт залуучууд, хүүхдүүд сагсан бөмбөгийн талбайн эд хэрэглэлтэй болгоомжтой харьцаж цаашдын ашиглалт хамгаалалтад гар бие оролцохыг уриалж байна. 📣🤗