📌2023-2024 онд өвөлжилт хүндэрч малын хоргодол сумын хэмжээнд 25.9 хувьд хүрч эрсдэлт нөхцөл байдал үүсэнтэй холбоотой 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд малчдын бүлэг болон хадлан бэлтгэх сонирхолтой иргэн аж ахуйн нэгжид “ХАДЛАН ХАДАХ ЗӨВШӨӨРӨЛ” олгох буюу гэрээ байгуулан хамтран ажиллана. Иймд хадлан бэлтгэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, малчдын бүлэг хүсэлтээ гарган сумын ЗДТГазарт өгнө үү ‼️‼️‼️

📌Жич: Малчдын бүлэгт байгаа малчин өрх тус бүрээс бэлчээрээсээ хадлан хадахыг зөвшөөрсөн бичиг авч бэлчээр нутгаасаа хадлан бэлтгэнэ. Гэрээ хийлгүй хадланд гарсан тохиолдолд хадсан өвсийг улсын орлого болгон газрын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно.

📌Хүсэлт: Сүмбэр сумын ЗДТГ-т 08 сарын 20 хүртэл хүлээж авна.

📞Дэлгэрэнгүй мэдээллийг 95929385, 99073689 дугаараас лавлана уу