Сумын 2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Бурхант суурьшлын бүсэд 9 эгнээ 0.4 кв-ын агаарын шугам татах ажил хийгдэж тус ажлыг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүн 2024 оны 07 сарын 03-ны өдөр ажиллаж нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв. Тус ажлын хүрээнд нийт 184 айл өрх цахилгаанаар хангагдах боломжтой болсон.
Гүйцэтгэгч: Эрчим Сансар ХХК
Гэрээний үнийн дүн: 198,941,581