Хүнс худалдаа үйлчилгээний тайлан

  • Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэлгээ  хийх,   хэмжих хэрэгслийг  баталгаажуулах ажлыг зохион байгуулснаар  худалдаа үйлчилгээ эрхлэгч 54 аж ахуй нэгж иргэн, түүхий эдийн 4 цэг хамрагдаж  7 аж ахуйн нэгжийн 52 шатахуун түгээгүүрийн хошуу, 86 хэмжих хэрэгсэл, хүнд даацын пүү, эзэлхүүн хэмжигчийг баталгаажуулалтанд хамруулан худалдаа үйлчилгээний газруудад  бүтээгдэхүүн үйлчилгээний  үнэлгээ хийж стандартын шаардлага 80-с хувийн үзүүлэлт бүхий    2 зочид буудал, нийтийн хоол үйлдвэрлэлийн 5, нийт  7 аж ахуй нэгж, иргэнд   стандартын тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаатай  олгосон болно.
  • Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хууль журмын дагуу сумын засаг даргын захирамжаар 11 иргэн аж ахуй нэгжид сунгалт, 1 иргэнд  шинээр олголт хийгдсэн. Аймгийн Төрийн аудитын газраас ”сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах   зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журмын хэрэгжилт”-д нийцлийн аудитын шалгалт хийгдсэн. Архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл бүхий 24, тамхины тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуй нэгжүүдэд аймгийн ХБОХХэлтэс, төрийн аудитын газрын хамтарсан ажлын хэсэг  хяналт шалгалтыг явуулсан ба 2016-2017 онд тамхины тусгай зөвшөөрөл олгосон сумын засаг даргын захирамж, хийсэн ажлын тайлан, аж ахуй нэгж иргэдийн судалгаа, анхан шатны баримт бичгийн бүрдэл, орон нутгийн орлогод тэмдэгтийн хураамжийн төвлөрүүлэлтийн байдалд хяналт шалгалт явуулан  илэрсэн зөрчил дутагдлыг арилган хийсэн ажлын тайланг нэгэтгэн гаргаж Төрийн аудитын газарт хүргүүлж ажиллаа.Тамхины тусгай зөвшөөрөл олголтын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрүүлэлтийн мэдээг сар болгон аймгийн Татварын хэлтэст гаргаж өгч байгаа болно.
  • Мах, махан бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэд аж ахуй нэгжүүдэд махны гарал үүсэл, эрүүл ахуйн байдалд хяналтыг байнга тавьж ажилладаг ба   Балдан засаг, Өгөөж хүнсний зах дээр сүү,  махны худалдаа эрхлэгч  29 иргэний   мах махан  бүтээгдэхүүнийг   МЭАЦ-н лаборторийн шинжилгээнд 7 хоног бүр хамруулж   зөвлөмж өгч ажилладаг.

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо”  нээлттэй өдөрлөг арга хэмжээг  Балдан засаг хүнсний зах дээр 10-р сарын 25-ны өдөр МХГазар, ХХААГазартай хамтран зохион байгуулсан. Өдөрлөг арга хэмжээгээр  Балдан засаг зах дээр  хүнсний худалдаа эрхлэгч иргэд, худалдаа үйлчилгээний  байгууллагуудын төлөөлөл нийт 32 худалдаа эрхлэгч оролцсон ба хүнсний бүтээгдэхүүний  худалдан авахад анхаарах зүйл, хаяг шошго  хэрхэн унших тухай, хүнсний нэг удаагийн сав болон хуванцар савны хэрэглээний тухай, мах, сүү,хүнсний ногооны чанар аюулгүй байдлын талаар хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилж  худалдан авагч иргэдэд мэдээлэл өгч ажиллаа.

  • Төмөр замын галт тэрэгний буудал дээр ил задгай худалдаа эрхлэгч 30 иргэнийг нэгдсэн жигд хувцастай болгон 6 сар дутам шинжилгээнд хамруулан үйл ажиллагаанд төмөр замын цагдаа, багийн Засаг даргатай хамтран  хяналт тавьж, худалдаа эрхлэгч  иргэдийг  3 удаа сургалтанд хамруулсан.
  • 9-р сарын14-нөөс 15-ны өдрүүдэд “Шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг  ХХААГ, ДЗМОУБ, Инвест ко-оп монгол тал хээрийн болон говийн бүс төсөлтэй хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаагаар орон нутгаас Баянтал, Шивээ говь сум, Дундговь аймгийн Говь-угтаал, Баянжаргалан сум, Шилмэл буйдан, Ariana электроникс  ХХК  зэрэг  нийт 60  иргэн, 15 ААНБ  өөрсдийн үйлдвэрлэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 34,9  сая төгрөгийн борлуулалт  хийгдсэн байна. Үзэсгэлэн худалдаанд махан бүтээгдэхүүн ,хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, сүү цагаан идээ үйлдвэрлэгч, гар урлал, оёмол нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр оролцсон ба  ноосон сүлжмэл бүтээгдэхүүнээр 4-р багийн иргэн Отгонгэрэл, сүү,цагаан идээний шилдэг  бүтээгдэхүүнээр 5-р багийн Ш.Эрдэнэсувд,  хүнсний ногоо нөөшилсөн бүтээгдэхүүний төрлөөр 1-р багийн иргэн Даваажаргал,  хамгийн их ургац авсан  аж ахуй нэгжээр Сүмбэр айраг хоршоо, Бүрэн урлан ХХК-ын үйлдвэрлэсэн  “Хонь, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн” брэнд бүтээгдэхүүнээр  тус тус шалгарсан.
  • Эрүүл мэндийн сайдын “Осол гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 04-р албан даалгаврын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан эрчим хүч хэрэглэгч  иргэн аж ахуй нэгжүүдэд  БЗӨБЦТС Говьсүмбэр салбарын эрчим хүчний байцаагч монтёруудтай хамтарсан үзлэг шалгалтыг 7-р сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Шалгалтаар цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэн аж ахуй нэгжүүдэд цахилгааны ил утсыг далдлах, цахилгааны шит, өрөөг цоожлох, аюулгүй ажиллагааны санамж, анхааруулах тэмдэг байршуулах, цахилгааны утасны хамгаалалт, дэд станцын хамгаалалтыг сайжруулах, шит дэх автоматын чадлыг тохируулах, ил болон гэмтэлтэй кабель утасны бүрээс хамгаалалтыг бүрэн бүтэн болгож хэрэглээнд ашиглах, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тухай анхааруулга зөвлөмжийг өгч, нийт 35 иргэн аж нэгж байгууллагаар орж 9 ААНБайгууллага иргэнд хугацаатай албан шаардлага өгч гүйцэтгэлд хяналт тавьж  ажиллаа.
  • Говийн бүсийн “аварга  тогооч, зөөгч “ шалгаруулах тэмцээн 10-р сарын 12-13-ны өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Монголын тогоочдын холбоо, аймаг  орон нутгийн ЗДТГазар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд  Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр 4 аймгийн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж буй  тогооч, зөөгч нар европ хоол, орчин үеийн монгол хоол, сургууль цэцэрлэг, эмнэлэг сувилал, орон нутгйин бренд хоол, нарийн боов, зөөгчийн үйлчилгээний төрөл,  шилдэг багийн төрөл гэсэн 8 шалгаруулалтаар оролцож ажил мэргэжлээрээ уралдлаа.  Тэргүүн байранд Сүмбэр сумаас Алтаншагай ахлагчтай баг, зөөгчийн төрлөөр 3-р байранд Дреам грийл рестораны зөөгч шалгарсан.