Нийтийн эзэмшлийн орон сууцнууд /Радио релейны байр, ХБ-10, ХБ-11 дугаар байр/-ны дээвэр засвар, гадна фасадны ажил

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 09 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

 Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 09 дүгээр сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 9 сарын 12-ны өдөр 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг Политехник коллежийн зааланд зохион байгуулан 120 иргэн хамрагдлаа. Хурлаар нүүрсний уурхайн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулан  иргэдээс санал авч ажиллалаа.

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3 дугаар багийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулан 110 иргэн хамрагдан Сүмбэр сумын 3 дугаар багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тойргийнхоо иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож 2016 оноос 2018 оны хагас жил хүртэл аймгийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийгдэх ажлуудын талаар танилцуулан иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа.

2018 оны 9 дүгээр сарын 24-нд 2 дугаар багийн өдөрлөгийг Боржигин чуулгын өмнөх талбайд зохион байгуулан Засаг даргын орлогч Н.Хишигдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр нар иргэдтэй уулзалт хийн сум орон нутгаас хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн мэдээлэл хүргэн тэдний санал бодлыг сонсож ажиллалаа. Өдөрлөгт Өрхийн эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллежоос иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн дунд АХА асуулт, хариултын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн ЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан.

2018-2019 оны хичээлийн шинэ жилд зориулсан “Хурдан даага”-ны уралдааныг 9 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн МАН-ын хороотой хамтран зохион байгууллаа. Уралдаанд хөдөөгийн 3 баг, Дундговь аймгийн зарим сумдын 20 гаруй даага уралдаж Сүмбэр сумын 5 дугаар багийн уяач А.Энхбаярын шарга даага түрүүлсэн. Мөн уралдааны үеэр унаач хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан.

2018 оны 09 сарын 05-наас 08-ний өдрүүдэд хөдөөгийн багийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хөдөөгүүр ажиллан Сумын Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хагуулах тухай” албан даалгаварыг малчдад тараан, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон бусад мэдээ мэдээлийг хүргэн малчдын санал бодлыг сонсож ажиллалаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам 4-р багийн малчид, айл өрхөөр орж цаг үеийн мэдээлэл хүргэн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж ажиллалаа. Хөдөөгийн 4,5,6-р багийн хэмжээнд нийт 243 өрхөд  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгаварыг танилцуулан, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 272 иргэнд үзлэг оношилгоо хийж ажилласан.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн гар урлал, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор 9-р сарын14, 15-ны өдрүүдэд “Шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг  ХХААГ, Дэлхийн Зөн ОУБ, “Инвест ко-оп” монгол тал хээрийн болон говийн бүс төсөлтэй хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 60 иргэн, 15 ААНБ  өөрсдийн үйлдвэрлэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 34,9 сая төгрөгийн борлуулалт  хийгдсэн байна. Үзэсгэлэн худалдаанд махан бүтээгдэхүүн ,хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, сүү цагаан идээ үйлдвэрлэгч, гар урлал, оёмол нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр оролцсон ба  ноосон сүлжмэл бүтээгдэхүүнээр 4-р багийн иргэн Отгонгэрэл, сүү, цагаан идээний шилдэг  бүтээгдэхүүнээр 5-р багийн Ш.Эрдэнэсувд,  хүнсний ногоо нөөшилсөн бүтээгдэхүүний төрлөөр 1-р багийн иргэн Даваажаргал,  хамгийн их ургац авсан  аж ахуй нэгжээр Сүмбэр айраг хоршоо, Бүрэн урлан ХХК-ын үйлдвэрлэсэн  “Хонь, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн” брэнд бүтээгдэхүүнээр  тус тус шалгарсан байна.

Дайчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл дайчилгааны бэлтгэл байдлыг хангуулах сургалтанд сумын хэмжээнд төрийн болон хувийн хэвшил, ажилгүй иргэдээс 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 10, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 10 нийт 20 иргэнийг сургалтанд хамрууллаа.

Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд:

2018 оны 08 сарын 31-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 221.8 сая төгрөг гүйцэтгэл 306.1 сая төгрөг буюу 138,0 хувьтай байна.

Орон нутгийн болон тусгай зориулалтын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 3811.9 сая төгрөг, гүйцэтгэл 3245.9 сая төгрөг, үүнээс цалин хөлсөнд 1883.7 сая төгрөг, НДШ-д 222.7 сая төгрөг, Орон нутгийн хөгжил сангийн зардалд 204.8 сая төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж 69,7 сая төгрөг, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд 2,6 сая төгрөг, бараа үйлчилгээний зардалд 839,0 сая төгрөг тус тус зарцуулсан бөгөөд 8-р сарын цалин хөлс хугацаандаа олгогдсон.

8-р сарын 31-ны байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 29327.4 мянган төгрөг, өглөг нь 55411.0 мянган төгрөг болсон байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, сумын “Соёл, урлаг, спорт нийгмийн салбаруудад чиглэсэн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд малчин залуучуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хөдөөгийн баясгалан” урлаг, спортын өдөрлөгийг аймгийн Биеийн тамир спортын газар, Боржигин чуулга, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТөв, ХХҮГазартай хамтран зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллалаа. Өдөрлөгт хөдөөгийн багийн 145 малчин залуучууд хамрагдаж холимог волейбол, хүч тамирын дасгал, цагираг эргүүлэх, бие бялдрын сорилын тэмцээн, АХА, хөгжөөнт буухиа, олс таталт гэсэн төрлүүдээр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Арга хэмжээний үеэр сумын Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” 01 тоот албан даалгаварыг малчдад хүргэж ажилласан. Мөн 2017 онд Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан иргэдийн нөхөн төлбөрийн батламжийг гардуулан, МИД-ын талаар мэдээлэл сурталчилгаа хийлээ.

2018 оны 08 сарын 29-ний өдөр аймгийн ХХҮГазартай хамтран “Төгсөлтийн аргачлалын”-ын ажлын хүрээнд хийгдэж буй төсөл үйл ажиллагааны явцыг эргэн дүгнэх, мэдээлэл, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

2018 оны 09 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах уузалтанд 12 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.

Аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын байгуулсан 2018 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Өрх бүрт угийн бичгийг хөтлүүлж хэвшүүлэх” арга хэмжээний хүрээнд аймгийн Боржигин өв музей, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Угийн бичгийн арга зүйн зөвлөгөө өгөх” сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Онцгой байдлын газрын 20 албан хаагчдад зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “School police” эцэг эхийн эргүүлийн хуваарийг гарган ажиллаж байна.

Сурагчдын спортын ур чадварыг нээн хөгжүүлж, анги хамт олноороо спортоор хөгжих сэдлийг төрүүлэх, өөрөөрөө бахархах, бусадтай хамтран ажиллаж, суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 1,2-р сургуулиуд “Алтан намар” спартикадыг 5 насны ангилалд 13 төрлөөр 9 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Хамтарсан баг”-ийн ажлын хүрээнд 3-р багийн 2 иргэнд нөхцөл байдлын үнэлгээ хийж Улаанбаатар хотын сэтгэц судлалын үндэсний төвд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэн хэвтүүлэн эмчлүүлж байна.

ДЗОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд ажлын хэсэг мал маллах хүсэлтээ ирүүлсэн 3 өрхөөр орж амьдрал ахуйтай танилцаж ажилласан.

Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшүүлэх зорилготой “Ногоон паспорт” аянд нэгдэж ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулиудын эко клубын 56 сурагч 6 багшийн хамт Дорноговь аймгийн Хамрын хийдэд зохион байгуулагдсан аялалд хамрагдлаа.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 дүгээр цэцэрлэгийн харъяа Аяганы хонхор дахь гэр цэцэрлэгийн гадна хашаа, тоглоомын талбай, сүүдрэвч, тохижилтын ажлыг ДЗОУБ-аас 15000 долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж дуусч хүлээн аваад байна.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

9 сарын 13,14-ны өдрүүдэд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймаг сумдын салбар зөвлөлүүд хамтран аж ахуй нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтануудын дунд “Хөдөлмөр нийгмийн хамгаалал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт төрийн болон төрийн бус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан 36 ажилтныг хамруулан чадамжийн гэрчилгээ олголоо.

“Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд В,С вирусын илрүүлэг шинжилгээнд 9-р сарын 15-ны байдлаар 2583 хүн хамрагдаж 50 хувьтай явагдаж байгаа ба үүнээс  В  вирус илэрсэн-168, С  вирус илэрсэн 69 иргэнийг  вирус тоолуулах үнэ төлбөргүй шинжилгээнд илгээгээд байна.

2018 оны 09 сарын 07-ны өдөр газрын тосны үйл ажиллагаа эрхлэгч “108 ойл” ХХК-ны 12 ажилтан, албан хаагчдад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн шаардлага стандартын хэрэгжилт, даралтат сав хоолойн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сумын засаг даргын “Худалдаа үйлчилгээ явуулах цэг тогтоох тухай” А/171 тоот захирамжийн хүрээнд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан тогтоосон цэгт худалдаа явуулах тухай  зөвлөмжийг өгч ажилласан.

Тамхины тусгай зөвшөөрөл шинээр авахаар хүсэлтээ  1 иргэний өргөдлийн дагуу нөхцөл байдлын судалгааг  хийн, зөвлөмж өгч хууль журмын хүрээнд  засаг даргын А/191 тоот  захирамжаар 1-р багийн Аяган хонхорын хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлийг олгов.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Малын гоц халдварт бруцелёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад  тугал-857, хурга-32151, ишиг-22191 Бүгд-55199 толгой төл малыг хамруулаад байна.

Мөн бог малын  мялзангаас  сэргийлэх тарилгын явцын хяналтыг 2 удаа хийж 7 өрхөөр орсон ба  тарилгын гүйцэтгэлээр 319 өрхийн хонь-138769 , ямаа-120882 , Бүгд-259651 буюу  71,7 % хувьтай  хамрагдсан байна.

“Аймгийн Засаг даргатай байгуулсан 2018 онд хамтран ажиллах гэрээ” болон Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан жил бүр цөөн малтай өрх иргэнийг  малжуулах хөтөлбөрийн хүрээнд сумын хэмжээнд 10 малчин өрхийг малжуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  Сүмбэр сумын   6 дугаар багаас  4 өрх, 5 дугаар багаас 3 өрх, 4 дүгээр багаас 3 малчин өрхийг хамруулав.

Хадлангын мэдээ :  Сүмбэр сумын хэмжээнд 6 хадлангын салаа гарсан ба одоогоор 11000 мянган  боодол өвс бэлтгэснээс өөрийн орон нутагт  4000 боодол өвс борлуулаад байна.

Сумын хэмжээнд хээлтүүлэгч малын дутууг нөхөх  ажлын хүрээнд  Инвест-Ко оп төслийн санхүүжилтээр Үзэмчин үүлдрийн  20 хурган хуцыг мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмд байлган  бүртгэлжүүлэх ажлыг хийгээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:

Сумын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилт 73,5 хувьтай байна. Үүнд:

  • Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил-79,0
  • Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил-72,2
  • Бусад ажил-69,4

Намрын улирлын вакцин тарилга хугацаандаа хийгдэж одоогийн байдлаар бруцелёзын эсрэг вакцин хийгдэж дууссан. Шүлхийн эсрэг вакцин 95 хувьтай хийгдээд байна.

Одоогоор өөр аймаг, сумын нутагт өвөлжих малчдын санал ирээгүй байгаа ба сумын нутаг дэвсгэрт өөр аймаг сумын малчид байхгүй байна.

Аймгийн Ус цаг уурын, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын мэдээг 7 хоног бүр авч шаардлагатай тохиолдолд малчдад мессежээр хүргэж байна.

Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авах ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 36,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй гэрээ байгуулан 1, 2, 5 дугаар сургуулиудад нийт 9 багш ширээ, 180 сурагчийн ширээ, сандалыг хүлээлгэн өглөө.

 

Нийтийн эзэмшлийн орон сууцнууд /Радио релейны байр, ХБ-10, ХБ-11 дугаар байр/-ны дээвэр засвар, гадна фасадны ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 115,5 сая төгрөгөөр засварлаж ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна.

 

 

 

 

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн…………………. Б.Батчимэг

“СУМЫН ТӨВИЙН УСАН САНД УХААЛАГ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ АЖИЛ”

“СҮМБЭР СУМЫН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗӨЛӨН ЭДЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЖИЛ”

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 06 дугаар сарын цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулан 368 иргэн хамрагдлаа. Хурлаар:

  • 2019 оны сумын ОНХСангаар хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналыг эрэмбэлэх
  • Багийн Засаг дарга болон ИНХурлын даргыг сонгох
  • СХСангийн хяналтын зөвлөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийг сонгох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд иргэдийн санал хураалтаар багийн Засаг даргаар Х.Ганзориг, ИНХурлын даргаар Энхжаргал нар сонгогдлоо.

Мөн аймгийн Засаг дарга иргэдтэй уулзаж 2017-2018 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг танилцуулан иргэдийн санал бодлыг сонсож ажиллалаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

“Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх мөн “Эко орчин -эрүүл амьдрал, Миний байр- манай гэр” аяны хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тамхины тусгай зөвшөөрөлтэй  13 иргэн  аж ахуй нэгжид тамхи худалдаалахыг түр хориглосон сумын Засаг даргын  захирамж гарган тарааж тамхины хор холбогдлын тухай  “Тамхи зүрхэнд хортой, тамхийг биш эрүүл мэндээ сонгоё”  сэдэвт  суртачилгаа зурагт хуудас, зөвлөмж  гарган тарааж ажилласан. Мөн ӨЭМТөвтэй хамтран 59 иргэнд тамхины хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулав.

Галт тэрэгний буудал дээр гар дээрээс худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж  эрүүл мэндийн шинжилгээнд хамруулан худалдаа эрхлэх зөвшөөрлийн сунгалтыг 21 иргэнд хийлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ХХҮГазар, “ЭМ ДИ СИ”ХХК-тай хамтран 6 сарын 01-ний өдөр  “Хөгжих 55 өрх”-ийн 120 хүүхдэд бэлэг гардууллаа.

Дэлхийн Зөн ОУБ Бор-өндөр 1 ОНХХөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газартай хамтран “Төгсөлтийн аргачлалд” хамрагдаж буй иргэдийн дунд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хайр дүүрэн гэр бүл сургалт, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа. Арга хэмжээнд 40 гаруй иргэн хамрагдсан ба сургалтанд хамрагдсан айл өрхүүдэд Эко усны савыг бэлэглэлээ.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

“Эко  орчин-Эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” аяны хүрээнд 2018 оны 5 сарын 29-ний өдөр булаг шанд, уст цэгийн цэвэрлэгээг нийтэд тустай хөдөлмөр эрхэлж буй иргэд, нөхөрлөлийн гишүүд, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулсан. Тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Уулзварын гол, Цоорхой рашаан, Хүрийн ногоо гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулан гол горхи, булаг шанд орчимд үүссэн хог хаягдлыг түүж нийт 4,5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

  • Сумын хэмжээнд 6-р сарын 04-ны байдлаар том малын зүй бус хорогдол 8.4% тай байна.

6 сарын 04-ний байдлаар гарсан төлийн бойжилт 79.8  хувь, Мал төллөлт 62.8 хувьтай байна

  • Эрчимжсэн мал аж ахуйн бүсэд 4 өрхийг гаргаад байна.

    Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ”Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалт”-ын, журмын дагуу бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс 100% ялган суурилах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор 4-р багийн малчин Л.Баасандорж 26 өрхийн  124 хээлтүүлэгч мал,  5-р багийн малчин Д.Ундармаа  23 өрхийн  106 хээлтүүлэгч,   6-р багийн Малчин Ж.Отгонбаатар 28  өрхийн  63 хээлтүүлэгч мал нийт Сүмбэр сумын 77 өрхийн  бог малын хээлтүүлэгчийг ялган суурилаад байна.

    Сумын хэмжээнд үхэр 82 , хонь, ямаа -677 нийт 759 мал ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэнд хамрагдаж  цахим   мэдээллийн санд бүртгэж болзошгүй эрсдлээс хамгаалаад байна.

    Сумын хэмжээнд “Сүмбэр Зоо”, “Хээнций хангай сүрэг” ХХК мал үржлийн 2 нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ангилалтын ажил 04 сарын 15-наас эхэлсэн. 5 сарын 31-ны байдлаар16 малчин өрхийн 3508 толгой  хонь 2676 толгой ямаа  бүгд 6184 толгой малд ангилалт баталгаажуулалт хийж 47.5 хувьтай гүйцэтгээд байна.

    Малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүссэн “Төгрөг, Улаан худаг, Цагаан тойром, хадат толгой ”-д  нутаглаж буй  5 өрхийн 7-н малын хашаа, саравч, хороо нийт 1400 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

    Инвест Ко-оп Монгол: Тал хээр ба Говийн бүс” төслийн  багтай хамтран  Мал эмнэлгийн үржлийн  сургалт зохион байгуулж  25 малчин, мал зүйч 7 хамрагдлаа.

    4-р багийн “Эхэн сүвээ”, “Баян хошуу”, “Айрагын овоо” зэрэг бэлчээр нутагт 5 дугаар сарын 15-29-ны өдрүүдэд 25 малчин болон ажилгүй иргэдийг хамруулан 6.0 га талбайд  хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг энгийн механик утах аргаар зохион байгуулав. Мөн хортон мэрэгчидтэй тэмцсэн тайлбайдаа 69 ширхэг шувууны суудал, 8 ширхэг шувууны үүр босгосон.

    Газар тариалан:  Аймгийн ХХААГазраас 11 нэр төрлийн хүнсний ногооны үр ирсэнийг  өрхийн тариалан эрхлэгчдэд тарааж өгсөн. 5 дугаар сарын 31-ны байдлаар 7 га талбайд төмс,  5,4 га талбайд хүнсний ногоо  нийт 12,4 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4,4 га талбайгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

    Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

    • Сүмбэр сумын 3-р багийн ИНХурал хуралдаж 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг эрэмбэлсэн.
    • Нийтийн эзэмшлийн орон сууц ХБ-10,11-р байрны гадна фасад дээвэр засвар ажлын тендер зарлагдсан 05.28-д нээлт болсон. Үнэлгээний хороо хуралдаж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг оролцогч компаниудад хүргүүлээд байна.
    • Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авах ажлыг “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 31,3 сая төгрөгөөр гэрээ байгуулсан.
    • Цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл шинэчлэх ажлыг “Эрхэм мөнх”ХХК-тай 5 сарын 31-ний өдөр 9,9 сая төгрөгөөр гэрээ байгуулсан.
    • Сумын төвийн зөөврийн усан санд ухаалаг систем суурилуулах ажлыг “Сүмбэр зууч”ХХК-тай 2018 онгы 05 сарын 25-ний өдөр 10 сая төгрөгөөр гэрээ байгуулсан

“Нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, фасад засварын ажил”-ын тендерийн үр дүн

2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, фасад засварын ажил”-ын тендерийг 2018.04.28 – 2018.05.28-ний өдөр хүртэл нээллтэй тендер шалгаруулалтын аргаар зарласан. Тендерийн нээлт 2018.05.28-ний өдөр 10 цаг 30 минутанд болсон. Энэ тендерт 5 компани тендерийн материалаа ирүүлсэн. Үүнд:

 “Вилла бридж” ХХК нь 107 798 543  /Нэг зуун долоон сая долоон зуун ерэн найман мянга таван зуун дөчин гурван/ төгрөгний үнийн санал

Ирк сиб строй” ХХК нь 116 111 208 /Нэг зуун арван зургаан сая нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун найман/ төгрөгийн үнийн санал

“Нутгийн их үйлс” ХХК нь 112 774 763 /Нэг зуун арван хоёр сая долоон зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийн үнийн санал

“Илчит сансар” ХХК нь 115 155 589 /Нэг зуун арван таван сая нэг зуун тавин таван мянга таван зуун наян есөн/ төгрөгийн үнийн санал,

“Цөөг хайрхан” ХХК нь 115 194 847 /Нэг зуун арван таван сая нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун дөчин долоон/ төгрөгийн үнийн саналтай тендер тус тус ирүүлсэн байна. Тендерийн нээлтэнд Үнэлгээний хорооны дарга Н.Хишигдорж, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Мөнхбат,  “Илчит сансар” ХХК-ны инженер Ч.Бат-эрдэнэ, иргэн Д.Должинсүрэн, Ж.Цэцгээ, Ц.Цэрэндулам нар оролцсон ямар нэгэн асуудал гараагүй.

“Нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, фасад засварын ажил”-ын тендерт “Илчит сансар” ХХК нь тендерийн материал ирүүлсэн. Үүнийг гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүд үнэлсэн шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үзэв. Захиалагчид “Илчит сансар” ХХК нь 115 155 589 /Нэг зуун арван таван сая нэг зуун тавин таван мянга таван зуун наян есөн/ төгрөгний үнийн дүнтэй гэрээ байгуулахыг зөвлөж өгсөн.

Тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тамхи худалдан борлуулахыг түр хориглох тухай

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 04 дүгээр сарын цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Сумын удирдлагын зүгээс Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын хамт олонтой уулзалт зохион байгуулж тус байгууллагын тулгамдаж асуудлын талаар санал бодлоо солилцож “Эрүүл амьдрал-Эко орчин Миний байр-Манай гэр” аяны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулав.

“Эрүүл амьдрал -Эко орчин, Миний байр-Манай гэр” аяны хүрээнд Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран сумын Хөгжих өрхийн иргэдэд “Хог хаягдлын тухай хууль”, “Захиргааны ерөнхий хууль”-иар сургалт зохион байгууллаа.

Сумын амжиргааг дэмжих зөвлөл 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

3 ба түүнээс дээш бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх/ эцэг-т олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 13 иргэний материалыг хэлэлцэж, 5 иргэнд олгохоор, 8 иргэний материалыг буцаахаар шийдвэрлэсэн.

Мөн байнгын асаргаа шаардлагатай 1 хүүхдийн өргөдөлийг хэлэлцэн тэтгэмж олгохоор, байнгын асаргаа шаардлагатай 1 өндөр настаны тэтгэмжийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасны дагуу 03 дугаар сарын 29-ний 16 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг сумын хэмжээнд яаралтай цугларах самбарыг 7 байршилд  байршуулан серинь дохиогоор жагсан сургуулилтанд хамрагдлаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

Дорноговь аймгийн  СХЗХ-н ажлын  хэсэгтэй  03-р сарын 29-нөөс  04-р сарын 2-ны өдрүүдэд сумын хэмжээнд үйл  ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэлгээ  хийх,   хэмжих хэрэгслийг  баталгаажуулах ажлыг  зохион байгуулж ажиллаа. Нийт сумын худалдаа үйчилгээ эрхлэгч 54 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд  нийтийн хоолны 4, худалдаа үйлчилгээний 36, зочид буудал 2, нарийн боов үйлдвэрлэлийн 1, түүхий эдийн 4 цэг хамрагдаж  7 аж ахуйн нэгжийн 52 шатахуун түгээгүүрийн хошуу, 86 хэмжих хэрэгсэл, хүнд даацын пүү, эзлэхүүн хэмжигчийг  баталгуужуулан бүтээгдэхүүн ажил  үйлчилгээний тохирлын үнэлгээний  салбар зөвлөлийн хуралд  7 аж ахуй нэгж иргэний материал хэлэлцэгдэж   эдгээр иргэн аж ахуй нэгжүүдэд  стандартын тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай  олгохоор шийдвэрлэв.

Мөн 7-р сарын 1-нээс мөрдөгдөх “Стандартчлал техникийн  зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга сургалтанд  11 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл  хамрагдсан.

“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн  2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ, ӨЭМТ, Нэгдсэн эмнэлэг, НДХэлтэс оролцож 15-40 насны 89, 40-65 насны 10 иргэнээс цус авч  В,С вирусын шинжилгээнд илгээж, мэргэжлийн  эмчийн зөвлөлгөө өгөх, НДХ-с эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр олгох, баталгаажуулах, бөглөх, эм хангамжийн байгууллагаас хөнгөлөлттэй үнээр витамин олгох зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

“Хайрлагдсан хүүхэд -Хамгаалагдсан хүүхэд” аяны хүрээнд НЭГ ТЭР БУМААРАА ТЭМЦЬЕ охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлгийг аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хамтарсан багийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн үр дүнд хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь юу байна, үүнээс хэрхэн яаж сэргийлэх вэ зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хамтарсан багийн хурлаар 5 кэйсд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.

Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр батлагдсантай холбогдуулан сумын залуучуудын зөвлөл байгуулахаар  сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 12 байгууллагад албан тоот хүргүүлэн 6 байгууллагаас орох саналыг нь авсан.

Сургууль цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 03,04-ний өдрүүдэд хувийн хэвшлийн Тунгаамал, Хонгорхон, Төмөр замын сансар, 1,2-р цэцэрлэгүүдээр хяналт шалгалтыг хийлээ. Үүний үр дүнд цэцэрлэг сургуулиудад зөвлөмж хүргүүлж үйл ажиллагаанд нь тавих эцэг эхийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах юм.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас “Эко орчин-Эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” аяны хүрээнд 1 дүгээр багийн Аяган хонхорт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан аяны хүрээнд болон цаашид хамтран санал бодлоо солилцож санамж бичиг байгууллаа.

Ус-Ду ОНӨААТҮГ-тай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ байгуулан ажилласан.

Урин дулааны улирал эхлэж буйтай холбогдуулан сумынхаа аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой сумандаа эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, аливаа халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас “Эко орчин-Эрүүл амьдрал” “Миний байр-Манай гэр” 2 сарын аяныг зохион байгуулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Уг төлөвлөгөөний хүрээнд багийн цэвэрлэгээ үйлчилгээг 2018 оны 04 сарын 01-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулан төвийн 1,2,3 дугаар багийн гэр байрны өрхүүдэд цэвэрлэгээ үйлчилгээг хийн нийт 117 өрхийн 151 иргэн хамрагдаж 1,2 тонн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын төвийн багуудын  нутаг дэвсгэрт  үхсэн малын сэг зэм устгах 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа  сэг зэмийн байршилыг тогтоох , Лүнгийн овоо тэрэгт замын цагдаагын постны хойд тал хүртэл  сэг зэмийг түүх чирэх, бөөгнүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

ХХААГ –ын  мал эмнэлгийн албанаас  мал эмнэлгийн нэгжүүдэд  тараах 5 төрлийн  тарилгыг  татан авсан.

5 дугаар багийн 29  малчин өрхөөр орж төлийн ба хорогдолын мэдээ авах, ямааны ноолуурын гарцын судалгаа  хэмжилт хийх ажлаар явж 2 өдөр ажилласан байна.

Гоц халдварт  шүлхий өвчний  хорио цээрийн дэглэмийн үед хяналтын цэгүүдэд ажилласан  алба хаагч нарын  томилолтын зардлын тооцоог хийж  томилолт бичиг  баримтын бүрдэлийг хийж байна.

СХСан: 2014 онд зээл аваад хугацаандаа төлж барагдуулаагүй байгаа 3 зээлдэгчийн материалыг прокурорын байгууллага уруу шилжүүлсэн. Мөн 3 зээлдэгчийн материалыг  прокурорын газраар дамжуулан Авилгалтай тэмцэх газар уруу хүргүүлсэн.

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох комиссыг хуралдуулан Сум хөгжүүлэх сангийн зээлийн төслийг хүлээн авах товыг гарган иргэдэд олон нийтийн сүлжээгээр зар мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Хоршоо:  Дундын  хоршоо байгуулах хэлэлцүүлгийг 12 хоршооны 24 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж санал солилцон харилцан ярилцсан. Уг хэлэлцүүлгээс дундын хоршооны зохион байгуулалт, ямар хэлбэрээр байгуулах талаар судлан дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

ХХААХҮЯамнаас зохион байгуулсан Хоршоодыг үнэлэх үйл ажиллагааны удирдамжын дагуу сумын хэмжээнд хөдөө аж ахуй, банк санхүү, авто тээвэр засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 хоршоодыг үнэлэн дүгнэлт өгч ажилласан.

Газрын харилцааны чиглэлээр:

2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан  Өехий эгнээний 408 айлын өргөдлөөс Лэнд менежер программд нийт 150 иргэний өргөдлийг бүртгэн оруулсан.

50 га-ын нарны цахилгаан станцын зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 03 дугаар сарын 22-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг Сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/49 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажилласан.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын комиссын гишүүд төсөлтэйгээ танилцан үнэлгээгээ өгөөд байна.

Эзэмшлийн газраа өмчлөх хүсэлт гаргасан  нийт 9 иргэдийн материалыг ГХБХБГ-ын газар зохион байгуулалт төлөвлөлт, газар өмчлөл  хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

2003-2017 оны газар өмчлөлийн бүртгэлийн судалгааны 2003,2004,2005 оны судалгааг гаргаад байна.

Дотоод сургалтын хүрээнд:

2018 оны 03 дугаар сарын 28-нд ГХБХБГазраас байгууллагын албан хаагчдад

  • Хаягжуулалтын тухай
  • Газрын цахим биржийн тухай
  • Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
  • Орон нутгийн хөгжил сангаар хийгдэж байгаа ажлын талаар дотоод сургалт хийлээ.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

СЭГ ЗЭМИЙН УСГАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг 2018оны 03 дугаар сарын 21-25 ны өдрүүдэд зохион байгууллаа . Энэ ажилд хамтран ажилласан Тохижилт -Сүмбэр ОНӨААТҮГ , Ус-ду ОНӨҮГ , ОБГ , мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Хэрлэн энерго , ЭМ-СИ -ТИ , АДИЛ -ОЧ ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олондоо Сүмбэр сумын ЗДТГ -ын нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье . Нийт хорогдсон малын 70 гаруй % буюу 13800 гаруй толгой малыг устгалд хамрууллаа