ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                  2019.01.15

       Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хогийн цэгийн ландфилл технологи тогтмолжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах” нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2019.01.23-ны өдөр 10:00-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр цахим хэлбэрээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2019.01.23-ны өдрийн 10:30-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, 2 давхар -208 тоот өрөө, 

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбат утас:80008638

СҮМБЭР СУМЫН 2020 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

ХАА ТӨЛӨВЛӨГӨӨ

Хүн ам орон сууцны ээлжит тооллого эхэллээ.

Хүн ам орон сууцны ээлжит тооллого эхэллээ.
Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.
Иргэн та өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхитэй хамрагдана уу.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2020 ОНЫ САНАЛ АВАХ ЭЭЛЖИТ АЖИЛ УЛС ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Жил бүр “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн санал авах үйл ажиллагаа 1 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ий өдрүүдэд явагддаг. ОНХС бол иргэдийн саналд тулгуурлан зарцуулагддаг төсөв юм. Өөрөөр хэлбэл энэ сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа гаргах эрхтэй.

Баг/Хорооны Засаг дарга нь ОНХС-ийн санал авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй бол Баг/хорооны Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-ын дарга нь ОНХС-ийн санал эрэмбэлэх, батлах ИНХ-ыг зохион байгуулах үүрэгтэй.

ОНХС-ийн санал өгөх хэлбэр: 

1. Санал асуулгын хуудас бөглөх

Иргэн бүр ОНХС-ийн хөрөнгөөр тухайн амьдарч буй баг/хороондоо юу хийлгэх хүсэлтэй байгаагаа санал асуулгын хуудсанд бөглөх юм. Санал асуулгын хуудсыг ихэвчлэн айл өрхүүдээр явах байдлаар бөглүүлдэг. Хэрэв таны гэрт саналын хуудас очоогүй, та хуудастай таарч бөглөөгүй бол баг/хорооныхоо байранд очиж Засаг даргадаа хандан саналаа өгөх боломжтой.

2. Бүлгийн ярилцлага

Бүлгийн ярилцлага хэлбэрээр санал авахдаа 50-аас доогүй/сум/дүүргийн төвөөс алслагдсан баг/хорооны хувьд 30-аас доошгүй/ иргэн сайн дураараа бүлэг болон 2-оос доошгүй удаа хуралдсаны үндсэн дээр нэгдмэл саналаа гаргаж, гаргасан жагсаалтаа баг/хорооны Засаг даргадаа уламжилдаг.

3. Цахим хэлбэр

Техник технологи дэвшиж байгаа өнөө үед мөн та цахим хэлбэрээр саналаа гаргах боломжтой юм. Гэхдээ тухайн орон нутгийн удирдлага ОНХС-ийн саналыг цахим хэлбэрээр хэрхэн авахаа шийдвэрлэнэ.

“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

– Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ;
– Улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
– Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйл болон ёслолын зардал;
– Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
– Зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
– Орон нутгийн иргэдийн санал аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ;

Иргэд ийнхүү саналаа гаргахаас гадна 5 дугаар сарын 31-ээс өмнө зохион байгуулах, саналуудыг хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлж, баталгаажуулах ОНХС-ийн санал эрэмбэлэх, батлах ИНХ-даа заавал оролцох шаардлагатайг мартаж болохгүй! Баг/хорооны ИНХ-ын товыг ИНХ-ын дарга болон Засаг даргаасаа тодруулах боломжтой.

“Төрийн албан хаагчдын нөхөрсөг спортын тэмцээн” зохион байгуулна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн материал авч байна.

Сүмбэр сумын Хамтарсан багийн гишүүдийн тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

“ХАМТАРСАН БАГИЙН ЭРХЗҮЙН ОЛИМПИАД”-Д ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл явагдаж байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Сүмбэр сумын Заcаг даргын Тамгын газар дээр өдөр бүр 08:30-17:30 бүртгэж байна. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг: Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг; Иргэний үнэмлэх; “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; Цэргийн алба хаасан тухай баримт бичиг; Хөгжлийн […]