“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бэлэн байдлын урьдчилсан үзлэгт Сүмбэр сумын мэргэжлийн ангийн 8 бүлгийн 61 албан хаагч, сайн дурын бүлгийн 15 албан хаагч нийт 76 албан хаагч хамрагдлаа.

2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулж
1 дүгээр баг – Төмөр замын вокзалын арын талбай
2 дугаар баг – Дэнжийн андуудын зүүн хойно
3 дугаар баг – 12 дугаар байрны хойд талын талбай

Сүмбэр сумын төв талбай гэсэн 4 цэгт яаралтай цугларах самбар байршуулж, нийт  1465 иргэн хамрагдлаа.

үнийн санал авах урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 [СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ]–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг [2019.03.21, 15:00]-аас өмнө [Говьсүмбэр аймаг Сүмбэр сум ЗДТГ (ЗДТГ-ын 207-р өрөө, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат  утас 80008638)] хаягаар ирүүлнэ. Уг үнийн санал авах ажиллагаа цахим хэлбэрээр явагдана.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2019.03.21]-ны өдрийн [15:30][1]-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймаг Сүмбэр сум Засаг даргын Тамгын газар  

ЗДТГ-ын 207-р өрөө, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат  

утас 80008638

Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

 Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 02 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 02 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Сумын Засаг даргын зөвлөлийн хурал 2019 оны 01 сарын 28-ны өдөр хуралдаж , “Сумын аварга малчин”, “Сумын алдарт уяач”- ыг шалгарууллаа.

“Сумын аварга малчин”-аар

  1. 4 дүгээр багийн малчин – Ж.Цогтсайхан
  2. 4 дүгээр багийн малчин – Н.Энхбаатар
  3. 4 дүгээр багийн малчин – С.Одсүрэн
  4. 5 дугаар багийн малчин – Д.Тасбаяр
  5. 5 дугаар багийн малчин – Д.Пүрэв-Очир
  6. 6 дугаар багийн малчин – Ц.Готов
  7. 6 дугаар багийн малчин – О.Түвшинжаргал

“Сумын алдарт уяач”-аар

  1. 4 дүгээр багийн малчин – Х.Манлайбаатар
  2. 6 дугаар багийн малчин – Б.Нэргүйбаатар
  3. 2 дугаар багийн малчин – Д.Ганзориг  нар тус тус шалгарлаа.

 

Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяртай холбогдуулан 2-р багийн харж хандах хүнгүй ганц бие 1 ахмад настанд Онцгой байдлын газартай хамтран түлээ нүүрс, 3 ахмад настанд Чандмань-Эрдэнэ дэлгүүртэй хамтран сар шинийн сүү, тавгийн идээг нь бэлтгэн өгч ажиллалаа.

ЗДТГ-ын даргын тушаалаар Сар шинийн өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг гарган 2019 оны 2 дугаар сарын 04-ны өдрөөс – 10ны өдрүүдэд 20 албан хаагч 7 өдрийн хугацаанд хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

2019 оны 01 сарын 22-ны өдрийн сумын онцгой комиссын  хурлын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж,  25-ны өдрийн  сумын онцгой комиссын хурлаар  эрчимжсэн мал аж ахуйн бүсийн 2-р постыг буулгаж, Мөн 02 дугаар сарын 11-ны өдрийн А/20 дугаар захирамжийн дагуу Хязгаарлалтын дэглэмийг цуцалж хяналтын цэгийг буулган ажиллалаа.

Байгууллагад харъяалалтай 22 ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг тараалаа.

 

Нийгмийн бодлогын хүрээнд:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран Урвуулагч хэмээх гахай жилийн сар шинийн баярт зориулан “Нийтийн монгол бөхийн барилдаан”-ыг зохион байгуулан шилдгүүдээ шалгарууллаа.Тус барилдааны тэргүүн байранд Хүнс, хөдөө аж ахуйн газрын бөх Э.Түвшинзаяа түрүүллээ.  Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Говьсүмбэр аймгийн “Бөхийн холбоонд 10 ширхэг зодог шуудаг”-ийг гардуулан өглөө.

Сүмбэр сумын удирдах ажилтны шуурхай” хурал зохион байгуулагдлаа. Тус шуурхай хуралд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,2,5-р сургууль, 1,2,5,6-р цэцэрлэгүүд, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-н удирдлагууд оролцон цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

2019 оны 01 сарын 29-ны өдөр Сүмбэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхдугаар хурал болж тус сумын “Хөгжих 55 өрх”-ийг хэлэлцэн баталлаа.

108 утсанд ирсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрсдлийн үнэлгээг 2 хүүхдэд, цагдаагийн хэлтсээс мэдээллийн дагуу 2 иргэнд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхоны 3 дугаар байрнаас ил задгай нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаягдал хаясан гэх гомдол мэдээллийн дагуу шалгаж, эзэн холбогдогчийг олж тогтоон 3 дугаар багийн 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж арга хэмжээ авч ажиллалаа.

2019 оны 01 сарын 25,26-ны өдрүүдэд Багийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан 52 аж ахуй нэгж, 773 өрх хамрагдан 15.7 тонн хог хаягдал төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллаа.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

  • Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад иргэдийн хяналтыг тавьж ажлуулахаар аймгийн ахмадын хороотой хамтран “Иргэдийн бүлэг” үүсгэн ажиллалаа.

  • Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 36.6 сая төгрөгний 2 бараа тоног төхөөрөмж, 233.2 сая төгрөгний 5 их засварын ажил, 10.0 сая төгрөгний зөвлөх үйлчилгээг тусган хөрөнгө оруулалтын ажлуудын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулан ажиллаж байна.
  • 2018 оны ОНХСанд хийгдэх санхүүгийн аудитд холбогдох баримт бичгийг өгөн шалгуулж байна.

 

 

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэнМ.Энхцэцэг

 

 

 

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 01 дүгээр сарын цаг үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 01 дүгээр сарын
цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:
 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 10:00 цагт Сүмбэр сумын “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ” –ын ээлжит 8 дугаар хуралдаан хуралдлаа
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
 Сүмбэр сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
 Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт
 Сум хөгжүүлэх сангийн 2018 оны ажлын тайлан
 Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
 Сүмбэр сумын 2019 оны төсөв
 Сум хөгжүүлэх сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох
 Сум хөгжүүлэх сангийн орлогын хувь хэмжээг зарцуулах зөвшөөрөл олгох
 Сүмбэр сумын газрын бүсийн үнэлгээг шинэчилэн тогтоох
 Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө

2018 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор нийт 3900 өрх хүн ам 12956 тоологдсон байна. Үүнээс:
 эрэгтэй 6408
 эмэгтэй 6548 хүн
Мал 2018 оны жилийн эцсээр малчин өрх 530, мал бүхий өрх 193 нийт 309712 толгой мал тоологдсоноос:
 Тэмээ -721
 адуу-14240
 үхэр- 9528
 хонь- 135205
 ямаа -150018 тоологдсон байна.
Өрх 22, хүн ам 246-аар тус тус нэмэгдсэн
Мал 14319 тоо толгойгоор буурсан байна.
 Төрийн албан хаагчийн хүнийн нөөцийн нэгдсэн системд 2018 оны байгууллагын мэдээлэл, байгууллагын дотоод нэгж , ажлын байртай холбоотой хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг бүрэн оруулж дуусгасан.
 Сүмбэр сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ Бор Өндөр 1 ОНХХ-тэй хамтран “Өвлийн инээмсэглэл -2018″ шинэ жилийн цэнгүүнийг Сүмбэр сумын иргэддээ зориулан зохион байгууллаа.
Тус байгууллагын хамтран ажилладаг байгууллагуудын шилдгийг шалгаруулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2-р сургууль, 2-р цэцэрлэг, дэлхийн зөн ОУБ-ын хамт олонд сумын засаг даргын талархлыг гардуулан өгсөн. Мөн шилдгээр шалгарсан аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Ариунжаргал, Гэзэгт ЗБН-ийн ажилтан Отгонбаяр, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын ажилтан Энхтуяа нарыг сумын засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.
“Өвлийн инээмсэглэл 2018” арга хэмжээний үеэр азтан шалгаруулан, “Хамтдаа хөгжье” аяны 30 шилдэг өрхийн төлөөлөлд өвлийн өвгөний бэлэг гардуулан өглөө.

 2019 оны 01 дүгээр сарын 08-аас 18-ний өдрүүдэд сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж, урьдчилсан байдлаар цэргийн насны 18-55 насны нийт иргэдийн 75 хувь нь хамрагдсан байна.

 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,3-р багийн 28 иргэнд Угийн бичгийн сургалтыг 1-р багийн БИНХ-ын дарга Г.Бумцэрэнтэй хамтран зохион байгууллаа.

 2019 оны 01 дугаар сарын 10-13ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургаан багийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, ганц бие өндөр настан, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд Аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид нийт 311 өрхөд 356 тн нүүрсний тусламж үзүүллээ.

Эрүүл мэндийн хүрээнд:
 Зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийг тогтоосон цэгт худалдаа үйлчилгээ эрхлэх тухай сумын Засаг даргын А/21 тоот захирамж гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:
 “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд зах зээлийн түүвэрчилсэн судалгааг хийсний үр дүнд иргэдээс ирүүлсэн санал дээр тулгуурлан 5 иргэнд оёдлын машин авч өгсөн.Тус оёдолчдыг ажлын байраар ханган “Хамтдаа хөгжье” оёдлын газрыг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хамтарсан багийн нэгдсэн хурлыг зохион байгууллаа.Хурлын ирц 83.3 хувьтай хуралдаж 4 асуудлыг хэлэлцэн 3 кэйс дээр ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
 Аймгийн Цагдаагийн хэлтэс, ДЗОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөр, “Ганц зам итгэл” ТББ-тай хамтран “Амар тайван амьдралын зам” өдөрлөгийг зохион байгуулж архины хамааралтай 100 иргэнийг хамруулан сургалт зохион байгууллаа.Тус байгууллагуудтай хамтран архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг 6 сарын хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 Сумын Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газар аймгийн Биеийн тамир спортын газартай спорт заал ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.

 Өвлийн спортоор хичээллэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан “Хаялага нуурын жавар” спортын арга хэмжээнд тус байгууллагын 23 албан хаагч амжилттай оролцлоо.

Хөдөө аж ахуйн хүрээнд:
 Арьс ширний урамшуулалд 6 багийн 343 малчин, мал бүхий иргэдийн хонины -26192 ш, ямааны-30303 ш, үхрийн -1596 ш, адууны -444 ширхэг нийт 58535 ширхэг арьс ширний 1218 падаанд тулгалт хийн шивж программд оруулсан .
 4 дүгээр багийн малчин Ц.Гурвантамир, 6 дугаар багийн малчин Б.Болдбаатар нарыг “Улсын аварга” малчнаар шалгаруулахаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэн материалыг ХХААГ-т хүргүүлсэн.
 Аймгийн аварга малчинд 4-р багийн малчин Г.Бавуудорж, Л.Эрдэнэтогтох, 5 дугаар малчин Б.Бадамцэрэн, Ш.Алтангэрэл, 6 дугаар багийн малчин Ж.Баточир,Ц.Ерөөлт нарыг тодорхойлж, материалыг ХХААГ-т хүргүүлсэн.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн шинжилгээгээр тус аймгийн хил залгаа зарим аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин оношлогдоод байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
 Сумын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн тооллогоор гахай тоолуулсан иргэдийн гахайны тоонд тулгалт хийж, хаяг, байршлын судалгааг гарган аймгийн мал эмнэлгийн газар, ОБГ-т тус тус хүргүүлсэн. Гахайтай иргэдтэй холбогдон өвчний талаар мэдээлэл өгсөн.
 Аймгийн мал эмнэлгийн газраас 6 эмч, 1 авто машинтай ажлын хэсэг гарч гахайтай иргэдийн гахайнд үзлэг оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
 ШШГА-ны жилийн эцсийн тооллогонд ороогүй 8 гахайг нүдээр үзэж, арчилгаа маллагаатай нь танилцан, байрыг цэвэрлэх үүрэг чиглэл өгсөн.

 3 дугаар багийн иргэн Г.Өсөхбаяр, 2 дугаар багийн иргэн О.Золбаяр, Т.Чулуунбат, 4-р багийн иргэн Ц.Энхболд уулзаж, гахайгаа хашаатай болгох, хариулга, хяналттай байлгах талаар сумын Засаг даргын хугацаатай албан мэдэгдэл өгсөн.
 “Амгэна” МЭН-ийн эмч Н.Мягмаржаваар ахлуулсан ажлын хэсэг Сүмбэр сумын 1 ААН, 4 өрхийн нийт 26 гахайд эмнэл зүйн ерөнхий үзлэг хийж 113м2 талбай бүхий хашаа, байранд хлорын шохой ашиглан халдваргүйтэл хийлээ.
 Тус сумын 3 дугаар багийн эрчимжсэн мал аж ахуйн бүс нутагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын Онцгой комисс хуралдаж, Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, мөн өдрийн А\05 дугаар захирамжаар тус бүс нутагт 21 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоон 3 байршилд хяналтын пост байгуулан сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

 бүсэд байгаа гахайтай 7 иргэнтэй уулзан өвчнийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор устгал зохион байгуулах талаар ойлгуулж гарын үсэг зуруулан баталгаажуулж авснаар 01 дүгээр сарын 20-ны өдөр устгалын ажлыг зохион байгуулсан. Устгалын ажилд Аймгийн Онцгой байдлын газраас-11, аймгийн Цагдаагийн хэлтсээс-2, аймгийн Мал эмнэлгийн газраас-5, аймгийн ХХААГазраас-1, Мэргэжлийн хяналтын газраас-1, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазраас-1, Сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас-14 хүн, 6 техник оролцсон. Нийт 7 өрхийн 141 гахай устгасан.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:
 “Тогтвортой амьжиргаа 3” төслийн хүрээнд сумын ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн 4 хөрөнгө оруулалтын ажил сонгогдож техникийн аудит хийгдлээ
 Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр 194,0 сая төгрөгний 2 их засварын ажил, 46,6 сая төгрөгний 2 бараа тоног төхөөрөмж 49,2 сая төгрөгний 3 хөрөнгө оруулалтын ажил, 8,9 сая төгрөгний өмнөх оны үлдэгдэл санхүүжилт 108,2 сая төгрөгний 7 хөтөлбөр төсөл арга хэмжээ 8,2 сая төгрөгний суурь зарлага нийт 407,03 сая төгрөгийг төлөвлөж ИТХурлаар батлууллаа.
 Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2019 оны 01 сарын 07-ны өдөр боловсруулан баталлаа.Үүнд:
 90,0 сая төгрөгний 1 нээлттэй тендер шалгаруулалт
 108,8 сая төгрөгний харьцуулалтын тендер шалгаруулалт
 19 сая төгрөгний шууд худалдан авалт

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн: М.Энхцэцэг

‘Хамтарсан багийн тайлант ѳдѳрлѳгт’ оролцож ШИЛДЭГ ХАМТАРСАН багаар шалгарлаа.

Говьсүмбэр аймгийн ‘Хамтарсан багийн тайлант ѳдѳрлѳгт’ оролцож ШИЛДЭГ ХАМТАРСАН багаар шалгарлаа.2017, 2018 онд хамтарсан багийн ажилласан ажлын тайлангаа танилцуулан шинэ санал санаачлага гарган хамтран ажилласан аймгийн ГБХЗХГ, Шивээговь сумын Хамтарсан баг, Баянтал сумын Хамтарсан баг, ДЗОУБ Бор Ѳндѳр 1 ОНХХ-ийн хамт олонд талархал илэрхийлье.САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 11 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 11 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 7-р хурал хуралдлаа. Хурлаар:

  1. Сумын ААНБ-ын шилэн дансны мэдээлэл
  2. Хог хаягдлын хураамж тогтоох тухай
  3. Төрийн дээд одон медалийн шагналаар шагнагдах иргэдийн талаар хэлэлцлээ.

Байгууллагын гадна хаягийг кирилл болон монгол бичгээр шинэчлэн хийлээ.

2018 оны 11 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 2  дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж 59 иргэн хамрагдав.

Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааын хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар өссөн дүнгээр гаргаж аймгийн Засаг дарын тамгын газарт хүргүүлсэн.

Байгууллагын 15 ажилтан албан хаагчдыг аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо болон зүрхний цахилгаан бичлэг, эхо, рентген,  сахар, цусны ерөнхий шинжилгээнд хамрууллаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо”  нээлттэй өдөрлөг арга хэмжээг  Балдан засаг хүнсний зах дээр 10-р сарын 25-ны өдөр МХГазар, ХХААГазартай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт Балдан засаг зах дээр  хүнсний худалдаа эрхлэгч иргэд, худалдаа үйлчилгээний  байгууллагуудын төлөөлөл нийт 32 худалдаа эрхлэгч оролцсон ба хүнсний бүтээгдэхүүний  худалдан авахад анхаарах зүйл, хаяг шошго  хэрхэн унших, хүнсний нэг удаагийн сав болон хуванцар савны хэрэглээ, мах, сүү, хүнсний ногооны чанар аюулгүй байдлын талаар хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилж  худалдан авагч иргэдэд мэдээлэл өгч ажилласан.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын засаг даргын тамгын газраас өсвөрийн “Боржигин морин хуурчид, уртын дуучид” бүсийн уралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 насны ангилал, 2 төрлөөр зохион байгуулж өсвөрийн 26 уртын дууч, морин хуурчдыг хамрууллаа.

10-14 насны Боржигин уртын дуу төрөлд                                                                

1-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Үүрийнтуяа
2-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Ө.Энхжаргал
3-р байр  сүмбэр сумын 5-р сургуулийн сурагч Т.Энхмаа
10-14 насны Боржигин морин хуурын төрөлд:
1-р байр  баянтал сумын 4-р сургуулийн сурагч Хүчитбаатар
2-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Цэрэнбат

3-р байр  баянтал сумын 4-р сургуулийн сурагч Г.Нандинхүү
15-18 насны Боржигин уртын дуу төрөлд:
1-р байр  үмбэр сумын 2-р багийн иргэн Түвшинзаяа
2-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Мөнхэрдэнэ
3-р байр  цагаандэлгэр сумын иргэн Хандсүрэн
15-18 насны Боржигин морин хуур төрөлд:
1-р байр  шивээговь сумын 3-р сургуулийн сурагч Г.Нармандах
2-р байранд сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Ц.Мөнххүлэг тус тус шалгарлаа.

Говьсүмбэр аймгийн ‘Хамтарсан багийн тайлант ѳдѳрлѳгт’ оролцож  2017, 2018 онд хамтарсан багийн ажилласан ажлын тайлангаа танилцуулан  ШИЛДЭГ ХАМТАРСАН  багаар шалгарлаа.

Сүмбэр сумын Хамтарсан багийн 2018 оны 11 сарын байдлаар хийгдсэн үйл ажиллагаа.

 Хамтарсан багийн үйлчилгээ

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс  багийн Засаг дарга, болон нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Угийн бичиг хөтлөх арга зүй” сургалтанд хамрагдлаа.

5-р цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд “ТОСТ БОРЖИГИНЫ БЯЦХАН  ҮРС” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн 22 гишүүнд сургалт зохион байгуулсан.

2-р цэцэрлэгийн арга зүйч О.Нацагмаа  :Хүүхдийн аюулгүй байдлыг цэцэрлэгийн орчинд хангах сургалтыг”  аймгийн СӨББ-уудын 45 багш, эрхлэгч нарыг хамруулан зохион байгуулсан.

Байгаль орчны хүрээнд:

Байгалийн дагалт баялаг /самар, жимс, байгалийн ургамал/ түүх , бэлтгэх шууд хүнсэнд хэрэглэх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж постор бэлтгэн томоохон зах худалдааны төвүүдэд байршуулан, 1,2,3 дугаар багийн 30 иргэнд тараах материал тараан ажилласан.

Байгалийн нөөц баялаг болсон усыг зөв зохистой хэрэглэж, ашиглах талаар заавар зөвлөжийг бэлтгэн 1,2,3 дугаар багийн 45 иргэнд тараах материал тараан, томоохон зах худалдааны төвүүдэд байршуулсан.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дэлхийн зөнгийн хөгжих өрхийн 27 иргэнд хог хаягдын тухай хуулийн талаарх ойлголт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар иргэдэд сургалт зохион байгуулан хог хаягдлын тухай хуулийн гарын авлага тараан ажиллалаа.

Сүмбэр сумын 1-р багийн аяганы хонхорт байрлах худгийг сэргээн засварлаж ашиглалтанд орууллаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/313 дугаар захирамж “Байгаль хамгаалах намрын аяны” хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хээрийн түймэр, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор   2018 оны 10 сарын 31-ны өдөр эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулсан.  Шалгалтын үеэр ямар нэгэн гарсан зөрчилгүй байлаа.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн Сүмбэр сумын төвийн 3 баг, хөдөөгийн 2 багаар тооллогын ажлыг зохион байгуулан нийт 1286 өрхөөс агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг нэгтгэн гаргасан. Судалгаанд хамрагдсан өрхүүдээс нийт 63 өрх сайжруулсан зуух яндан хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан.

Сумын Байгаль хамгаалах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 5 сая төгрөгний санхүүжилтээр тус сумын 6 дугаар багийн нутаг Баянбулагийн бүрдний эхийг нутгийн иргэдтэй хамтран бүлэг байгуулан хашиж хамгаалах ажлыг зохион байгуулан булгийн эхэн ундаргатай 6 эхийг тус бүрд нь хашиж, нутгийн иргэдтэй цаашдын ашиглалт хамгаалалтыг хариуцуулах гэрээ байгуулан ажилласан.

“Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа

Тус газар нь өнгөрсөн 14 хоногт 266 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн булшилж, 2.521.000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Нийтийн эзэмшлийн 159,1 га талбайд цэвэрлэгээ хийж, 4,5тонн хог цэвэрлэсэн.Мөн 1 дүгээр багийн нийтийн эзэмшлийн талбайд байрлах  2 нийтийн бие засах газрын бохирыг соруулсан байна.

Ус зөөврийн авто машиныг цэвэрлэн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

            Бэлчээр: Хөдөөгийн багийн 20,0 га  бэлчээр нутагт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг байгаль орчинд халгүй энгийн механик биологийн аргаар /утах, ус цутгах, хөеө ухах, суудал засах, үүр барих/ хээрийн штабыг байнга болон түр ажиллах 68 хүний бүрэлдэхүүнтэйгээр 23 мотоцикль, 6 машин ашиглан 82 хувьтай хийж гүйцэтгэсэн байна.

 Хавар намрын ангилалтанд:      

Сумын  Засаг даргын 2018.05.24-ны өдрийн А\99 дугаар захирамж, сумын  Тамгын газрын даргаар  батлуулсан удирдамж, ХХААГазар  МЭҮТасагтай байгуулсан гэрээ, МЭҮТ нь МҮН-үүдтэйгээ байгуулсан гэрээний дагуу нас гүйцсэн болон, өсвөр хээлтүүлэгч, хээлтэгчийг хамруулан ангилалтанд  4,5,6 дугаар багаас  13000 толгой хамруулан ажиллалаа.

 

Мал эмнэлгийн талаар :   Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд  одоогоор 147297 толгой хонь хамруулж тарилгын гүйцэтгэл  100  хувьтай байна .

ОНХСан, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

Сумын өвсний нөөц бүрдүүлэх ажилд Сүмбэр айраг хоршоотой 25,000,000 төгрөгөөр 3,650 боодол буюу 73 тн өвс нийлүүлэх гэрээ байгуулсан.

Дотоод сургалтын хүрээнд:

2018 оны 11 сарын 06-ны өдөр Байгууллагын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор СЗДТГ-ын дарга Б. Хатантөмөр  “ Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулан  хэлэлцүүлэг зохион байгуулаа. Мөн 2018 оны 11 сарын 12-ны өдөр тус хуулиар давтан сургалт зохион байгуулж сургалтанд нийт давхардсан тоогоор 21 албан хаагч хамрагдлаа.

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн:                              М.Энхцэцэг

 

 

 

Нийтийн сонсгол зохион байгуулна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Сумын 2018 оны төсвийн орлого ба зарцуулалтанд тавих хяналт” сэдвээр нийтийн сонсголыг зохион байгуулах тул иргэд, иргэний нийгмийн байгууллагуудийг оролцохыг урьж байна.

Хэлэлцэх сэдэв:

  • Сумын 2018 оны Төсвийн орлого
  • Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сан
  • Сумын 2018 оны Сум хөгжүүлэх сан

Хаана: 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 14 цагт

Хэзээ: Сумын Иргэний танхимд

Зарлал

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол,санал хүсэлтийг #SumberZdtgцахим хуудасны messengereer ажлын цагаар хүлээн авч байна. Иргэн та өргөдөл гомдол, санал хүсэлтээ ирүүлэхдээ тодорхой нэр хаяг, холбоо барих утастай, үндэслэлтэй өөрт тохиромжтой хэлбэрээр мөн монгол хэлээр бичин манайд ирүүлнэ үү. Бид таны өргөдөл гомдлыг хүлээн авч, дарааллын дагуу бүртгэн, шийдвэрлэх албан тушаалтанд хүргэж хуулийн хугацаанд хариуг хүргүүлэх болно

ЭХ ХЭЛ МИНУ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛНА.

“Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”

“Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 11-р сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Боржигон чуулгын байранд 10:00-13:00 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдууд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, өндөршил, Баянжаргалан, Гурвансайхан сумдыг хамруулан зохион байгуулах тул тухайн аймаг, сумдуудын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, малчид, тариаланчид болон хувийн хэвшлийн төлөөлөл та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-2689, 94141187-аас лавлана уу.