Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх үнийн санал авах урилга

Огноо : 2020-10-09
Тендер шалгаруулалтын нэр: Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ/202010019
 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.Үнийн саналыг 2020 оны 10 -р сарын 19 -ны өдрийн 09 цаг 30 минут-с өмнө  хаягаар ирүүлнэ.
Цахим тендер бол цахим системээр ирүүлнэ.
 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 10 -р сарын 19 -ны өдрийн 09 цаг 30 минут -т нээнэ. 
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Утас: 80008638 ,
Имэйл хаяг:
Веб хаяг: http://sumber.gs.gov.mn/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2020-10-07

Тендер шалгаруулалтын нэр: Гудамж талбайн гэрэлтүүлэгийг сайжруулах , нэмж суурилуулах

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ/202001010
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Гудамж талбайн гэрэлтүүлэгийг сайжруулах , нэмж суурилуулах  -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2019, 2018 оны Борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2018 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардана

Тендерийн хамт 900,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 11 -р сарын 09 -ны өдрийн 09 цаг 00 минут -аас  өмнө ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2020 оны 11 -р сарын 09 -ны өдрийн 09 цаг 30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

, Утас: 80008638 , Факс:
Имэйл хаяг:
Веб сайт: http://sumber.gs.gov.mn/

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх тухай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СҮМБЭР СУМ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Сүмбэр сумын хамтарсан баг, Сүмбэр Сумын Засаг Даргын Тамгын Газар болон Дэлхийн Зөн ОУБ ын Бор Өндөр ОНХ ийн хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй Сүмбэр сум” гар зургийн уралдаан дүгнэгдэн шагналтнууд тодорлоо. Нийт оролцсон хүүхдүүддээ халуун баярыг хүргэн сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. Та бүхэн 6 сарын 4 ний 14 цагт ДЗОУБ ын хурлын зааланд хүрэлцэн ирж шагналаа гардаж авна уу. 1. БАГА БОЛОН 1-5 ДУГААР АНГИ.Тэргүүн байр: Үүрийнтуяа ( 5 сургуулийн 4Б анги)Дэд байр: А.Цэцэгдэлгэр( 2 сургуулийн 4А ангийн сурагч)Гутгаар байр: А.Энэрэл ( 6 настай )Тусгай байр: Ж. Болорхишиг( 7 настай )Тусгай байр: О.Халиун(7 настай )Тусгай байр: Ж. Болорномин ( 6 настай ). 2. ДУНД АНГИ. Тэргүүн байр: Б.Уранзаяа( 5р сургуулийн 8А анги)Дэд байр: Хос-Уянга( 5 р сургуулийн 6а анги)Гутгаар байр: О.Ганэрдэнэ( 12 настай )Тусгай байр: А.Алтанбагана( 2сургуулийн 7б анги )Тусгай байр: Т.Мөнхбаатар( 6в анги )Тусгай байр: Давгадорж. 3.АХЛАХ АНГИТэргүүн байр: Л.Мөнх-Уянга( Шивээговь сум 3р сургууль 12- р ангийн сурагч)Дэд байр: Г.Шүрэнтунгалаг( 2 сургууль 9Б анги )Гутгаар байр : Ц.Мядагмаа( 5-р сургууль 10 анги )Тусгай байр:Т.Хонгорзул( 2-р сургууль 9б анги)Тусгай байр:Б.Отгонбилэг ( 1-р сургууль) нар шалгарлаа.ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС 1-3 БАЙР ЭЗЭЛСЭН ХҮҮХДҮҮДЭД ХИЧЭЭЛИЙН 2020-2021 ОНД ДҮРЭМТ ХУВЦАС АВАХ ЭРХИЙН БИЧИГ, ТУСГАЙ БАЙРАНД ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДЭД ТУС БҮР 20000 ТӨГРӨГИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ АВАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОСНЫГ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА. ЭНЭХҮҮ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАСАН АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, ДЗОУБ БОР-ӨНДӨР 1 ОНХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОНДОО ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭН “ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАДАГ БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦААШИД УЛАМ БЭХЖИХ БОЛТУГАЙ” ГЭЖ ЕРӨӨЕ.

Сэрэмжлүүлэг

Малчид, ард иргэд тээвэрчдийн анхааралд!!!!!06 дугаар сарын 02-ны өдөр салхи баруун хойноос сек-д 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын таагүй байдлаас үүдэн учрах эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна!!!

Тендерийн урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо : 2020-05-28
Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн эзэмшлийн орон сууцнууд дунд хог хаягдал ангилан ялгах хогийн сав байршуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ/202001002
 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтийн эзэмшлийн орон сууцнууд дунд хог хаягдал ангилан ялгах хогийн сав байршуулах ажил -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 06 -р сарын 09 -ны өдрийн 10 цаг 00 минут-с өмнө  хаягаар ирүүлнэ.
Цахим тендер бол цахим системээр ирүүлнэ.
 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 06 -р сарын 09 -ны өдрийн 10 цаг 30 минут -т нээнэ. 
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Утас: 80008638 , Факс:
Имэйл хаяг: gsasumber@gmail.com
Веб хаяг: http://sumber.gs.gov.mn/

Сүмбэр сумын 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн тайлан

СҮМБЭР СУМЫН 2019 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН

Posted by Найдансүрэн Мөнхбат on Thursday, February 13, 2020

Сүмбэр сумын 2020 оны ээлжит цэцэг татлага явагдаж байна.

Posted by Sumber Zdtg on Thursday, April 30, 2020

Эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

Эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбай, эрсдэлт нөхцөлд байдаг айл өрхүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.Тус ажлын хүрээнд 2020 оны 4 сарын 21,22ний өдрүүдэд Сүмбэр сумын хамтарсан багийн гишүүн цагдаагийн хэсгийн байцаагч дэслэгч Б.Пүрэвжаргал, хэсгийн байцаагч дэслэгч Э.Майнбаяр, хамтарсан багийн гишүүн 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхзолбоо, ССЗДТГын 5 дугаар багийн Засаг дарга Л.Ган-Эрдэнэ нар ажиллаж эрсдэлт 7 айл өрхөд үнэлгээ хийн ажиллаж байна.Мөн Сүмбэр гардeн, малхын эгнээний тоглоомын талбай, төмөр замын байрны тоглоомын талбай, 75 дугаар байрны тоглоомын талбай хүүхдийн хөдөлгөөн ихтэй, байгаагаас харахад эцэг эхчүүдийн хүүхдүүдтэй тавих анхаарал сул байгааг харуулж байна.Мөн насанд хүрэгчид гадуур олноороо бөөгнөрөл үүсгэж байна.Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үeд эцэг эхчүүд , иргэд та бүхэн хариуцлагатай байж, амны хаалт хэрэглэхийг Сүмбэр сумын Хамтарсан багийн зүгээс уриалж байна….

“Сүмбэр сумын хамтарсан баг”

“Сүмбэр сумын хамтарсан баг”-ийн үйл ажиллагаа:
Эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.Үүний хүрээнд 1, 2, 3-р багийн эрсдэлт нөхцөл бүхий айл өрх, хүүхдийг үл хайхралд өртдөг айл өрхүүдэд хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг холбогдох хууль журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа ба, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.