Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 05 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 05 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

2019 оны 05 сарын 8,9-ны өдрүүдэд Сүмбэр сумын 1 дүгээр ээлжийн цэрэг татлага явагдлаа. Нийт 185 иргэнд цэргийн зарлан дуудах хуудас тараагдсанаас 133 иргэн 77 хувьтай хамргадлаа.

Онцгой байдлын газрын дарга аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ , иж бүрэн сургалтын бэлтгэл ажлын хүрээнд 2019 оны 05 дугаар  сарын 01-ны өдөр Сүмбэр  суманд команд штабын сургуулийг  зохион байгуулж сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 6 хэсгийн 67 албан хаагч команд штабын сургалтанд хамрагдаж ёслолын жагсаалаар алхан, хүн нэг бүрийн үүргэвчийг шалгуулав.  Мөн 3 цагийн байдал дээр ажиллаж Хангалттай гэсэн үнэлгээ авлаа

1 дүгээр багийн 67 ахмад, 1 дүгээр багт сонгогдсон Аймаг Сумын иргэдийн хурлын төлөөлөгч Д.Чинзориг Д.Отгонбаяр Д.Батцэцэг Ш.Отгонжаргал багийн иргэдийн нийтийн хурлын дарга Г.Бумцэрэн тэргүүлэгч Болдбаяр. Т. Алтанцэцэг ” Чойрын богд уул, Цагаан дарь эх бурхан, Цоорхой рашаан, Хүүхдийн овоо, зэрэг боржигон түмний өлгий нутагтаа байгалийн үзэгслэнт газруудаар аялаад ирлээ.

2019 оны 05 сарын 24-ны өдөр Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах дадлага сургалтын бэлтгэл ажлын хүрээнд  Сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн,  сайн дурын бүлгийн гишүүд жагслаа

2 дугаар багийн Засаг дарга Ханангийн жишиг гудманы 28 өрхөөр айлчлан нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод тарих талаар уулзан 8 өрхийг модны нүх ухуулж, 3 айл өрх мод тарьсан байна.

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газартай хамтран 5,6 дугаар багийн айл өрхүүдээр орж сэрэмжлүүлэг мэдээ хүргэж ажиллалаа.

Гэр хорооллын айл өрхүүдийн хашааг нэг өнгөөр жигдрүүлхээр 5 дугаар сарын 23ны өдөр Дороноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо зөрлөгөөс 1,5 тонн цагаан шохой ачиж ирлээ.

Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд:

2019 оны 04-р сарын 30-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 165.9 сая төгрөг гүйцэтгэл 170.2 сая төгрөг буюу 102.5 хувьтай байна.

04-р сарын байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 20081.9 мянган төгрөг, өглөг нь 67856.2 мянган төгрөг болсон байна.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн 6 талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг “Сүмбэр гурван бат” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж нийт 10000 м2 бохирдолтой талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан  хамтран ажилласан.

Сүм хийд шашны байгууллагуудаар   удирдамж гарган сумын ИТХ-н даргаар батлуулж ЦХэлтэс, аймаг, сумын  ИТХ-н ажлын хэсэгтэй хамтарсан хяналт шалгалтыг явуулсан ба сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд шашны нийт 6 иргэн аж ахуй нэгжээр орж тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл үзэл санаа, чиг хандлага, тусгай зөвшөөрөлтэй эсэх, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж  илэрсэн зөрчлийг арилгуулах,  хууль журмыг хэрэгжүүлэх шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  авч явуулдаг  байх талаар  аймгийн  ИТХуралд тайлан мэдээг хүргүүлэн арга  хэмжээ авч ажиллахаар болсон.

Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд  МХГазар, аймгийн Прокурорын газар, ХХААГазартай хамтарсан “ Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ”, “ Давсны зохистой хэрэглээ”,” Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавих хяналт” зэрэг сэдэвт сургалт зөвөлгөөнийг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд 33 нийтийн хоол үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл хамрагдсан. Мөн “Хуванцар сав нийлэг уутны хэрэглээ” –ний  тухай зөвлөмж, гарын авлага тараан  ажиллалаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын хамтарсан баг, ДЗОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Бид мэдээлэх үүрэгтэй” 45 хоногийн аяны хүрээнд иргэдэд зориулсан 4 удаагийн сургалтанд 380 иргэнийг хамруулан 2019 оны 5 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Иргэдийн бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд сумын хэмжээнд 874 иргэнийг буюу хийт хүн амын 7 хувийг хамрууллаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Сүмбэр сумын ЗДТГ нь 5 хүний бүрэлдэхүүнтэй эцэг эхийн зөвлөлийг байгууллаа.

Сүмбэр сумын ЗДТГ, аймгйин Биеийн тамир спортын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суугаа волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгууллаа.Тус тэмцээнд сүмбэр сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хувь буюу 40 гаруй тамирчид оролцож шилдгүүдээ шалгарууллаа.

“Бид мэдээлэх үүрэгтэй” 45 хоногийн аяны хүрээнд албан байгууллага аж ахуй нэгжийн дунд “Хууль эрхзүйн дэвжээ” тэмцээнийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.Тэмцээний гол зорилго аж ахуйн нэгж албан байгууллагуудад гэр бүлийн хүчирхийллийн талаархи хууль тогтоомжуудыг сурталчлах, хуулийн талаарх мэдлэг, авьяас чадварыг сорих гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлыг илрүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

Сүмбэр сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Хүрээлэн” эко аяны нээлтийг 2019 оны 04 сарын 24-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 15 ажилтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүмбэр сумын 2 дугаар баг Гомбосүрэн ноёны цэцэрлэгт хүрээлэнд 70 ширхэг хайлаасны тарьц суулгацыг тарьж усалгаа арчилгааг хийн ажиллаа.

Сүмбэр сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй “Хүрээлэн” эко аяны хүрээнд 2019.05.23-ны өдөр Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд нийт 26 аж ахуй нэгж байгууллагын 352 албан хаагчид хамрагдан 4.5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллаа.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

 Мал төллөлт, төл бойжилт,  Том малын хорогдол  /2019.05.21-ны байдлаар/

  • Мал төллөлт, төл бойжилт:
  • Төллөвөл зохих эх мал 151207
  • Төллөсөн эх мал 87041
  • Гарсан төл 87139
  • Ихэр төл 1038 / хурга 54, ишиг 44/
  • Хорогдсон төл 1527
  • Бойжсон төл 85612
  • Бойжилтын % -93.5
  • Төллөлтийн %- 57.5
  • Том малын хорогдол:
  • Бүгд мал 309712
  • Хорогдсон мал – 623
  • Үүнээс:
  • Өвчнөөр – 9
  • Хээлтэгч – 173
  • Хээлтүүлэгч – 0
  • Нийт малд эзлэх хорогдол – 01 %

Газар тариалан:  Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан Аймгийн ХХААГазартай хамтран тариалан эрхлэгчдийн дунд “ Төмс хүнсний ногоо тариалах технологи”-ын чиглэлээр  сургалт зохион байгуулж газар тариалан эрхлэх хүсэлтэй 15 иргэн хамрагдлаа.

Засаг даргын А\70 захирамжийн дагуу сумын төвийн малчин, мал бүхий 12 иргэдэд захирамжийг танилцуулж малыг заасан хугацаанд гаргах арга хэмжээг авч ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

Нийтийн эзэмшлийн орон сууц 2-р байрны шугам сүлжээний их засварын ажлын тендерийн нээлт 2019.05.02-ны өдрийн 11:30 минутанд болсон. Уг тендерт 3 компани тендер ирүүлсэнээс “Шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер” ирүүлсэн УС-ДУ ОНӨААТҮГ-т гэрээ байгуулах эрхийг олгоод байна.

2019.05.04,05,06-ны  өдөр 4,5,6-р багийн нийт 306 иргэн иргэдийн нийтийн худалд оролцож 66, 2019.05.08-ын өдөр 1-р багийн ИНХурал зохион байгуулагдаж нийт 48 нэр нэр төрлийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээны санлыг эрэмбэлж багийн Засаг даргаар уламжлуулан сумын Засаг даргад хүргүүлэхээр боллоо. Уг өдөрлөгөөр Аймгийн ХХААГазар, МЭГазар, Нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн үндэсний төв, Өрхийн  эмнэлэг, Төрийн   банк,  Хаан банк, Монгол даатгал, Ард даатгал, сумын  хамтарсан баг, Сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж иргэдэд мэдээлэл хүргэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

2019.05.15-ны  өдөр 2-р багийн нийт 192 иргэн иргэдийн нийтийн худалд оролцож 32, 2019.05.20-ын өдөр 3-р багийн ИНХурал зохион байгуулагдаж нийт 38 нэр төрлийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээны санлыг эрэмбэлж багийн Засаг даргаар уламжлуулан сумын Засаг даргад хүргүүлэхээр боллоо.

Найрамдал хотхоны 2-р байрны шугам сүлжээний их засварын ажлын ажил гүйцэтгэх гэрээг 5 сарын 17-ны өдөр УС-ДУ ОНӨААТҮГазартай байгуулсан. Ажил эхлүүлэх зөвшөөрлийн хүслэтийг аймгийн ГХБХБайгуулалтын газарт хүргүүлээд байна.

Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтын техник сайжруулах, алсын хяналтын систем нэвтрүүлэх 7км газарт шилэн кабел татах ажлын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 5 сарын 17ны өдөр УС-ДУ ОНӨААТҮГазартай байгуулсан. Ажил эхлүүлэх зөвшөөрлийн хүслэтийг аймгийн ГХБХБайгуулалтын газарт хүргүүлээд байна.

Боловсрол болон төрийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлын тендерийг 2019 оны 05 сарын 17-24ны өдрийн хооронд цахим хэлбэрээр зарлаж 5сарын 24ны өдрийн 10 цаг 30 минутанд тендерийн нээлт болсон үнэлгээ хийгдэж байна

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дээвэр засварын ажлын тендерийг 2019 оны 05 сарын 17-24ны өдрийн хооронд цахим хэлбэрээр зарлаж 5сарын 24ны өдрийн 15 цаг 30 минутанд тендерийн нээлт болсон үнэлгээ хийгдэж байна

 

 

 

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 03 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 03 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын 6-н багийн малчдын төлөөлөл 180 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр тус сумын ЗДТГ 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танлцуулсан бөгөөд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Инвест оп монгол ТББ, Монгол даатгал зэрэг байгууллагууд шинээр гарсан хууль тогтоомж, цаашид авч хэрэгжүүүлэх бодлогын баримт бичиг, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Малчидын зөвлөгөөний үеэр

  • – 5 төрөлд шилдгээр шалгарсан малчид,
  • – Шинээр мянгат малчин болсон 8 малчин
  • – Малчдын дунд хэлэлцүүлэг
  • – Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчдийн тоглолт
  • – Гар бөмбөг, хөгжилтэй буухиа тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран Сүмбэр сумын 1 дүгээр багийн Төмөр замын дан байрнуудын дундах хогийн 7 бункерийн 30 тн хур хогийг ачиж цэвэрлэлээ.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сумын Амьжиргаа дэмжих зөвлөл хуралдлаа. Хурлаар

  • Эмнэлгийн хяналтанд байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөжглйин бэрхшээлтэй иргэн болон 16 хүртлэх насны хүүхэд асарч байгаа иргэнд олгох мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд шинээр, 9 иргэнд үргэлжлүүлэн олгох
  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон 16 хүртлэх насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд шинээр, 9 иргэнд үргэлжлүүлэн олгох
  • 0-18 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т олгох мөнгөн тэтгэмжийг 4 иргэнд шинээр тус тус олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүмбэр сумын ЗДТГазар, Боржигин өв музей, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 орон нутгийн хөтөлбөрийн байгууллагатай хамтран 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүмбэр сумын хөгжих 100-н өрхийн иргэдийн дунд “Боржигин өв соёл”-н өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 5 баг оролцож Боржигин өв соёлын талаар оюун ухаанаа уралдан өрсөлдсөнөөс Т.Уртнасан ахлагчтай “Адуучин” баг тэргүүн байр эзэллээ. Мөн оролцогч иргэдийн дунд асуулт хариулт болон дэмбээний тэмцээн зохион байгуулж явууллаа.

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүмбэр сумын 4-р багийн Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг тус багаас сонгогдсон аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Багийн ИНХ, засаг дарга нар хамтран зохион байгуулсан. Өдөрлөгт 55 хүн хамрагдсан. Уг үйл ажиллагаанд АИТХ-ын дарга, сумын Засаг даргын орлогч нар оролцлоо.

2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах дадлага сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Сумын мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүдийн бэлэн байдлыг урьдчилсан байдлаар шалгаж үүрэг чиглэл өглөө.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

Тусгай  зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ эрхлэгч 27 аж ахуй нэгжид архинд донтох өвчтөнийг эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрч байгаа “АА- Андын хүч” ТББ-н 5 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан 23-ны өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай аймгийн Засаг даргын А/52 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Улаан бурхан өвчний 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвөөс  1-р сургуулийн нийт 1197 хүүхэд багш ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба өвчний тохиолдол гарсан ангийн 24 хүүхдийн ар гэрээр орж үзлэг тандалт судалгаа хийсэн байна. Вакцинжуулалтыг 1-р сургуулийн 15 багш,  ангийн 24 хүүхэд, хавьтлын 10 хүнд хийсэн ба нийт сэжигтэй 6 тохиолдлоос 10 сорьц авч шинэжилгээнд явуулж үзэхэд өвчний шинж тэмдэг илрээгүй болно.

Сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Сумын 6 цэцэрлэгт  урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан.  Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт   1097 хүүхэд хамрагдахаас 726 хүүхэд үзлэгт хамрагдаж өвчний шинж тэмдэг илрээгүй болно.  Ирц 66.1%-тай байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Бор Өндөр 1 Орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг” зохион байгууллаа.Сургалтанд хамтарсан багийн 16 гишүүн хамрагдаж ” Нөхцөл байдлын үнэлгээ хийх, Өсвөр насны хүүхэдтэй харилцах сэтгэл зүйн үйлчилгээ, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хоорондын уялдаа” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.Тус сургалтын үр дүнд хууль эрх зүй, нөхцөл байдлын үнэлгээний талаархи тестээр хамтарсан багийн гишүүдээс сорилын шалгалт авч 80,5%тай дүгнэгдсэн. Сургалтын үр дүнд: Нөхцөл байдлын үнэлгээг журмын дагуу хийснээр хамтарсан багийн бүх гишүүд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх чадвартай болсон

Итгэл ивээл төслийн хүрээнд архины хамааралтай иргэдийн дунд “6 сарын вакуумжуулсан сургалт”-ыг зохион байгуулан архины байнгын хамааралтай 8 иргэнийг байрлуулан ажиллаж байна.Төслийн үргэлжлэх хугацаанд ДЗОУБ-аас сард 800,000 төгрөгний хүнсний зүйлс, нүүрс 4 тонн, сургалт зохион байгуулж буй байрыг сарын 100,000 төгрөгөөр түрээслэж байна.Мөн тус сумын ЗДТГ-аас 200,000 төгрөгний бичиг хэргийн зүйлс авч өгсөн. Эрүүл мэндийн нийгмийн даатгалд 3 иргэнийг хамруулан, эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээг 5 иргэнд үзүүлсэн.

Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүд болон энхтусдэм эрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын удирдлагуудын дунд цаг үеийн байдлаар санал солилцож, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Сүмбэр сумын залуучуудын зөвлөлийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн 16 залуусын төлөөллийг оролцуулан, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Залуучуудын нэгдсэн уулзалтанд” амжилттай оролцлоо.

“Хамтарсан багт” ирүүлсэн нэг гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд нөхцөл, байдлын үнэлгээ, 2 хүүхдэд эрсдлийн үнэлгээ хийн, холбогдох байгууллагуудад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Хүүхэд хамгаалах 108 утасны тусламжийн төвөөс ирүүлсэн кэйс дээр нөхцөл байдлын үнэлгээ хийн нийгмийн хамгааллын суурь үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг үзүүлснээр 60,000 төгрөгний 1 удаагийн хүнсний тусламжийг 2-р багийн иргэн Г-д үзүүллээ.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нохой устгалын ажлыг эхлүүлэн сумын төвийн 1,2,3 дугаар багийн нутаг дэвсгэрээр устгалын ажлыг зохион байгуулан нийт 268 нохой устган төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Сүмбэр сумын ЗДТГ-аас 2019 оны 03 сарын 12-ны өдөр зэрлэг ан амьтныг хамгаалах, идэш тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор Их, бага Сансар, Улаан өндөр гэх маршрутын дагуу 4 цэгт 250 кг хужир, 10 боодол өвс тавьж ажиллалаа.

2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазар, Политехникийн коллежийн оюутнуудтай хамтран тус сумын 3 дугаар баг Бурхантаас засмал замын төгсгөл хүртэл 2 км замын цэвэрлэгээ үйлчилгээг хийж нийт 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

  Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 667 0 0 23 528 116
Гарсан төл 671 0 0 23 532 116
Хорогдсон төл 0 0 0 0 0 0
Бойжсон төл 671 0 0 23 532 116

 

Том малын зүй бус хорогдол: Том малын зүй бус хорогдлын мэдээ сумын хэмжээнд 0.01 % тай байна.

  Бүгд Тэмээ Адуу Үхэр хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 36 0 0 1 16 19
Үүнээс:өвчнөөр 0 0 0 0 0 0
Хорогдсон хээлтэгч 7 0 0 0 4 3
Хорогдсон хээлтүүлэгч 0 0 0 0 0 0

 

Мал үржүүлгийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, иргэд, аж ахуйн нэгжийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөж, үржлийн ажил үйлчилгээг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд зохиомлоор хээлтүүлэх бод бог малын тоог ХХААГ-т хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ОНХСАнгийн үйл ажиллагааны талаар сумын 6 багийн засаг дарга болон Багийн ИНХурлын дарга холбогдох албан хаагчдад Сангийн сайдын 288 дугаар тушаалаар батлагдсан журмыг танилцуулж сургалт хийлээ .

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас сумын 2016,2017 оны хөрөнгө оруулалтын ажлын тендерийн материалтай танилцаж хяналт шинжилгээ хийлээ.

Сүмбэр сумын 2019 оны Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх

  • Нийтийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар байрны подвалын шугам сүлжээний их засварын ажил
  • Өрхийн эмнэлэгт авто машины худалдан авах ажил
  • 6 дугаар цэцэрлэгийн гадна хашаажуулах ажлын үнэлгээний хороог тус тус байгуулан тендер зарлан ажиллаж байна.

Эрх зүйн сургалт, сурталчилгааны хүрээнд:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар болон Сүмбэр сумаас “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-өөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар сургалт зохион байгуулж төлөөлөгчөөр сонгогдсон 18 иргэн хамрагдлаа.

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн М.Энхцэцэг

 

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 02 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 02 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Сумын Засаг даргын зөвлөлийн хурал 2019 оны 01 сарын 28-ны өдөр хуралдаж , “Сумын аварга малчин”, “Сумын алдарт уяач”- ыг шалгарууллаа.

“Сумын аварга малчин”-аар

  1. 4 дүгээр багийн малчин – Ж.Цогтсайхан
  2. 4 дүгээр багийн малчин – Н.Энхбаатар
  3. 4 дүгээр багийн малчин – С.Одсүрэн
  4. 5 дугаар багийн малчин – Д.Тасбаяр
  5. 5 дугаар багийн малчин – Д.Пүрэв-Очир
  6. 6 дугаар багийн малчин – Ц.Готов
  7. 6 дугаар багийн малчин – О.Түвшинжаргал

“Сумын алдарт уяач”-аар

  1. 4 дүгээр багийн малчин – Х.Манлайбаатар
  2. 6 дугаар багийн малчин – Б.Нэргүйбаатар
  3. 2 дугаар багийн малчин – Д.Ганзориг  нар тус тус шалгарлаа.

 

Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяртай холбогдуулан 2-р багийн харж хандах хүнгүй ганц бие 1 ахмад настанд Онцгой байдлын газартай хамтран түлээ нүүрс, 3 ахмад настанд Чандмань-Эрдэнэ дэлгүүртэй хамтран сар шинийн сүү, тавгийн идээг нь бэлтгэн өгч ажиллалаа.

ЗДТГ-ын даргын тушаалаар Сар шинийн өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг гарган 2019 оны 2 дугаар сарын 04-ны өдрөөс – 10ны өдрүүдэд 20 албан хаагч 7 өдрийн хугацаанд хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

2019 оны 01 сарын 22-ны өдрийн сумын онцгой комиссын  хурлын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж,  25-ны өдрийн  сумын онцгой комиссын хурлаар  эрчимжсэн мал аж ахуйн бүсийн 2-р постыг буулгаж, Мөн 02 дугаар сарын 11-ны өдрийн А/20 дугаар захирамжийн дагуу Хязгаарлалтын дэглэмийг цуцалж хяналтын цэгийг буулган ажиллалаа.

Байгууллагад харъяалалтай 22 ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг тараалаа.

 

Нийгмийн бодлогын хүрээнд:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран Урвуулагч хэмээх гахай жилийн сар шинийн баярт зориулан “Нийтийн монгол бөхийн барилдаан”-ыг зохион байгуулан шилдгүүдээ шалгарууллаа.Тус барилдааны тэргүүн байранд Хүнс, хөдөө аж ахуйн газрын бөх Э.Түвшинзаяа түрүүллээ.  Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Говьсүмбэр аймгийн “Бөхийн холбоонд 10 ширхэг зодог шуудаг”-ийг гардуулан өглөө.

Сүмбэр сумын удирдах ажилтны шуурхай” хурал зохион байгуулагдлаа. Тус шуурхай хуралд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,2,5-р сургууль, 1,2,5,6-р цэцэрлэгүүд, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-н удирдлагууд оролцон цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

2019 оны 01 сарын 29-ны өдөр Сүмбэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхдугаар хурал болж тус сумын “Хөгжих 55 өрх”-ийг хэлэлцэн баталлаа.

108 утсанд ирсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрсдлийн үнэлгээг 2 хүүхдэд, цагдаагийн хэлтсээс мэдээллийн дагуу 2 иргэнд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхоны 3 дугаар байрнаас ил задгай нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаягдал хаясан гэх гомдол мэдээллийн дагуу шалгаж, эзэн холбогдогчийг олж тогтоон 3 дугаар багийн 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж арга хэмжээ авч ажиллалаа.

2019 оны 01 сарын 25,26-ны өдрүүдэд Багийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан 52 аж ахуй нэгж, 773 өрх хамрагдан 15.7 тонн хог хаягдал төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллаа.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

  • Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад иргэдийн хяналтыг тавьж ажлуулахаар аймгийн ахмадын хороотой хамтран “Иргэдийн бүлэг” үүсгэн ажиллалаа.

  • Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 36.6 сая төгрөгний 2 бараа тоног төхөөрөмж, 233.2 сая төгрөгний 5 их засварын ажил, 10.0 сая төгрөгний зөвлөх үйлчилгээг тусган хөрөнгө оруулалтын ажлуудын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулан ажиллаж байна.
  • 2018 оны ОНХСанд хийгдэх санхүүгийн аудитд холбогдох баримт бичгийг өгөн шалгуулж байна.

 

 

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэнМ.Энхцэцэг

 

 

 

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 01 дүгээр сарын цаг үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 01 дүгээр сарын
цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:
 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 10:00 цагт Сүмбэр сумын “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ” –ын ээлжит 8 дугаар хуралдаан хуралдлаа
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
 Сүмбэр сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
 Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт
 Сум хөгжүүлэх сангийн 2018 оны ажлын тайлан
 Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл
 Сүмбэр сумын 2019 оны төсөв
 Сум хөгжүүлэх сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох
 Сум хөгжүүлэх сангийн орлогын хувь хэмжээг зарцуулах зөвшөөрөл олгох
 Сүмбэр сумын газрын бүсийн үнэлгээг шинэчилэн тогтоох
 Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө

2018 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор нийт 3900 өрх хүн ам 12956 тоологдсон байна. Үүнээс:
 эрэгтэй 6408
 эмэгтэй 6548 хүн
Мал 2018 оны жилийн эцсээр малчин өрх 530, мал бүхий өрх 193 нийт 309712 толгой мал тоологдсоноос:
 Тэмээ -721
 адуу-14240
 үхэр- 9528
 хонь- 135205
 ямаа -150018 тоологдсон байна.
Өрх 22, хүн ам 246-аар тус тус нэмэгдсэн
Мал 14319 тоо толгойгоор буурсан байна.
 Төрийн албан хаагчийн хүнийн нөөцийн нэгдсэн системд 2018 оны байгууллагын мэдээлэл, байгууллагын дотоод нэгж , ажлын байртай холбоотой хүний нөөцийн мэдээллийн талаарх өөрчлөлтийг бүрэн оруулж дуусгасан.
 Сүмбэр сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ Бор Өндөр 1 ОНХХ-тэй хамтран “Өвлийн инээмсэглэл -2018″ шинэ жилийн цэнгүүнийг Сүмбэр сумын иргэддээ зориулан зохион байгууллаа.
Тус байгууллагын хамтран ажилладаг байгууллагуудын шилдгийг шалгаруулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2-р сургууль, 2-р цэцэрлэг, дэлхийн зөн ОУБ-ын хамт олонд сумын засаг даргын талархлыг гардуулан өгсөн. Мөн шилдгээр шалгарсан аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Ариунжаргал, Гэзэгт ЗБН-ийн ажилтан Отгонбаяр, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын ажилтан Энхтуяа нарыг сумын засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.
“Өвлийн инээмсэглэл 2018” арга хэмжээний үеэр азтан шалгаруулан, “Хамтдаа хөгжье” аяны 30 шилдэг өрхийн төлөөлөлд өвлийн өвгөний бэлэг гардуулан өглөө.

 2019 оны 01 дүгээр сарын 08-аас 18-ний өдрүүдэд сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж, урьдчилсан байдлаар цэргийн насны 18-55 насны нийт иргэдийн 75 хувь нь хамрагдсан байна.

 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,3-р багийн 28 иргэнд Угийн бичгийн сургалтыг 1-р багийн БИНХ-ын дарга Г.Бумцэрэнтэй хамтран зохион байгууллаа.

 2019 оны 01 дугаар сарын 10-13ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургаан багийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, ганц бие өндөр настан, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд Аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид нийт 311 өрхөд 356 тн нүүрсний тусламж үзүүллээ.

Эрүүл мэндийн хүрээнд:
 Зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийг тогтоосон цэгт худалдаа үйлчилгээ эрхлэх тухай сумын Засаг даргын А/21 тоот захирамж гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:
 “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд зах зээлийн түүвэрчилсэн судалгааг хийсний үр дүнд иргэдээс ирүүлсэн санал дээр тулгуурлан 5 иргэнд оёдлын машин авч өгсөн.Тус оёдолчдыг ажлын байраар ханган “Хамтдаа хөгжье” оёдлын газрыг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хамтарсан багийн нэгдсэн хурлыг зохион байгууллаа.Хурлын ирц 83.3 хувьтай хуралдаж 4 асуудлыг хэлэлцэн 3 кэйс дээр ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
 Аймгийн Цагдаагийн хэлтэс, ДЗОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөр, “Ганц зам итгэл” ТББ-тай хамтран “Амар тайван амьдралын зам” өдөрлөгийг зохион байгуулж архины хамааралтай 100 иргэнийг хамруулан сургалт зохион байгууллаа.Тус байгууллагуудтай хамтран архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг 6 сарын хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 Сумын Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газар аймгийн Биеийн тамир спортын газартай спорт заал ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.

 Өвлийн спортоор хичээллэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулсан “Хаялага нуурын жавар” спортын арга хэмжээнд тус байгууллагын 23 албан хаагч амжилттай оролцлоо.

Хөдөө аж ахуйн хүрээнд:
 Арьс ширний урамшуулалд 6 багийн 343 малчин, мал бүхий иргэдийн хонины -26192 ш, ямааны-30303 ш, үхрийн -1596 ш, адууны -444 ширхэг нийт 58535 ширхэг арьс ширний 1218 падаанд тулгалт хийн шивж программд оруулсан .
 4 дүгээр багийн малчин Ц.Гурвантамир, 6 дугаар багийн малчин Б.Болдбаатар нарыг “Улсын аварга” малчнаар шалгаруулахаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэн материалыг ХХААГ-т хүргүүлсэн.
 Аймгийн аварга малчинд 4-р багийн малчин Г.Бавуудорж, Л.Эрдэнэтогтох, 5 дугаар малчин Б.Бадамцэрэн, Ш.Алтангэрэл, 6 дугаар багийн малчин Ж.Баточир,Ц.Ерөөлт нарыг тодорхойлж, материалыг ХХААГ-т хүргүүлсэн.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн шинжилгээгээр тус аймгийн хил залгаа зарим аймгуудад Африкийн гахайн мялзан өвчин оношлогдоод байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
 Сумын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн тооллогоор гахай тоолуулсан иргэдийн гахайны тоонд тулгалт хийж, хаяг, байршлын судалгааг гарган аймгийн мал эмнэлгийн газар, ОБГ-т тус тус хүргүүлсэн. Гахайтай иргэдтэй холбогдон өвчний талаар мэдээлэл өгсөн.
 Аймгийн мал эмнэлгийн газраас 6 эмч, 1 авто машинтай ажлын хэсэг гарч гахайтай иргэдийн гахайнд үзлэг оношлогоо, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.
 ШШГА-ны жилийн эцсийн тооллогонд ороогүй 8 гахайг нүдээр үзэж, арчилгаа маллагаатай нь танилцан, байрыг цэвэрлэх үүрэг чиглэл өгсөн.

 3 дугаар багийн иргэн Г.Өсөхбаяр, 2 дугаар багийн иргэн О.Золбаяр, Т.Чулуунбат, 4-р багийн иргэн Ц.Энхболд уулзаж, гахайгаа хашаатай болгох, хариулга, хяналттай байлгах талаар сумын Засаг даргын хугацаатай албан мэдэгдэл өгсөн.
 “Амгэна” МЭН-ийн эмч Н.Мягмаржаваар ахлуулсан ажлын хэсэг Сүмбэр сумын 1 ААН, 4 өрхийн нийт 26 гахайд эмнэл зүйн ерөнхий үзлэг хийж 113м2 талбай бүхий хашаа, байранд хлорын шохой ашиглан халдваргүйтэл хийлээ.
 Тус сумын 3 дугаар багийн эрчимжсэн мал аж ахуйн бүс нутагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын Онцгой комисс хуралдаж, Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, мөн өдрийн А\05 дугаар захирамжаар тус бүс нутагт 21 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоон 3 байршилд хяналтын пост байгуулан сумын нутаг дэвсгэр дээрх хүн, мал, тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

 бүсэд байгаа гахайтай 7 иргэнтэй уулзан өвчнийг таслан зогсоох урьдчилан сэргийлэх зорилгоор устгал зохион байгуулах талаар ойлгуулж гарын үсэг зуруулан баталгаажуулж авснаар 01 дүгээр сарын 20-ны өдөр устгалын ажлыг зохион байгуулсан. Устгалын ажилд Аймгийн Онцгой байдлын газраас-11, аймгийн Цагдаагийн хэлтсээс-2, аймгийн Мал эмнэлгийн газраас-5, аймгийн ХХААГазраас-1, Мэргэжлийн хяналтын газраас-1, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГазраас-1, Сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиас-14 хүн, 6 техник оролцсон. Нийт 7 өрхийн 141 гахай устгасан.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:
 “Тогтвортой амьжиргаа 3” төслийн хүрээнд сумын ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн 4 хөрөнгө оруулалтын ажил сонгогдож техникийн аудит хийгдлээ
 Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр 194,0 сая төгрөгний 2 их засварын ажил, 46,6 сая төгрөгний 2 бараа тоног төхөөрөмж 49,2 сая төгрөгний 3 хөрөнгө оруулалтын ажил, 8,9 сая төгрөгний өмнөх оны үлдэгдэл санхүүжилт 108,2 сая төгрөгний 7 хөтөлбөр төсөл арга хэмжээ 8,2 сая төгрөгний суурь зарлага нийт 407,03 сая төгрөгийг төлөвлөж ИТХурлаар батлууллаа.
 Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 2019 оны 01 сарын 07-ны өдөр боловсруулан баталлаа.Үүнд:
 90,0 сая төгрөгний 1 нээлттэй тендер шалгаруулалт
 108,8 сая төгрөгний харьцуулалтын тендер шалгаруулалт
 19 сая төгрөгний шууд худалдан авалт

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн: М.Энхцэцэг

‘Хамтарсан багийн тайлант ѳдѳрлѳгт’ оролцож ШИЛДЭГ ХАМТАРСАН багаар шалгарлаа.

Говьсүмбэр аймгийн ‘Хамтарсан багийн тайлант ѳдѳрлѳгт’ оролцож ШИЛДЭГ ХАМТАРСАН багаар шалгарлаа.2017, 2018 онд хамтарсан багийн ажилласан ажлын тайлангаа танилцуулан шинэ санал санаачлага гарган хамтран ажилласан аймгийн ГБХЗХГ, Шивээговь сумын Хамтарсан баг, Баянтал сумын Хамтарсан баг, ДЗОУБ Бор Ѳндѳр 1 ОНХХ-ийн хамт олонд талархал илэрхийлье.САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 11 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 11 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 7-р хурал хуралдлаа. Хурлаар:

  1. Сумын ААНБ-ын шилэн дансны мэдээлэл
  2. Хог хаягдлын хураамж тогтоох тухай
  3. Төрийн дээд одон медалийн шагналаар шагнагдах иргэдийн талаар хэлэлцлээ.

Байгууллагын гадна хаягийг кирилл болон монгол бичгээр шинэчлэн хийлээ.

2018 оны 11 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын 2  дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж 59 иргэн хамрагдав.

Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааын хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар өссөн дүнгээр гаргаж аймгийн Засаг дарын тамгын газарт хүргүүлсэн.

Байгууллагын 15 ажилтан албан хаагчдыг аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо болон зүрхний цахилгаан бичлэг, эхо, рентген,  сахар, цусны ерөнхий шинжилгээнд хамрууллаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо”  нээлттэй өдөрлөг арга хэмжээг  Балдан засаг хүнсний зах дээр 10-р сарын 25-ны өдөр МХГазар, ХХААГазартай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт Балдан засаг зах дээр  хүнсний худалдаа эрхлэгч иргэд, худалдаа үйлчилгээний  байгууллагуудын төлөөлөл нийт 32 худалдаа эрхлэгч оролцсон ба хүнсний бүтээгдэхүүний  худалдан авахад анхаарах зүйл, хаяг шошго  хэрхэн унших, хүнсний нэг удаагийн сав болон хуванцар савны хэрэглээ, мах, сүү, хүнсний ногооны чанар аюулгүй байдлын талаар хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилж  худалдан авагч иргэдэд мэдээлэл өгч ажилласан.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын засаг даргын тамгын газраас өсвөрийн “Боржигин морин хуурчид, уртын дуучид” бүсийн уралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 насны ангилал, 2 төрлөөр зохион байгуулж өсвөрийн 26 уртын дууч, морин хуурчдыг хамрууллаа.

10-14 насны Боржигин уртын дуу төрөлд                                                                

1-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Үүрийнтуяа
2-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Ө.Энхжаргал
3-р байр  сүмбэр сумын 5-р сургуулийн сурагч Т.Энхмаа
10-14 насны Боржигин морин хуурын төрөлд:
1-р байр  баянтал сумын 4-р сургуулийн сурагч Хүчитбаатар
2-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Цэрэнбат

3-р байр  баянтал сумын 4-р сургуулийн сурагч Г.Нандинхүү
15-18 насны Боржигин уртын дуу төрөлд:
1-р байр  үмбэр сумын 2-р багийн иргэн Түвшинзаяа
2-р байр  сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Мөнхэрдэнэ
3-р байр  цагаандэлгэр сумын иргэн Хандсүрэн
15-18 насны Боржигин морин хуур төрөлд:
1-р байр  шивээговь сумын 3-р сургуулийн сурагч Г.Нармандах
2-р байранд сүмбэр сумын 1-р сургуулийн сурагч Ц.Мөнххүлэг тус тус шалгарлаа.

Говьсүмбэр аймгийн ‘Хамтарсан багийн тайлант ѳдѳрлѳгт’ оролцож  2017, 2018 онд хамтарсан багийн ажилласан ажлын тайлангаа танилцуулан  ШИЛДЭГ ХАМТАРСАН  багаар шалгарлаа.

Сүмбэр сумын Хамтарсан багийн 2018 оны 11 сарын байдлаар хийгдсэн үйл ажиллагаа.

 Хамтарсан багийн үйлчилгээ

2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс  багийн Засаг дарга, болон нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Угийн бичиг хөтлөх арга зүй” сургалтанд хамрагдлаа.

5-р цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд “ТОСТ БОРЖИГИНЫ БЯЦХАН  ҮРС” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн 22 гишүүнд сургалт зохион байгуулсан.

2-р цэцэрлэгийн арга зүйч О.Нацагмаа  :Хүүхдийн аюулгүй байдлыг цэцэрлэгийн орчинд хангах сургалтыг”  аймгийн СӨББ-уудын 45 багш, эрхлэгч нарыг хамруулан зохион байгуулсан.

Байгаль орчны хүрээнд:

Байгалийн дагалт баялаг /самар, жимс, байгалийн ургамал/ түүх , бэлтгэх шууд хүнсэнд хэрэглэх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж постор бэлтгэн томоохон зах худалдааны төвүүдэд байршуулан, 1,2,3 дугаар багийн 30 иргэнд тараах материал тараан ажилласан.

Байгалийн нөөц баялаг болсон усыг зөв зохистой хэрэглэж, ашиглах талаар заавар зөвлөжийг бэлтгэн 1,2,3 дугаар багийн 45 иргэнд тараах материал тараан, томоохон зах худалдааны төвүүдэд байршуулсан.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дэлхийн зөнгийн хөгжих өрхийн 27 иргэнд хог хаягдын тухай хуулийн талаарх ойлголт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар иргэдэд сургалт зохион байгуулан хог хаягдлын тухай хуулийн гарын авлага тараан ажиллалаа.

Сүмбэр сумын 1-р багийн аяганы хонхорт байрлах худгийг сэргээн засварлаж ашиглалтанд орууллаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/313 дугаар захирамж “Байгаль хамгаалах намрын аяны” хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хээрийн түймэр, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор   2018 оны 10 сарын 31-ны өдөр эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулсан.  Шалгалтын үеэр ямар нэгэн гарсан зөрчилгүй байлаа.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн Сүмбэр сумын төвийн 3 баг, хөдөөгийн 2 багаар тооллогын ажлыг зохион байгуулан нийт 1286 өрхөөс агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг нэгтгэн гаргасан. Судалгаанд хамрагдсан өрхүүдээс нийт 63 өрх сайжруулсан зуух яндан хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан.

Сумын Байгаль хамгаалах хөтөлбөр арга хэмжээний зардлаас 5 сая төгрөгний санхүүжилтээр тус сумын 6 дугаар багийн нутаг Баянбулагийн бүрдний эхийг нутгийн иргэдтэй хамтран бүлэг байгуулан хашиж хамгаалах ажлыг зохион байгуулан булгийн эхэн ундаргатай 6 эхийг тус бүрд нь хашиж, нутгийн иргэдтэй цаашдын ашиглалт хамгаалалтыг хариуцуулах гэрээ байгуулан ажилласан.

“Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа

Тус газар нь өнгөрсөн 14 хоногт 266 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн булшилж, 2.521.000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Нийтийн эзэмшлийн 159,1 га талбайд цэвэрлэгээ хийж, 4,5тонн хог цэвэрлэсэн.Мөн 1 дүгээр багийн нийтийн эзэмшлийн талбайд байрлах  2 нийтийн бие засах газрын бохирыг соруулсан байна.

Ус зөөврийн авто машиныг цэвэрлэн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

            Бэлчээр: Хөдөөгийн багийн 20,0 га  бэлчээр нутагт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг байгаль орчинд халгүй энгийн механик биологийн аргаар /утах, ус цутгах, хөеө ухах, суудал засах, үүр барих/ хээрийн штабыг байнга болон түр ажиллах 68 хүний бүрэлдэхүүнтэйгээр 23 мотоцикль, 6 машин ашиглан 82 хувьтай хийж гүйцэтгэсэн байна.

 Хавар намрын ангилалтанд:      

Сумын  Засаг даргын 2018.05.24-ны өдрийн А\99 дугаар захирамж, сумын  Тамгын газрын даргаар  батлуулсан удирдамж, ХХААГазар  МЭҮТасагтай байгуулсан гэрээ, МЭҮТ нь МҮН-үүдтэйгээ байгуулсан гэрээний дагуу нас гүйцсэн болон, өсвөр хээлтүүлэгч, хээлтэгчийг хамруулан ангилалтанд  4,5,6 дугаар багаас  13000 толгой хамруулан ажиллалаа.

 

Мал эмнэлгийн талаар :   Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд  одоогоор 147297 толгой хонь хамруулж тарилгын гүйцэтгэл  100  хувьтай байна .

ОНХСан, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

Сумын өвсний нөөц бүрдүүлэх ажилд Сүмбэр айраг хоршоотой 25,000,000 төгрөгөөр 3,650 боодол буюу 73 тн өвс нийлүүлэх гэрээ байгуулсан.

Дотоод сургалтын хүрээнд:

2018 оны 11 сарын 06-ны өдөр Байгууллагын 2018 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор СЗДТГ-ын дарга Б. Хатантөмөр  “ Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулан  хэлэлцүүлэг зохион байгуулаа. Мөн 2018 оны 11 сарын 12-ны өдөр тус хуулиар давтан сургалт зохион байгуулж сургалтанд нийт давхардсан тоогоор 21 албан хаагч хамрагдлаа.

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн:                              М.Энхцэцэг

 

 

 

“ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН ЭХНИЙ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-11-06/

“ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН ЭХНИЙ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2018-11-06/

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4 дэх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний зорилт, Аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 1.2 дахь “Оюунлаг залуу хүн- Залуучуудыг мэдлэг боловсролтой, оюунлаг иргэн болгон төлөвшүүлнэ” 2.1 дэх “Хөдөлмөрч залуу хүн-Залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэн, чавахижуулна” зорилтийг тус тус үндэслэн “ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” залуучуудын нэгдсэн чуулганыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ, Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар хурлаар “Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 4 зорилтын хүрээнд 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
Тус зорилтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудруу чиглэн хийсэн үйл ажиллагаа болон төрөөс залуучуудруу болон малчин залуучуудруу чиглэн хэрэгжиж байгаа хууль, дүрэм, хөтөлбөрийг сурталчилан таниулах, тэдний дуу хоолойг сонсож, үзэл бодлыг нэгтгэн тухайн чиглэсэн ажилд хамтарч ажиллах санал санаачлага, оролцоог бий болгох, залуусын хөгжил, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.
Чуулганыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам үг хэлж, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл чуулганд оролцож байгаа залуучуудад мэндчилгээ дэвшүүллээ.Чуулганаар төрөөс залуучууд руу чиглэн хэрэгжүүлж буй хууль, дүрэм, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, салбар салбарын мэдээлэл, сонирхолтой илтгэл, лекц, урлагийн тоглолт, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
“Залуу хүн та-хөгжлийн түүчээ” залуучуудын нэгдсэн чуулганы үеэр аяъяас, чадвар, хичээл зүтгэлээрээ залуу үеэ манлайлан амжилт гаргасан Говьсүмбэр аймгийн залуучуудын түүчээ болсон залуучуудыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тэргүүний залуу медаль, аймгийн Засаг даргын жуух бичгээр, мөн мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж 1000 хүргэсэн малчдыг алдаршуулж шагнаж урамшууллаа.

“БОРЖИГИН МОРИН ХУУРЧИД, УРТЫН ДУУЧИД” БҮСИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ӨСВӨРИЙН “БОРЖИГИН МОРИН ХУУРЧИД, УРТЫН ДУУЧИД” БҮСИЙН УРАЛДААНЫГ 2018 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР 2 НАСНЫ АНГИЛАЛ, 2 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨСВӨРИЙН 26 УРТЫН ДУУЧ, МОРИН ХУУРЧДЫГ ХАМРУУЛЛАА.
10-14 НАСНЫ АНГИЛАЛЫН БОРЖИГИН УРТЫН ДУУ ТӨРӨЛД:
СҮМБЭР СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ ҮҮРИЙНТУЯА 1-Р БАЙР
СҮМБЭР СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ ӨЛЗИЙБАЯРЫН ЭНХЖАРГАЛ 2-Р БАЙР
СҮМБЭР СУМЫН 5-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ Т.ЭНХМАА 3-Р БАЙР
10-14 НАСНЫ БОРЖИГИН МОРИН ХУУРЫН ТӨРӨЛД:
БАЯНТАЛ СУМЫН 4-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ Г.НАНДИНХҮҮ 3-Р БАЙР
СҮМБЭР СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ ЦЭРЭНБАТ 2-Р БАЙР
БАЯНТАЛ СУМЫН 4-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ ХҮЧИТБААТАР 1-Р БАЙР
15-18 БОРЖИГИН УРТЫН ДУУ ТӨРӨЛД:
СҮМБЭР СУМЫН 2-Р БАГИЙН ИРГЭН ТҮВШИНЗАЯА 1-Р БАЙР
СҮМБЭР СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ МӨНХЭРДЭНЭ 2-Р БАЙР
ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ИРГЭН ХАНДСҮРЭН 3-Р БАЙР
15-18 НАСНЫ БОРЖИГИН МОРИН ХУУР ТӨРӨЛД:
ШИВЭЭГОВЬ СУМЫН 3-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ Г.НАРМАНДАХ 1-Р БАЙР
СҮМБЭР СУМЫН 1-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ Ц.МӨНХХҮЛЭГ 2-Р БАЙРАНД ТУС ТУС ШАЛГАРЛАА.
ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАСАН ДУУ БҮЖГИЙН БОРЖИГИН ЧУУЛГЫН ДУУЧИН ЭНХБАЯР, ЭРДЭНЭБАЯР, МОРИН ХУУРЧ ШИЖИРЭРДЭНЭ, ХӨГЖМИЙН БАГШ АМГАЛАНЖАРГАЛ, МОРИН ХУУРЧ Б.БАНЗРАГЧ НАРТАА ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЬЕ.
УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ НИЙТ ОРОЛЦОГЧ НАРТАА ЦААШДЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНД АМЖИЛТ ХҮСЭЖ ТА БҮХНИЙГ УРЛАГИЙН ЯНЖИНЛХАМ БУРХАН ТАНЫГ ҮРГЭЛЖ ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ ГЭЖ ЕРӨӨЕ.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 10 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

                        Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 10 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Сүмбэрийн нэг өдөр” өдөрлөг арга хэмжээг сумын харъяа сургууль, цэцэрлэгүүд, Дэлхийн Зөн Бор өндөр ОУБ, Өрхийн эрүүл мэндийн төв, Аж ахуй нэгжүүдийг хамруулан зохион байгууллаа. Өдөрлөг арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 380 гаруй иргэн хамргадсан ба төрийн үйлчилгээ, спорт, урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос хүргэж ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд:

  • Амьдрах ухаан, Угийн бичгийн сургалт
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэг, оношилгоо
  • Сургууль, цэцэрлэгийн үдийн цайны амталгаа
  • Урлагийн тоглолт, багийн иргэдийн дунд спортын тэмцээн уралдаан
  • Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэлийн үйлчилгээ
  • Сурагчдын дундах гар зургийн уралдаан
  • Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж
  • Азын сугалаа зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

“Сүмбэрийн нэг өдөр” өдөрлөг арга хэмжээний хүрээнд сумын өндөр настан, зорилтот бүлгийн 18 ахмад настанд хүнсний тусламжийг үзүүллээ. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж суманд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний 10 аж ахуй нэгж хамтран оролцлоо.

            Үндсэн чиглэл: Сүмбэр сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хуульд заасан хугацаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.

2018 оны намрын цэрэг татлага: Цэрэг татлагыг 2018 оны 10 дугаар сарын 18 өдөр зохион байгууллаа. Сумын хэмжээнд нийт 264 цэргийн  зарлан дуудах хуудас ирснээс 243-г иргэнд биеэр хүргэсэн байна. Гадаадад байгаа 10 иргэн, алба хаасан 1, Батлан хамгаалахын Их сургуулийн оюутан 3, сураггүй байгаа 7 иргэн байна. Цэрэг  татлага 50%-тай явагдсан.

Хариуцлагын жилийн хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас Албан хаагчдын ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх улиралаяныг 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн 12 сарын 25-ныг хүртэл зарлан үйл ажиллагааны үр бүтээмжийг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчилж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус аяны хүрээнд сар болгоны 25-ны өдөр айл өрхөөр орж, тэдний санал бодлыг сонсох арга хэмжээний хүрээнд 14 албан хаагч 1,2,3-р багийн 246 айл өрхөөр орж өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлууд, санал бодлыг сонсож ажиллалаа. Мөн 9 сарын 26-ны өдөр нийт ажилтан, албан хаагчид цайны цаггүй ажиллаж иргэдэд үйлчиллээ.

Өдөрлөг арга хэмжээ, хурал зөвлөгөөний  хүрээнд:

            2 дугаар багийн өдөрлөг: 2018 оны 9 дүгээр сарын 24-нд 2 дугаар багийн өдөрлөгийг Боржигин чуулгын өмнөх талбайд зохион байгуулан Засаг даргын орлогч Н.Хишигдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр нар иргэдтэй уулзаж сум орон нутгаас хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн мэдээлэл хүргэн тэдний санал бодлыг сонсож ажиллалаа. Өдөрлөгт Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзлэг оношилгоо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллежоос иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн дунд АХА асуулт, хариултын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн ЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан.

4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал: 2018 оны 10 сарын 4-ний өдөр 4-р багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулан дараах асуудлыг хэлэлцлээ.

“Эйкү сора” уул уурхайн компанийн удирдлагууд иргэдтэй уулзаж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар танилцуулга хийсэн. Өвөлжөө, хаваржааны доорхи газрын асуудалд багийн иргэдээс санал авч шинээр журам батлахаар болсон. Багийн хуралд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Бат-Эрдэнэ, Газрын даамал нар оролцлоо. Мөн иргэдийн дунд соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж багийн 48 иргэн хамрагдлаа.

                       Ерөнхий сайдын айлчлал: 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус сумын 5 дугаар багийн малчин М.Насанбуянгийнд зочилон, малчид иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Говийн бүсийн “аварга  тогооч, зөөгч “ шалгаруулах тэмцээн: 10-р сарын 12-13-ны өдрүүдэд ХХААХҮЯам,  монголын тогоочдын холбоо, аймаг, сумын ЗДТГ, ХХААГазартай хамтран зохион байгуулсан бөгөөд  Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр  аймгийн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэгчид 8 шалгаруулалтаар оролцож, багийн төрлөөр Сүмбэр сумын тогооч нарын баг тэргүүн байр, зөөгчийн үйлчилгээний төрөлд 3-р байр эзэлж амжилттай оролцсон.

“Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо”: сэдэвт зөвлөгөөнийг 5-р сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд зохион байгууллаа.

Үе тэнгийн сургагч багш:5-р сургуулийн Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Тайлор Коле, нийгмийн ажилтан Б.Шархүү, англи хэлний багш Д.Цэцэгжаргал, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгийн өсвөр үеийн эмч клиникийн профессор Б.Бат-өлзий нар хамтран өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох “Үе тэнгийн сургагч багш” бэлтгэх сургалтыг  зохион байгууллаа.

2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Онцгой байдлын газраас зохион байгуулсан “Өсвөрийн ахлагч-2018” тэмцээнд сумын 1, 2, 5-р сургуулийн 21 сурагч оролцсоноос 5-р сургуулийн “Аврагч” баг тэргүүн байранд шалгарлаа.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт 1, 2-р багийн Засаг дарга,нийгмийн бодлогын мэргэжилтэн нар оролцож хамтарсан багийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Аймгийн Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран архи тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй14 Аж ахуй нэгжийн төлөөлөлд “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ” , “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА”, “ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ ЗААЛТ”-ын талаар эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.
Мөн сургалтанд аймгийн Мэргэжлийн Хяналтын газраас “АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААГААР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ТАВИХ ХЯНАЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ”-аар мэдээлэл сургалтыг хийж ажиллалаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

            Ахмадын баяр: 2018 оны 10 сарын 05-ны өдөр 5-р баг Ахмадын баярыг угтан багийн ахмад настангууд болон өндөр настан Н.Батмөнхөд хүндэтгэл үзүүлэх  арга хэмжээг зохион байгуулан 55 ахмад настан буурлуудаа хүлээн авч ахмадын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

    Мөн Ахмадын баярыг тохиолдуулан Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Засаг Даргын Тамгын газар  хамтран үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

Мөн 10 дугаар сарын 6-ны өдөр 6-р баг “Ахмадын баяр”-ын өдрийг угтан багийн 38 ахмад настанаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

            “Ахмадаа хүндэлье”: Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газар, Аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар, Аймаг, Сумын ахмадын хороотой хамтран “АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулж нийт 220 ахмад настныг хамрууллаа. Арга хэмжээний үеээр “Бид дуулж байна” дууны тэмцээн, “Идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд” спортын тэмцээн, хүндэтгэлийн арга хэмжээ, дартс, танин мэдэхүйн асуулт хариултын “АХА” тэмцээнийг тус тус зохион байгуулж төрөл тус бүр дээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Арга хэмжээний үеэр баг тус бүрээс нэг ахмадыг “Үлгэр жишээ” ахмадаар тодруулан өргөмжлөл гардууллаа..

Ахмадаа ачилъя: Сумын ЗДТГ, ХХҮГ-тай хамтран зохион байгуулж буй “Ахмадаа хүндэлье” сарын аяны  “Ахмадаа ачилья” болзолт уралдаанд 2, 5-р сургуулийн 9 ангийн 210 гаруй сурагч оролцож 8 ахмадад тусламж үзүүллээ.

Тэмцээн уралдаан: Монгол улсын Ерөнхий Сайдын нэрэмжит “Иргэдийн нийтийн спорт”-ын наадмын  шигшээ  тэмцээнд Сүмбэр сумын 3-р багийн иргэд амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр  3-р байранд  шалгарлаа.

2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр “СУМЫН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг “САНСАР ХАЙРХАН” клубтай хамтран зохион байгууллаа. Тэмцээнд ширээний теннисний спортыг сонирхдог, энэ спортоор хичээллэдэг 65 иргэн хамрагдсан ба 3 насны ангилалд 3 төрлөөр зохион байгууллаа.

Хамтарсан баг: Үүссэн 3 кэйс дээр нөхцөл байдлын үнэлгээ хийн, шуурхай хурлыг 1 удаа зохион байгууллаа. Шуурхай хурлаар 2-р багт үүссэн кэйсийн насанд хүрээгүй 4 хохирогчийг хамгаалах байранд байрлуулан, хамтарсан багийн гишүүд хуваарь гарган ажиллаж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хүрээнд:

            Цагаантаягт” өдөрлөгийн удирдамжийг ХХҮГ-аас 70 иргэнд биечлэн тараах ажлыг зохион байгууллаа.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд “Зорилтот бүлгийн иргэдийг чадваржуулах, амьдралын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх” сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд зохион байгууллаа.

Оны эхний 9 сарын байдлаар 168 аж ахуй нэгж байгууллагаас 431 сул ажлын байрны захиалга хүлээн авч, ажилгүй 146 иргэнийг байнгын ажлын байранд, 141 иргэнийг түр ажлын байранд, 50 иргэнийг цагийн ажилд, нийт 337 иргэнийг зуучилсан байна.

Ажилгүй, ажил олоход хүндрэлтэй 180 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн. ерөнхий боловсролын сургуулийн 400 сурагчдад  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалт зохион байгуулсан.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт 9 иргэн хамрагдах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг нөхцөл байдлын үнэлгээ хийн, 6 иргэний төслийг хамруулан, 25 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг ХЭДСангаас үзүүлэхээр болсон байна.

Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт Сүмбэр сумын иргэн Л.Пүрэвсүрэн нь  “Боржигин гоёл” нэртэй төслөөр оролцож,  2 сая  төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг ХЭДСангаас авсан байна.

Байнгын асаргаатай ахмад настныг асрагч нарт зөвлөгөө өгөх сургалтыг аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албатай хамтран 2018.09.22-ны өдөр зохион байгуулсан. Сургалтанд байнгын асаргаатай хэвтрийн ахмад настныг асардаг 15 иргэн хамрагдлаа.

Ганц бие болон хүнд нөхцөлд байгаа ахмад настнуудад туслах 290.000 төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд 2018.09.20-ноос 10 сарын 15-ны хооронд аймгийн ЗДТГ, ХХҮГ, БСУГ, Ахмадын хороо хамтран зохион байгуулж байна. Уралдааны дүнг 2018.10.15-нд сарын аяны хаалтын өдөр шалгаруулна.

Аймгийн Ойн ангитай хамтран 2018 онд сумын нийт 57 ажилгүй иргэнийг түр ажлын байраар ханган 13965,0 мянган төгрөгийн цалинг олгоод байна.

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн хараагүйчүүдийн холбоо, аймгийн ХХҮГ-тай хамтран “Цагаан таягт”-ны  өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд Өдөрлөгт 50 хараагүй иргэн хамрагдаж дууны тэмцээн, бүжгийн тэмцээн явууллаа.Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд хүнсний тусламж үзүүллээ.

 

Байгаль орчны бодлогын хүрээнд:

Нийтийн их цэвэрлэгээ: 2018.10.11-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайдын Говьсүмбэр аймагт ажиллах айчлал болон “Байгаль хамгаалах намрын” аяны хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 аж ахуй нэгж байгууллагын 348 албан хаагчид хамрагдан Бурхантаас засмал замын төгсгөл хүртэлх замын зүүн, баруун талыг цэвэрлэн, нийт 6 тонн хог хаягдлыг  төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Байгаль хамгаалах намрын аяны хүрээнд 2018.10.12-ны өдөр аж ахуйн нэгж байгууллагын  50 метрийн цэвэрлэгээг зохион байгуулах албан тоотыг хувийн хэвшлийн 21 байгууллагад  хүргүүлэн цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулан хяналт ажиллалаа.

            Булаг шанд хашиж хамгаалах ажил: Сумын байгаль хамгаалах хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 5 сая төгрөгний санхүүжилтээр  6 дугаар багийн нутаг “Баянбулаг”-ийн бүрдийг хашиж хамгаалах ажлыг эхлүүлээд байна.

  

“Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ  5, 6-р цэцэрлэгийн харалдаа хурд сааруулагч болон таних тэмдгийг байрлуулсан.

            Булаг шанд, уст цэгийн цэвэрлэгээ: Аялал жуулчлалын бүс нутгаар булаг шанд уст цэгийн цэвэрлэгээг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулан нийт 1,5 тонн хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж ажиллалаа.

  

Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Лүн уулын хойд талд олгогодсон Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ байгуулсан талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулан ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

            Газар тариалан: 10 дугаар сарын 04-ны байдлаар 54,95 тн төмс, 61,47 тн хүнсний ногоо нийт 116,42 тн ногоо хураан авч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32,22 тн ургацаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ онд  65,07 тн төмс, 63,46 тн хүнсний ногоо, 40 тн тэжээлийн ургамал, нийт 168,53 тн төмс, хүний ногоо малын тэжээл  хураан аваад байна. Энэ нь өмнөх оны энэ үеэс 29,39 тн-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Бэлчээр: хамгаалах зорилгоор  6-р багт 10.0 га, 5-р багт 5,0 га, 4-р багт 5,0 га нийт 20,0 га талбайд хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган эхлүүлээд байна.  4, 5, 6-р баг тус бүр дээр штаб байгуулан нийт 24 оюутан 15 малчин албан хаагчид, 13 мотоцикль, 6 автомашинтайгаар биологийн болон энгийн механик арга болон утах, хөеө ухах, ус цутгах, конус тавих, шувууны үүр суудал хийх зэрэг аргуудаар хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулан 10 дугаар сарын 19-ний байдлаар 12.0 мянган га талбайд устгал хийж байна.

Сум хөгжүүлэх сан: “Сүмбэрийн нэг өдөр” өдөрлөг арга хэмжээнд сум хөгжүүлэх сангаас зээл авсан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 14 иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, торт, гахайн махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, эсгий урлал зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж 70 гаруй иргэдэд үйлчлэн 3,8 сая төгрөгний бүтээгдэхүүн худалдан борлуулсан байна.

Мал эмнэлгийн талаар :   Сумын хэмжээнд бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хонь-153046, ямаа-133331 Бүгд -286377 толгой малыг хамруулж тарилгын гүйцэтгэл  88  хувьтай байна.

            Хадлангын мэдээ : Сумын хэмжээнд 10 дугаар сарын 04-ний байдлаар нийт 44600 боодол өвс бэлтгэсэнээс 5000 боодол өвс борлуулж үлдэгдэл 39600  боодол өвс байна.

Хэнтий  аймгийн  Хэрлэн баян улаан  тосгонд  аймаг дундын отрын бүсийн зөвлөгөөн зохион байгуулагдаж, сумын МЭҮТ-ийн дарга оролцлоо.Тус зөвлөгөөнд Хэнтий , Төв , Дундговь , Говьсүмбэр аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд Говьсүмбэр аймгийн Малах отрын бүс нутагт Дундговь  аймгаас 41350 толгой мал отроор оруулахаар болсон байна.

Сумын  Засаг даргын 2018.05.24-ны өдрийн А\99 дугаар захирамж, Сумын  ЗДТГ-ын даргаар  батлуулсан удирдамж, ХХААГазар  МЭҮТасагтай байгуулсан гэрээ, МЭҮТ-аас  МҮН-тэй байгуулсан гэрээний дагуу  сумын хэмжээний нийт хээлтүүлэгч, цөм сүрэг, өндөр ашиг шимтэй мал сүрэгт намрын ангилалт баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулахаар 2 нэгж гарган ажиллаж  байна.

Хэрлэн Баян-Улаанд отроор өвөлжих 9 өрхийн хонин толгойд шилжүүлсэнээр 10412 мал өвөлжүүлэх судалгаа гаргаж ХХААГ-т хүргүүлсэн. Аймаг дундын отрын бүсэд өвөлжих хаваржих 88 өрхийн хонин толгойд 55286  мал өвөлжүүлэх судалгаа гаргаж ХХААГ-т хүргүүлсэн.

Сумын  хэмжээнд  2018 онд хийгдсэн гоц халдвартын болон ужиг халдварт өвчний эсрэг хийгдсэн тарилгын үлдэгдлийн  устгал болон тарилгын шил  , зүү , тариур  , тарилгын хайрцаг болон бусад хог хаягдлыг  МЭҮТ –ийн  тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн зөөж  , төвлөрсөн   хогийн   цэгт аваачиж  усанд автахгүй ,   мал  амьтанаас зайдуу , очих хүрэх  боломжгүй  төвлөрсөн хогийн цэг  ба  устгалын  нүхэнд  устгал хийлээ.

 

            Худаг уст цэг: 6-р багийн нутаг “Замын хашаат”-д хуц ухны сууринд зориулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан худгийг хүлээн авч малчин Ж.Отгонбаатарт хүлээлгэн өгсөн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:

Нийтийн эзэмшлийн орон сууцнууд /Радио релейны байр, ХБ-10, ХБ-11 дугаар байр/-ны дээвэр засвар, гадна фасадны ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 115,5 сая төгрөгөөр засварлан барилга байгууламж ашиглалтанд оруулах Улсын комисс хүлээн авсан.

Сумын өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх зорилгооор 2018.10.10 өдөр харьцуулалтын аргаар тендер зарлаж, 2018.10.17-ны өдөр 10:30 минутанд тендерийг нээсэн. Сумын өвсний нөөц бүрдүүлэх бараа нийлүүлэх гэрээг “Сүмбэр Айраг” хоршоотай байгуулаад байна.

Сумын 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг  “Хяналт тавьж үнэлгээ өгөх иргэдийн бүлэг”-т танилцууллаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

9 дүгээр сарын 25,26-ны өдрүүдэд иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу  гэр хороололын ус түгээх 6 худаг, гүний 1 худаг нийт 7 худагт  төлөвлөгөөт бус үзлэг шалгалтыг хииж ажилласан ба шалгалтаар усан сан, худгийн дотор гаднах хог хаягдлыг бүрэн гүйцэд цэвэрлэдэггүй, усны нөөцийн савны дотор тунадас, зэв булингар тогтоц үүссэн зөрчлүүд илэрсэн. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах тухай  хугацаатай албан шаардлага хүргүүлэн “Сүмбэр гурван бат” ХХК-тэй гэрээ байгуулан усан сан болон ус зөөх тээврийн хэрэгслийн тогтмол ариутгал халдваргүйтлийг гүйцэтгүүлэхээр болсон.

“Цус эрүүл бол бие эрүүл”: аяны хүрээнд халдварт өвчний эрт илрүүлэг цусны  шинжилгээнд байгууллагын 15-50 насны 14 албан хаагчийг хамруулсан.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2018 оны 9-р сарын 30-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 249.7 сая төгрөг гүйцэтгэл 335,0 сая төгрөг буюу 134,1 хувьтай байна. Орон нутгийн болон тусгай зориулалтын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 4010,4 сая төгрөг, гүйцэтгэл 3681,9 сая төгрөг болсон байна.9-р сарын байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 31839,6 мянган төгрөг, өглөг нь 47959,8 мянган төгрөг болсон байна.

Тайлан гаргасан: ДАХ мэргэжилтэн М.Энхцэцэг

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 09 дүгээр сарын цаг  үеийн ажлын мэдээ

 Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 09 дүгээр сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 9 сарын 12-ны өдөр 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг Политехник коллежийн зааланд зохион байгуулан 120 иргэн хамрагдлаа. Хурлаар нүүрсний уурхайн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулан  иргэдээс санал авч ажиллалаа.

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3 дугаар багийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулан 110 иргэн хамрагдан Сүмбэр сумын 3 дугаар багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тойргийнхоо иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож 2016 оноос 2018 оны хагас жил хүртэл аймгийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийгдэх ажлуудын талаар танилцуулан иргэдийн асуусан асуултад хариулт өгч ажиллалаа.

2018 оны 9 дүгээр сарын 24-нд 2 дугаар багийн өдөрлөгийг Боржигин чуулгын өмнөх талбайд зохион байгуулан Засаг даргын орлогч Н.Хишигдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анхбаяр нар иргэдтэй уулзалт хийн сум орон нутгаас хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн мэдээлэл хүргэн тэдний санал бодлыг сонсож ажиллалаа. Өдөрлөгт Өрхийн эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллежоос иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн дунд АХА асуулт, хариултын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Мөн ЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан.

2018-2019 оны хичээлийн шинэ жилд зориулсан “Хурдан даага”-ны уралдааныг 9 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн МАН-ын хороотой хамтран зохион байгууллаа. Уралдаанд хөдөөгийн 3 баг, Дундговь аймгийн зарим сумдын 20 гаруй даага уралдаж Сүмбэр сумын 5 дугаар багийн уяач А.Энхбаярын шарга даага түрүүлсэн. Мөн уралдааны үеэр унаач хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан.

2018 оны 09 сарын 05-наас 08-ний өдрүүдэд хөдөөгийн багийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хөдөөгүүр ажиллан Сумын Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хагуулах тухай” албан даалгаварыг малчдад тараан, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон бусад мэдээ мэдээлийг хүргэн малчдын санал бодлыг сонсож ажиллалаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам 4-р багийн малчид, айл өрхөөр орж цаг үеийн мэдээлэл хүргэн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж ажиллалаа. Хөдөөгийн 4,5,6-р багийн хэмжээнд нийт 243 өрхөд  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгаварыг танилцуулан, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 272 иргэнд үзлэг оношилгоо хийж ажилласан.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн гар урлал, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор 9-р сарын14, 15-ны өдрүүдэд “Шилдэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг  ХХААГ, Дэлхийн Зөн ОУБ, “Инвест ко-оп” монгол тал хээрийн болон говийн бүс төсөлтэй хамтран зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 60 иргэн, 15 ААНБ  өөрсдийн үйлдвэрлэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 34,9 сая төгрөгийн борлуулалт  хийгдсэн байна. Үзэсгэлэн худалдаанд махан бүтээгдэхүүн ,хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, сүү цагаан идээ үйлдвэрлэгч, гар урлал, оёмол нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр оролцсон ба  ноосон сүлжмэл бүтээгдэхүүнээр 4-р багийн иргэн Отгонгэрэл, сүү, цагаан идээний шилдэг  бүтээгдэхүүнээр 5-р багийн Ш.Эрдэнэсувд,  хүнсний ногоо нөөшилсөн бүтээгдэхүүний төрлөөр 1-р багийн иргэн Даваажаргал,  хамгийн их ургац авсан  аж ахуй нэгжээр Сүмбэр айраг хоршоо, Бүрэн урлан ХХК-ын үйлдвэрлэсэн  “Хонь, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн” брэнд бүтээгдэхүүнээр  тус тус шалгарсан байна.

Дайчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл дайчилгааны бэлтгэл байдлыг хангуулах сургалтанд сумын хэмжээнд төрийн болон хувийн хэвшил, ажилгүй иргэдээс 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 10, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 10 нийт 20 иргэнийг сургалтанд хамрууллаа.

Санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд:

2018 оны 08 сарын 31-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 221.8 сая төгрөг гүйцэтгэл 306.1 сая төгрөг буюу 138,0 хувьтай байна.

Орон нутгийн болон тусгай зориулалтын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 3811.9 сая төгрөг, гүйцэтгэл 3245.9 сая төгрөг, үүнээс цалин хөлсөнд 1883.7 сая төгрөг, НДШ-д 222.7 сая төгрөг, Орон нутгийн хөгжил сангийн зардалд 204.8 сая төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж 69,7 сая төгрөг, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд 2,6 сая төгрөг, бараа үйлчилгээний зардалд 839,0 сая төгрөг тус тус зарцуулсан бөгөөд 8-р сарын цалин хөлс хугацаандаа олгогдсон.

8-р сарын 31-ны байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 29327.4 мянган төгрөг, өглөг нь 55411.0 мянган төгрөг болсон байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, сумын “Соёл, урлаг, спорт нийгмийн салбаруудад чиглэсэн” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд малчин залуучуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хөдөөгийн баясгалан” урлаг, спортын өдөрлөгийг аймгийн Биеийн тамир спортын газар, Боржигин чуулга, аймгийн Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТөв, ХХҮГазартай хамтран зохион байгуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллалаа. Өдөрлөгт хөдөөгийн багийн 145 малчин залуучууд хамрагдаж холимог волейбол, хүч тамирын дасгал, цагираг эргүүлэх, бие бялдрын сорилын тэмцээн, АХА, хөгжөөнт буухиа, олс таталт гэсэн төрлүүдээр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Арга хэмжээний үеэр сумын Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” 01 тоот албан даалгаварыг малчдад хүргэж ажилласан. Мөн 2017 онд Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан иргэдийн нөхөн төлбөрийн батламжийг гардуулан, МИД-ын талаар мэдээлэл сурталчилгаа хийлээ.

2018 оны 08 сарын 29-ний өдөр аймгийн ХХҮГазартай хамтран “Төгсөлтийн аргачлалын”-ын ажлын хүрээнд хийгдэж буй төсөл үйл ажиллагааны явцыг эргэн дүгнэх, мэдээлэл, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

2018 оны 09 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах уузалтанд 12 хүний бүрэлдэхүүнтэй хамрагдлаа.

Аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын байгуулсан 2018 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан “Өрх бүрт угийн бичгийг хөтлүүлж хэвшүүлэх” арга хэмжээний хүрээнд аймгийн Боржигин өв музей, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Угийн бичгийн арга зүйн зөвлөгөө өгөх” сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Онцгой байдлын газрын 20 албан хаагчдад зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эхчүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “School police” эцэг эхийн эргүүлийн хуваарийг гарган ажиллаж байна.

Сурагчдын спортын ур чадварыг нээн хөгжүүлж, анги хамт олноороо спортоор хөгжих сэдлийг төрүүлэх, өөрөөрөө бахархах, бусадтай хамтран ажиллаж, суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын 1,2-р сургуулиуд “Алтан намар” спартикадыг 5 насны ангилалд 13 төрлөөр 9 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Хамтарсан баг”-ийн ажлын хүрээнд 3-р багийн 2 иргэнд нөхцөл байдлын үнэлгээ хийж Улаанбаатар хотын сэтгэц судлалын үндэсний төвд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэн хэвтүүлэн эмчлүүлж байна.

ДЗОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд ажлын хэсэг мал маллах хүсэлтээ ирүүлсэн 3 өрхөөр орж амьдрал ахуйтай танилцаж ажилласан.

Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшүүлэх зорилготой “Ногоон паспорт” аянд нэгдэж ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулиудын эко клубын 56 сурагч 6 багшийн хамт Дорноговь аймгийн Хамрын хийдэд зохион байгуулагдсан аялалд хамрагдлаа.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 дүгээр цэцэрлэгийн харъяа Аяганы хонхор дахь гэр цэцэрлэгийн гадна хашаа, тоглоомын талбай, сүүдрэвч, тохижилтын ажлыг ДЗОУБ-аас 15000 долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж дуусч хүлээн аваад байна.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

9 сарын 13,14-ны өдрүүдэд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймаг сумдын салбар зөвлөлүүд хамтран аж ахуй нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтануудын дунд “Хөдөлмөр нийгмийн хамгаалал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт төрийн болон төрийн бус байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан 36 ажилтныг хамруулан чадамжийн гэрчилгээ олголоо.

“Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд В,С вирусын илрүүлэг шинжилгээнд 9-р сарын 15-ны байдлаар 2583 хүн хамрагдаж 50 хувьтай явагдаж байгаа ба үүнээс  В  вирус илэрсэн-168, С  вирус илэрсэн 69 иргэнийг  вирус тоолуулах үнэ төлбөргүй шинжилгээнд илгээгээд байна.

2018 оны 09 сарын 07-ны өдөр газрын тосны үйл ажиллагаа эрхлэгч “108 ойл” ХХК-ны 12 ажилтан, албан хаагчдад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн шаардлага стандартын хэрэгжилт, даралтат сав хоолойн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Сумын засаг даргын “Худалдаа үйлчилгээ явуулах цэг тогтоох тухай” А/171 тоот захирамжийн хүрээнд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан тогтоосон цэгт худалдаа явуулах тухай  зөвлөмжийг өгч ажилласан.

Тамхины тусгай зөвшөөрөл шинээр авахаар хүсэлтээ  1 иргэний өргөдлийн дагуу нөхцөл байдлын судалгааг  хийн, зөвлөмж өгч хууль журмын хүрээнд  засаг даргын А/191 тоот  захирамжаар 1-р багийн Аяган хонхорын хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлийг олгов.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Малын гоц халдварт бруцелёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад  тугал-857, хурга-32151, ишиг-22191 Бүгд-55199 толгой төл малыг хамруулаад байна.

Мөн бог малын  мялзангаас  сэргийлэх тарилгын явцын хяналтыг 2 удаа хийж 7 өрхөөр орсон ба  тарилгын гүйцэтгэлээр 319 өрхийн хонь-138769 , ямаа-120882 , Бүгд-259651 буюу  71,7 % хувьтай  хамрагдсан байна.

“Аймгийн Засаг даргатай байгуулсан 2018 онд хамтран ажиллах гэрээ” болон Сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан жил бүр цөөн малтай өрх иргэнийг  малжуулах хөтөлбөрийн хүрээнд сумын хэмжээнд 10 малчин өрхийг малжуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  Сүмбэр сумын   6 дугаар багаас  4 өрх, 5 дугаар багаас 3 өрх, 4 дүгээр багаас 3 малчин өрхийг хамруулав.

Хадлангын мэдээ :  Сүмбэр сумын хэмжээнд 6 хадлангын салаа гарсан ба одоогоор 11000 мянган  боодол өвс бэлтгэснээс өөрийн орон нутагт  4000 боодол өвс борлуулаад байна.

Сумын хэмжээнд хээлтүүлэгч малын дутууг нөхөх  ажлын хүрээнд  Инвест-Ко оп төслийн санхүүжилтээр Үзэмчин үүлдрийн  20 хурган хуцыг мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмд байлган  бүртгэлжүүлэх ажлыг хийгээд байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:

Сумын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний хэрэгжилт 73,5 хувьтай байна. Үүнд:

  • Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил-79,0
  • Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил-72,2
  • Бусад ажил-69,4

Намрын улирлын вакцин тарилга хугацаандаа хийгдэж одоогийн байдлаар бруцелёзын эсрэг вакцин хийгдэж дууссан. Шүлхийн эсрэг вакцин 95 хувьтай хийгдээд байна.

Одоогоор өөр аймаг, сумын нутагт өвөлжих малчдын санал ирээгүй байгаа ба сумын нутаг дэвсгэрт өөр аймаг сумын малчид байхгүй байна.

Аймгийн Ус цаг уурын, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын мэдээг 7 хоног бүр авч шаардлагатай тохиолдолд малчдад мессежээр хүргэж байна.

Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авах ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 36,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй гэрээ байгуулан 1, 2, 5 дугаар сургуулиудад нийт 9 багш ширээ, 180 сурагчийн ширээ, сандалыг хүлээлгэн өглөө.

 

Нийтийн эзэмшлийн орон сууцнууд /Радио релейны байр, ХБ-10, ХБ-11 дугаар байр/-ны дээвэр засвар, гадна фасадны ажлыг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 115,5 сая төгрөгөөр засварлаж ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна.

 

 

 

 

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн…………………. Б.Батчимэг