ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

ЗӨВЛӨМЖ

СҮМБЭР СУМЫН ЗДТГ-ЫН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

2017 оны 01 сарын 06                                                                                                     Чойр хот

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2014 оны “Журам батлах тухай” А/175 дугаар захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 сарын 05-ны өдөр баталсан “Аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг сумдын Засаг дарга, ЗДТГазар, агентлагуудын 2016 оны жилийн эцсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”- ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа. Хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ- ийн дарга Т.Бат-Эрдэнэ, СТСХ-ийн дарга Л.Одонтуяа, НБХ-ийн дарга С.Уранцэцэг, ХШҮДАХ-ийн дарга Х.Буянбаяр, ХШҮДАХ-ийн мэргэжилтэн П.Наранмандах, ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ТЗУХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Дэлгэрмаа нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйн хувьд бодлогын бичиг баримтад туссан тухайн байгууллагын чиг үүргийн асуудлын хэрэгжилт, төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээний хэрэгжилт, байгууллагын ил тод байдалд хамаарах үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дагавартай танилцаж, холбогдох заалтын хэрэгжилтийг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажилласан.

 

  1. Бодлогын зорилтын хэрэгжилт

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс холбогдох 29 заалтыг хяналтанд авч 90 хувьтай, Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлээс 11 арга хэмжээг хяналтанд авч 87 хувьтай хэрэгжүүлсэн. Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 50 арга хэмжээг хяналтанд авч 90 хувьтай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлээс 32 арга хэмжээг хяналтанд авч 80 хувьтай хэрэгжүүлсэн.

 

  1. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт

Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 100 арга хэмжээг хяналт авч хэрэгжилтийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн сумын ИТХ-ын 11 дүгээр тогтоолоор “хангалтгүй” гэж үнэлсэн байна. Жилийн эцсийн байдлаар хэрэгжилтийг гаргаж тайлагнаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагчаас байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт буюу “70,4 хувь” үнэлгээгээр үнэлэгдсэн байна. 2016 оны хагас жилд өгсөн хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжийг 16 арга хэмжээтэй, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөг 8 арга хэмжээтэй хэрэгжүүлж 70 тайлагнасан байсан.

 

  1. Байгууллагын нээлттэй ил тод байдал

Байгууллагын цахим хуудасаа шинэчилсэн боловч мэдээллээ бүрэн оруулаагүй ЗГ-ын 2009 оны 143-р тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Байгууллагын цахим хуудсын ил тод байдлын цэс нь худалдан авах ажиллагаа, үйл ажиллагааны ил тод гэсэн 2 цэстэй, хүний нөөцийн ил тол байдал, төсөв санхүүгийн ил тод байдал цэс байхгүй шинээр цэс суулгаж мэдээллийн ил тод байдлыг хангах шаардлагатай. Санхүү төсвийн мэдээллийн шилэн дансанд байршуулсан ч байгууллагын цахим хуудаст төсөв санхүүгийн ил тод байдлын цэсгүй байлаа. Шилэн дансанд байрших ОНХС-ийн мэдээлэл буруу орсон учраас засварлах шаардлагатай.

  1. Үйл ажиллагааны үр дагавар

 

Үзүүлэлт Үнэлгээ
Хувь Оноо
Бодлогын зорилтын хэрэгжилт ийн үр дүнгийн үнэлгээ 1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 90 4,5
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл 80 4,0
3. Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт 70 3,5
4. Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт 70 3,5
5. Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн биелэлт 100 5,0
6. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 80 4,0
7. Аймгийн хөгжлийн цогц бодлого 90 4,5
Үнэлгээний дундаж оноо 82,9 4,1
Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ 1. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт 70,4 3,5
2. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт 70 3,5
Үнэлгээний дундаж оноо 70,2 3,5
Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ 1. Байгууллагын ил тод байдлын үнэлгээ Үйл ажиллагааны ил тод байдал 62 3,1
Хүний нөөцийн ил тод байдал 50 2,5
Санхүүгийн ил тод байдал 70 3,5
Худалдан авах ажиллагааны ил тод байдал 92 4,6
Авилга, ашиг сонирхлын ил тод байдал 80 4,0
2. Байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
Үнэлгээний дундаж оноо 70,8 3,5
Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ 1. Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ 60 3,0
2. Хэрэглэгчийн үнэлгээ Өөрийн үнэлгээ 50,5 0,8
Мэргэжлийн байгууллагын үнэлгээ
Санал асуулгын дүн 65 3,2
Үнэлгээний дундаж оноо 58,9 2,9
Ерөнхий үнэлгээ 70,7 3,5

 

 

  1. Зөвлөмж

Шинээр боловсруулагдан батлагдсан бодлогын баримт бичгүүдийг судалж, холбогдох арга хэмжээ бүрийг хяналтанд авч, хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж, хугацаанд нь тайлагнах

Холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг тайлагнахдаа хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тодорхойлж, үр нөлөөг тооцох, үнэлгээг ЗГ-ын 2013 оны 322-р тогтоолын дагуу зөв үнэлэх

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг тооцож үнэлгээ өгөх

ЗГ-ын 143-р тогтоолын хэрэгжилтийг шалгуур үзүүлэлт бүрээр нь тайлагнаж, үнэлгээг тооцох

ЗГ-ын 2014 оны 147-р тогтоолыг заалт бүрээр хүснэгтлэн улирал бүр тайлагнах

Тайлан бичихдээ тоон мэдээлэл оруулах, хүрэх түвшинтэйгээ харьцуулж тайлагнах

Багийн төвүүдийн шууд худалдан авалт хийхдээ хуулийн 8.5 дахь заалтыг зөрчсөн, цаашид хуулийг хэрэгжүүлж ажиллах

Худалдан авах ажиллагааны баримтын бүрдлийг он цагийн дараалалд оруулах

Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд мэргэжилтнүүдийг хамруулж нөөц бүрдүүлэх

Захирамж, тушаал боловсруулахдаа хуулийн зүйл, заалтын үндэслэлтэй хэрэглэж албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагыг хангах

Төсөв санхүүгийн мэдээллийн шилэн дансанд хугацаанд нь бүрэн оруулж байгууллагын цахим хуудаст давхар байршуулж нээлттэй ажиллах зэрэг асуудлуудыг цаашдын төлөвлөлт, үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

 

ЗӨВЛӨМЖИЙГ НЭГТГЭСЭН:

 

ХШҮДАХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН П.НАРАНМАНДАХ

 

ЗӨВЛӨМЖИЙГ ХЯНАСАН:

 

ХШҮДАХ-ИЙН ДАРГА Х.БУЯНБАЯР

ХОХБТХ-ИЙН ДАРГА Т.БАТ-ЭРДЭНЭ

СТСХ-ИЙН ДАРГА Н.ОДОНТУЯА

ХЭЗХ-ИЙН ДАРГА Д.МАГВАНСҮРЭН

ТЗУХ-ИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.ДЭЛГЭРМАА

 

ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦСАН:

 

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА П.АМАРСАЙХАН