“СУМЫН ТӨВИЙН УСАН САНД УХААЛАГ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ АЖИЛ”

“СҮМБЭР СУМЫН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗӨЛӨН ЭДЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЖИЛ”

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай албан даалгаврын дагуу хийгдэх ажлын төлөвлөгөө

сахилга хариуцлагын ажлын төлөвлөгөө

Аймгийн хяналт шинжилгээний шалгалтын зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилтийн төлөвлөгөө

ЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө

Нийгмийн баталгаа хангах төлөвлөгөө

ЗДТГ-ын дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө

Дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө

Тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тамхи худалдан борлуулахыг түр хориглох тухай

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Сүмбэр сумын ЗДТГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ АЖИЛ”д бараа  нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018.05.31-ны өдрийн 17:00 минутаас өмнө [Говьсүмбэр аймаг Сүмбэр 2 дугаар баг Залуучуудын өргөн чөлөө-2, Сүмбэр сумын ЗДТГ 208-р байшин (207 дугаар өрөө, Хөрөнгө оруулалт эдийн засаг төлөвлөлт худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбат, утас:80008638)] хаягаар ирүүлнэ.

Сонирхсон этгээд Шууд худалдан авах баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 [Говьсүмбэр аймаг, Сүмбэр 2 дугаар баг, Залуучуудын өргөн чөлөө-2, Сүмбэр сумын ЗДТГ 208-р байшин (207 дугаар өрөө, Хөрөнгө оруулалт эдийн засаг төлөвлөлт худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбат, утас:80008638, munкh.bataa@yahoo.com)]

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 04 дүгээр сарын цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Сумын удирдлагын зүгээс Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын хамт олонтой уулзалт зохион байгуулж тус байгууллагын тулгамдаж асуудлын талаар санал бодлоо солилцож “Эрүүл амьдрал-Эко орчин Миний байр-Манай гэр” аяны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулав.

“Эрүүл амьдрал -Эко орчин, Миний байр-Манай гэр” аяны хүрээнд Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран сумын Хөгжих өрхийн иргэдэд “Хог хаягдлын тухай хууль”, “Захиргааны ерөнхий хууль”-иар сургалт зохион байгууллаа.

Сумын амжиргааг дэмжих зөвлөл 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

3 ба түүнээс дээш бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх/ эцэг-т олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжинд хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн 13 иргэний материалыг хэлэлцэж, 5 иргэнд олгохоор, 8 иргэний материалыг буцаахаар шийдвэрлэсэн.

Мөн байнгын асаргаа шаардлагатай 1 хүүхдийн өргөдөлийг хэлэлцэн тэтгэмж олгохоор, байнгын асаргаа шаардлагатай 1 өндөр настаны тэтгэмжийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасны дагуу 03 дугаар сарын 29-ний 16 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг сумын хэмжээнд яаралтай цугларах самбарыг 7 байршилд  байршуулан серинь дохиогоор жагсан сургуулилтанд хамрагдлаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

Дорноговь аймгийн  СХЗХ-н ажлын  хэсэгтэй  03-р сарын 29-нөөс  04-р сарын 2-ны өдрүүдэд сумын хэмжээнд үйл  ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэлгээ  хийх,   хэмжих хэрэгслийг  баталгаажуулах ажлыг  зохион байгуулж ажиллаа. Нийт сумын худалдаа үйчилгээ эрхлэгч 54 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд  нийтийн хоолны 4, худалдаа үйлчилгээний 36, зочид буудал 2, нарийн боов үйлдвэрлэлийн 1, түүхий эдийн 4 цэг хамрагдаж  7 аж ахуйн нэгжийн 52 шатахуун түгээгүүрийн хошуу, 86 хэмжих хэрэгсэл, хүнд даацын пүү, эзлэхүүн хэмжигчийг  баталгуужуулан бүтээгдэхүүн ажил  үйлчилгээний тохирлын үнэлгээний  салбар зөвлөлийн хуралд  7 аж ахуй нэгж иргэний материал хэлэлцэгдэж   эдгээр иргэн аж ахуй нэгжүүдэд  стандартын тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай  олгохоор шийдвэрлэв.

Мөн 7-р сарын 1-нээс мөрдөгдөх “Стандартчлал техникийн  зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга сургалтанд  11 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл  хамрагдсан.

“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн  2 дахь шатны нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ, ӨЭМТ, Нэгдсэн эмнэлэг, НДХэлтэс оролцож 15-40 насны 89, 40-65 насны 10 иргэнээс цус авч  В,С вирусын шинжилгээнд илгээж, мэргэжлийн  эмчийн зөвлөлгөө өгөх, НДХ-с эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр олгох, баталгаажуулах, бөглөх, эм хангамжийн байгууллагаас хөнгөлөлттэй үнээр витамин олгох зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

“Хайрлагдсан хүүхэд -Хамгаалагдсан хүүхэд” аяны хүрээнд НЭГ ТЭР БУМААРАА ТЭМЦЬЕ охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлгийг аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хамтарсан багийн гишүүдтэй хамтран зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн үр дүнд хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь юу байна, үүнээс хэрхэн яаж сэргийлэх вэ зэрэг асуудлаар санал солилцлоо.

Хамтарсан багийн хурлаар 5 кэйсд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.

Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр батлагдсантай холбогдуулан сумын залуучуудын зөвлөл байгуулахаар  сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 12 байгууллагад албан тоот хүргүүлэн 6 байгууллагаас орох саналыг нь авсан.

Сургууль цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 03,04-ний өдрүүдэд хувийн хэвшлийн Тунгаамал, Хонгорхон, Төмөр замын сансар, 1,2-р цэцэрлэгүүдээр хяналт шалгалтыг хийлээ. Үүний үр дүнд цэцэрлэг сургуулиудад зөвлөмж хүргүүлж үйл ажиллагаанд нь тавих эцэг эхийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах юм.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас “Эко орчин-Эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” аяны хүрээнд 1 дүгээр багийн Аяган хонхорт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан аяны хүрээнд болон цаашид хамтран санал бодлоо солилцож санамж бичиг байгууллаа.

Ус-Ду ОНӨААТҮГ-тай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ байгуулан ажилласан.

Урин дулааны улирал эхлэж буйтай холбогдуулан сумынхаа аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой сумандаа эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, аливаа халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас “Эко орчин-Эрүүл амьдрал” “Миний байр-Манай гэр” 2 сарын аяныг зохион байгуулан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Уг төлөвлөгөөний хүрээнд багийн цэвэрлэгээ үйлчилгээг 2018 оны 04 сарын 01-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулан төвийн 1,2,3 дугаар багийн гэр байрны өрхүүдэд цэвэрлэгээ үйлчилгээг хийн нийт 117 өрхийн 151 иргэн хамрагдаж 1,2 тонн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын төвийн багуудын  нутаг дэвсгэрт  үхсэн малын сэг зэм устгах 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа  сэг зэмийн байршилыг тогтоох , Лүнгийн овоо тэрэгт замын цагдаагын постны хойд тал хүртэл  сэг зэмийг түүх чирэх, бөөгнүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

ХХААГ –ын  мал эмнэлгийн албанаас  мал эмнэлгийн нэгжүүдэд  тараах 5 төрлийн  тарилгыг  татан авсан.

5 дугаар багийн 29  малчин өрхөөр орж төлийн ба хорогдолын мэдээ авах, ямааны ноолуурын гарцын судалгаа  хэмжилт хийх ажлаар явж 2 өдөр ажилласан байна.

Гоц халдварт  шүлхий өвчний  хорио цээрийн дэглэмийн үед хяналтын цэгүүдэд ажилласан  алба хаагч нарын  томилолтын зардлын тооцоог хийж  томилолт бичиг  баримтын бүрдэлийг хийж байна.

СХСан: 2014 онд зээл аваад хугацаандаа төлж барагдуулаагүй байгаа 3 зээлдэгчийн материалыг прокурорын байгууллага уруу шилжүүлсэн. Мөн 3 зээлдэгчийн материалыг  прокурорын газраар дамжуулан Авилгалтай тэмцэх газар уруу хүргүүлсэн.

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох комиссыг хуралдуулан Сум хөгжүүлэх сангийн зээлийн төслийг хүлээн авах товыг гарган иргэдэд олон нийтийн сүлжээгээр зар мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Хоршоо:  Дундын  хоршоо байгуулах хэлэлцүүлгийг 12 хоршооны 24 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж санал солилцон харилцан ярилцсан. Уг хэлэлцүүлгээс дундын хоршооны зохион байгуулалт, ямар хэлбэрээр байгуулах талаар судлан дахин хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

ХХААХҮЯамнаас зохион байгуулсан Хоршоодыг үнэлэх үйл ажиллагааны удирдамжын дагуу сумын хэмжээнд хөдөө аж ахуй, банк санхүү, авто тээвэр засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 хоршоодыг үнэлэн дүгнэлт өгч ажилласан.

Газрын харилцааны чиглэлээр:

2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан  Өехий эгнээний 408 айлын өргөдлөөс Лэнд менежер программд нийт 150 иргэний өргөдлийг бүртгэн оруулсан.

50 га-ын нарны цахилгаан станцын зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 03 дугаар сарын 22-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг Сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/49 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажилласан.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын комиссын гишүүд төсөлтэйгээ танилцан үнэлгээгээ өгөөд байна.

Эзэмшлийн газраа өмчлөх хүсэлт гаргасан  нийт 9 иргэдийн материалыг ГХБХБГ-ын газар зохион байгуулалт төлөвлөлт, газар өмчлөл  хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

2003-2017 оны газар өмчлөлийн бүртгэлийн судалгааны 2003,2004,2005 оны судалгааг гаргаад байна.

Дотоод сургалтын хүрээнд:

2018 оны 03 дугаар сарын 28-нд ГХБХБГазраас байгууллагын албан хаагчдад

  • Хаягжуулалтын тухай
  • Газрын цахим биржийн тухай
  • Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
  • Орон нутгийн хөгжил сангаар хийгдэж байгаа ажлын талаар дотоод сургалт хийлээ.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ