Сүмбэр сумын ЗДТГ-ын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2018 оны 06 дугаар сарын цаг үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3 дугаар багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулан 368 иргэн хамрагдлаа. Хурлаар:

  • 2019 оны сумын ОНХСангаар хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналыг эрэмбэлэх
  • Багийн Засаг дарга болон ИНХурлын даргыг сонгох
  • СХСангийн хяналтын зөвлөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийг сонгох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд иргэдийн санал хураалтаар багийн Засаг даргаар Х.Ганзориг, ИНХурлын даргаар Энхжаргал нар сонгогдлоо.

Мөн аймгийн Засаг дарга иргэдтэй уулзаж 2017-2018 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг танилцуулан иргэдийн санал бодлыг сонсож ажиллалаа.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

“Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх мөн “Эко орчин -эрүүл амьдрал, Миний байр- манай гэр” аяны хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тамхины тусгай зөвшөөрөлтэй  13 иргэн  аж ахуй нэгжид тамхи худалдаалахыг түр хориглосон сумын Засаг даргын  захирамж гарган тарааж тамхины хор холбогдлын тухай  “Тамхи зүрхэнд хортой, тамхийг биш эрүүл мэндээ сонгоё”  сэдэвт  суртачилгаа зурагт хуудас, зөвлөмж  гарган тарааж ажилласан. Мөн ӨЭМТөвтэй хамтран 59 иргэнд тамхины хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулав.

Галт тэрэгний буудал дээр гар дээрээс худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж  эрүүл мэндийн шинжилгээнд хамруулан худалдаа эрхлэх зөвшөөрлийн сунгалтыг 21 иргэнд хийлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ХХҮГазар, “ЭМ ДИ СИ”ХХК-тай хамтран 6 сарын 01-ний өдөр  “Хөгжих 55 өрх”-ийн 120 хүүхдэд бэлэг гардууллаа.

Дэлхийн Зөн ОУБ Бор-өндөр 1 ОНХХөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газартай хамтран “Төгсөлтийн аргачлалд” хамрагдаж буй иргэдийн дунд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хайр дүүрэн гэр бүл сургалт, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа. Арга хэмжээнд 40 гаруй иргэн хамрагдсан ба сургалтанд хамрагдсан айл өрхүүдэд Эко усны савыг бэлэглэлээ.

Байгаль орчны бодлогын хүрээнд:

“Эко  орчин-Эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” аяны хүрээнд 2018 оны 5 сарын 29-ний өдөр булаг шанд, уст цэгийн цэвэрлэгээг нийтэд тустай хөдөлмөр эрхэлж буй иргэд, нөхөрлөлийн гишүүд, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулсан. Тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Уулзварын гол, Цоорхой рашаан, Хүрийн ногоо гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулан гол горхи, булаг шанд орчимд үүссэн хог хаягдлыг түүж нийт 4,5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

  • Сумын хэмжээнд 6-р сарын 04-ны байдлаар том малын зүй бус хорогдол 8.4% тай байна.

6 сарын 04-ний байдлаар гарсан төлийн бойжилт 79.8  хувь, Мал төллөлт 62.8 хувьтай байна

  • Эрчимжсэн мал аж ахуйн бүсэд 4 өрхийг гаргаад байна.

    Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ”Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалт”-ын, журмын дагуу бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс 100% ялган суурилах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогоор 4-р багийн малчин Л.Баасандорж 26 өрхийн  124 хээлтүүлэгч мал,  5-р багийн малчин Д.Ундармаа  23 өрхийн  106 хээлтүүлэгч,   6-р багийн Малчин Ж.Отгонбаатар 28  өрхийн  63 хээлтүүлэгч мал нийт Сүмбэр сумын 77 өрхийн  бог малын хээлтүүлэгчийг ялган суурилаад байна.

    Сумын хэмжээнд үхэр 82 , хонь, ямаа -677 нийт 759 мал ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэнд хамрагдаж  цахим   мэдээллийн санд бүртгэж болзошгүй эрсдлээс хамгаалаад байна.

    Сумын хэмжээнд “Сүмбэр Зоо”, “Хээнций хангай сүрэг” ХХК мал үржлийн 2 нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Ангилалтын ажил 04 сарын 15-наас эхэлсэн. 5 сарын 31-ны байдлаар16 малчин өрхийн 3508 толгой  хонь 2676 толгой ямаа  бүгд 6184 толгой малд ангилалт баталгаажуулалт хийж 47.5 хувьтай гүйцэтгээд байна.

    Малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүссэн “Төгрөг, Улаан худаг, Цагаан тойром, хадат толгой ”-д  нутаглаж буй  5 өрхийн 7-н малын хашаа, саравч, хороо нийт 1400 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

    Инвест Ко-оп Монгол: Тал хээр ба Говийн бүс” төслийн  багтай хамтран  Мал эмнэлгийн үржлийн  сургалт зохион байгуулж  25 малчин, мал зүйч 7 хамрагдлаа.

    4-р багийн “Эхэн сүвээ”, “Баян хошуу”, “Айрагын овоо” зэрэг бэлчээр нутагт 5 дугаар сарын 15-29-ны өдрүүдэд 25 малчин болон ажилгүй иргэдийг хамруулан 6.0 га талбайд  хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг энгийн механик утах аргаар зохион байгуулав. Мөн хортон мэрэгчидтэй тэмцсэн тайлбайдаа 69 ширхэг шувууны суудал, 8 ширхэг шувууны үүр босгосон.

    Газар тариалан:  Аймгийн ХХААГазраас 11 нэр төрлийн хүнсний ногооны үр ирсэнийг  өрхийн тариалан эрхлэгчдэд тарааж өгсөн. 5 дугаар сарын 31-ны байдлаар 7 га талбайд төмс,  5,4 га талбайд хүнсний ногоо  нийт 12,4 га-д тариалалт хийгээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4,4 га талбайгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

    Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

    • Сүмбэр сумын 3-р багийн ИНХурал хуралдаж 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг эрэмбэлсэн.
    • Нийтийн эзэмшлийн орон сууц ХБ-10,11-р байрны гадна фасад дээвэр засвар ажлын тендер зарлагдсан 05.28-д нээлт болсон. Үнэлгээний хороо хуралдаж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг оролцогч компаниудад хүргүүлээд байна.
    • Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авах ажлыг “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 31,3 сая төгрөгөөр гэрээ байгуулсан.
    • Цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл шинэчлэх ажлыг “Эрхэм мөнх”ХХК-тай 5 сарын 31-ний өдөр 9,9 сая төгрөгөөр гэрээ байгуулсан.
    • Сумын төвийн зөөврийн усан санд ухаалаг систем суурилуулах ажлыг “Сүмбэр зууч”ХХК-тай 2018 онгы 05 сарын 25-ний өдөр 10 сая төгрөгөөр гэрээ байгуулсан