“Тогтвортой хөгжицгөөе”

15239191_689272154565485_1326199615_n

2016 оны 11 сарын 23-ны өдөр Насан туршийн боловсрол төв, Умард говийн гүвээт-Халхын дундад сав газрын захиргаа, Аймгийн БОАЖГазартай хамтран  Тогтвортой хөгжлийн бодлого сэдэвт сургалт сумын ЗДТГ-ын ажилчин албан хаагчдад зохион байгуулагдаж 17 албан хаагч хамрагдав.

Тус сургалтаар Тогтвортой хөгжихийн төлөө хувь хүн юу хийж чадах, тулгамдаад буй асуудлыг ярилцаж, гарц хайх замаар албан хаагчид идэвхтэй оролцлоо.

20161123_14190115310608_689272191232148_656379623_n 20161123_153436

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

a7a36240-b0d4-4a20-805b-27d26e332f91
a7a36240-b0d4-4a20-805b-27d26e332f91Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, баримталж буй бодлого шийдвэр, цаашид хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл өгөх, санал солилцох, хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг нээж АИТХ-ын дарга Г. Батзам хэлсэн үгэндээ шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг цаг алдалгүй мэдээ мэдээллээр хангах үүднээс энэ сургалтыг улирал бүр тогтмол хийж байх, цаашид төлөөлөгч нарыг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлэх, дүгнэх, урамшуулах журам боловсруулан ажиллах талаар онцлон хэллээ.
Сургалтанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, харъяа агентлагууд, цэргийн штабын дарга, мэргэжилтэн нар үйл ажиллагааны чиглэлийн дагуу мэдээлэл хийж, аймгийн гадаад харилцааны бодлого, төрийн албаны бодлого, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, аймгийн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлаар танилцуулга хийсэн.
Хурлын төлөөлөгч нар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, орон нутгийн төсөв, төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчын ёс зүйн талаар санал бодлоо хэлж, цаашид төлөөлөгчдийн хэлсэн саналын хэрэгжилтийг хурлын ажлын албанд илтгэх хуудсаар хүргүүлж, ажлын уялдаа холбоог улам сайжруулж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран зүтгэхээ илэрхийлсэн байна.