УХААЛАГ 1 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

Сургуулийн зорилго: Суралцагч бүрийн хэрэгцээ, сонирхол, боломжийг нээн илрүүлж, сонголттой уян хатан хөтөлбөрөөр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх
Зорилт
    Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах
    Сурагчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн өөрийн онцлог бүхий хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллах
    Цагийн менежментийг оновчтой болгож, бүтцийг илүү уян хатан зохион байгуулах
    Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг идэвхитэй олон нийтийг хамруулан ажиллагаанд оруулах
    Орон нутгийн онцлогт тохирсон Амьдрах чадвар, Иргэний боловсрол хичээлийн хөтөлбөр боловсруулж, сургуулийн онцлогт тохируулан сурталчилах

Ерөнхий мэдээлэл

2016-2017 хичээлийн жилд 36 бүлэгт 1047 суралцагчийн 518 эмэгтэй, 529 эрэгтэй сурагч суралцаж байна. Энэ нь хүйсийн харьцааг 1.03 индекст хүргэсэн сүүлийн 25 жилийн анхны тохиолдол юм. Монгол улсын хэмжээнд хүйсийн харьцаа бүх боловсролын түвшинд 0.96 индекстэй байгаа юм. Боловсролын шинэчлэлийн хүрээнд 18 бүлгийн 511 хүүхдэд  “Бага боловсролын цөм хөтөлбөр” шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол улсын Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” “Ном” “Чанарын шинэчлэл” дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Мэргэжлийн 32 дугуйланд давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хичээллэж байна. Ном унших, номтой нөхөрлөх аян өрнүүлж бүх сурагчид сургуулийн номын сангийн карттай, аймгийн номын санд 50% нь карттай болсон байна.
Монгол улсын боловсролын стандартад тусгагдсан 19 төрлийн хичээлийг 35 багш мэргэжлийн кабинетуудад заана.(Багш нарын 22,6 хувийг тэргүүлэх, 35.8 хувийг Заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш эзэлнэ.) Мэргэжлийн кабинетаар хичээллэсний давуу тал нь сургалтын орчныг  бүрдүүлэхэд хялбар, материаллаг баазын хувьд сургалт явуулах боломжийг өргөн хэлбэрээр бүрдүүлэхэд таатай юм.
Барилгын хийц: 1986 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй,инженерийн төвлөрсөн хангамжтай.
Тус сургууль нь 11 дүгээр сарыг ЭЦЭГ ЭХ ОЛОН НИЙТТЭЙ хамтран ажиллах сарын АЯН БОЛГОЖ зарладаг. Энэ сарын хугацаанд эцэг эх олон нийт сургуультай холбоотой мэдээлэл, нээлттэй өдөрлөгүүд, сургуультай танилцах боломжууд, сургалтын олон хэлбэрүүдийг хэрэгжүүлдэг онцлогтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
www.school.govisumber.edu.mn веб сайт
https://www.facebook.com/Ухаалаг Нэгдүгээр сургууль хуудаснаас авна уу.
Холбоо барих утас: 70543065, 99046945