Сумын бэлгэдэл

СҮМБЭР СУМЫН БЭЛГЭ ТЭМДЭГ

logo

НЭГ. Ерөнхий хэлбэр

Орчлон ертөнцийг бэлгэдэгч зөв дугуй дээр оргин 5 дөлтэй галтай чандмань байх бөгөөд тэгш өнцөгт ширээ суурин дээр залагдсан байдалтай байна.

ХОЁР. Дүрслэл

Зөв дугуй хэлбэр дотор нар сарыг багтаан дүрсэлнэ. Наран дотор Боржигин түмний шүтээн 3 уулын савдаг шар арсланг багтаан дүрсэлнэ. Саран дээр сумын нэр “Сүмбэр” гэсэн үгийг эвхмэл монгол бичгийн хэлбэрээр 3 уулийн дүрслэл гарган бичсэн байна.

 

ГУРАВ. Бэлгэдэл

  • Ширээ: Төр тогтворвой, түмэн олон түвшин байхыг бэлгэдсэн бат бөх суурь болно.
  • Нар, Сар, Гал: Монгол түмний олноороо шүтэн дээдэлж ирсэн энэ дүрслэл нь Төрт Монгол улсын голомт Боржигин нутаг байдагтай холбоотой дүрслэгдсэн юм
  • Чандмань эрдэнэ, шар арслан, 3 уулын дүрст бичээс нь: Оршин байгаа нутаг орондоо шүтэлцэн ард түмний хүсэл эрмэлзлэл, ажил үйлс, аж амьдрал нь өнгөрсөн, одоо, ирээдүйд үргэлж тэгш сайхан байхыг бэлгэднэ.

ДӨРӨВ. Бэлгэдлийн өнгө

  • 5-н дөлтэй гал , нар, сар чандмань зэрэг нь монгол бэлгэдлийн язгуур өнгөөр дүрслэгдэнэ
  • Наран саран хооронд орших тэнгэрийг мөнх оршихын бэлгэдэл хөх өнгөөр
  • Ширээг шимт ногоон дэлхийг бэлгэдэн тод ногоон өнгөөр
  • Гурван уул хэлбэрт бичээсийг гэрэлтэж буй мэт харагдахаар шар өнгөөр
  • Шар арсланг тайван амгаланг бэлгэдэж хөх өнгөөр тус тус хөвөөлөн тодруулна.

ТАВ. Бэлэгдлийг тодруулагч

Бэлэгдлийг бүтэн тойруулж алтаар хөвөөлөх ба энэ нь өөрөө тодрогч шүтээн болж залагдаж буй төгс хэлбэр юм.  Боржигин нутгийн айлуудын хойморт залагдан байдаг голомтын сүлд адууны тамгыг нэгтгэсн шинжийг хадгалж буй  учир цог хийморь гийж түмэн олноо ивээх ерөөлтэй юм.

СУМЫН ТУГ 

1

Туг нь  1:2 харьцаатай, цэнхэр өнгийн байна.

Цэнхэр өнгийн дэвсгэрийг 3 хуваасны төв хэсэгт тод шар өнгөөр худам монгол бичгээр дүрсийг байрлуулна.

Худам монгол бичгийн дүрслэл нь сумын нутгийн Чойрын богд, Сансар, Сүмбэр  гэсэн 3 уулыг дүрсэлснээр тулган чандманьлан бадарч байгаа гал лугаа адил боржигин түмний голомт болсон боржигин Сүмбэр үргэлжид өнө мөнхөд оршихыг бэлгэднэ.

Тугийн тод цэнхэр өнгө нь мөнх тэнгэрийн хүчин дор төр, түмэн олон амар амгалан байхыг бэлгэднэ.

, ,

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ” шууд гэрээнд  тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө [ Сүмбэр сумын Худалдан авах ажиллагааны албаны 209 тоот өрөөнд, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат ] хаягаар битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

[Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг ЗДТГ-ын байр 2 давхарт

 Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

209 тоот өрөө,  утас 95999019

e.mail: munkh.bataa@yahoo.com]

Сүмбэр сумын 2 дугаар багийн ИНХ

Сүмбэр сумын 2-р багийн Иргэдийн Нийтийн хурал 2017 оны 03-р сарын 29-ны өдрийн 13:00 цагт “Боржигин чуулга-т болох тул иргэд хөдөлмөрчид та бүхэн ирж оролцоно уу.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ :

  • БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ СОНГОХ
  • БАГИЙН ЗАСАГ ДАРГА СОНГОХ

жич: багинй иргэд хуралд оролцохдоо иргэний үнэмлэхтэйгээ ирэх

2-Р БАГ ИНХ

img_1477
, ,

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАСАН

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР

АЖИЛЛАСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

                                                                                                                                                                                        2017.03.23

Монгол улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийг  “Газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх,  таниулах өдөр” болгосонтой холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулахаар сумын  нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа  байгууллагуудад мэдээлэл өгч ажиллалаа.

Сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний томилгоог шинэчиллээ. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтын үеэр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан ажиллалаа.

Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу  ЗДТГ-ын албан хаагчдад болон ЕЗМА-ын бие бүрэлдэхүүн, сумын Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд , Тохижилт Сүмбэр, Өрхийн эрүүл мэндийн төвд  мэдээлэл хийн заавар зөвлөмж өгч ажиллалаа.

2017  оны 03 сарын 23-ны 16 цагт сумын хэмжээнд сирень дохио болон нэгдсэн галт тэрэгний дуут дохиогоор 1-р  цугларах талбай буюу сумын төв талбайд  сумын Ерөнхий  зориулалтын  мэргэжлийн ангийн 66 албан хаагчаас 42 албан хаагч,  Боржигин чуулгын 47 ажилтан албан хаагч, Номын сан -13 , Музей -6,  Спорт хороо-8,  Нэгдсэн эмнэлэг -40, Эрүүл мэндийн газар -10, нийт 7 байгууллагын 166 албан хаагч , 2-р талбайд 2 , 03-р талбайд 21, 04-р талбайд -0 , 05 дугаар талбайд 143, 06-р талбайд 57,  07-р талбайд 2, нийт  гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор 391 иргэн  дадлага сургуулилтанд хамрагдав.

img_1505          img_1488

img_1481          img_1477

img_1504          img_1470