Сүмбэр сумын 3 дугаар багийн танилцуулга

Анх аймгийн ИТХурлын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8 дугаар хуралдааны 11 тоот тогтоолоор хүн ам өссөнтэй холбогдон 2007 оны 1 дүгээр сарын 1-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг болон байгуулагдсан. Сүмбэр сумын 3-р багт Хонхор хотхон болон Хүрийн ногоон, Сүмбэр сумын зүүн ход хэсэгт байршилтай Малчин, Хайгуулчин, Хэрлэн, Баянбулаг, Баянхошуу, хорооллын дэнжийн хэсгүүд харъяалагддаг. Малчны хорооллын оршин суугчид төвөөс 1км гаран зайтай нийт хүн амын 20 орчим хувь нь оршин суудаг. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 3-р баг нь 2015 оны жилийн эцсийн байдлаар Хүн амын тоогоор 149 өрхийн 3880 хүн амтай тоологдсон. Үүнээс: Эрэгтэй-1936, эмэгтэй-1944, 69 өрхийн 49 өрх нь мал бүхий өрх, 20 малчин өрхтэй. Үүнээс 2015 оны жилийн эцсийн байдлаар тэмээ-18, адуу-709, үхэр-552, хонь-8042, ямаа-6164, бүгд-15485 мал тоолуулсан байна. Багийн иргэдээс оюутан 275, сургууль завсардсан 0, хөгжлийн бэрхшээлтэй 98, өрх толгойлсон 105 иргэн, хагас өнчин 30 хүүхэд, бүтэн өнчин 8, ихэр хүүхэд 14, багийн хэмжээнд өндөр настан 244, эрэгтэй 67, эмэгтэй 176, харьяалалгүй 122, ахмад дачин 2, 90-ээс дээш настай 5 ахмад байна. Түр оршин суугч 306 иргэнтэй. Нийт өрхийн 85% нь орон сууцанд амьдардаг.