Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн танилцуулга

Сүмбэр сумын 1-р багт Аяганы хонхор, хорих 75, төмөр зам дагуух айлууд харъяалагддаг. Газар зүйн байрлалын хувьд сумын төвд байрласан. 2014 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 791 өрхийн 2786 хүн амтай. Үүнээс: Эрэгтэй-1414, эмэгтэй 1372, малчин өрх 4, мал бүхий 46 өрх тоологдсон ба нийт 7262 малтай, Туслах аж ахуй эрхлэгч 6 байна.

Тус багт түр оршин суугч 124, оюутан 169, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй  иргэн 233, хөгжлийн бэрхшээлтэй 133 иргэн, хагас болон бүтэн өнчин 50 хүүхэд, нэн ядуу болон ядуу 46 өрхийн 240 иргэн , өндөр настан 262,
Багийн ИТХ-ийн даргаар Г.Уранчимэг
Тэргүүлэгчидээр: Д.Батмэнд, Н.Эрдэнэсүрэн, П.Оюундулам, Д.Ганчимэг нар
Багийн Засаг даргаар Л.Буянхишиг 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Нийгмийн ажилтан С.Анхбаяр , хэсгийн ахлагчаар Т.Уртнасан, Л.Чимэдмаа, О.Амарбаяр нар ажиллаж байна.