СҮМБЭР СУМЫН 2-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Сүмбэр сумын 2-р баг нь 848,0 мянган га нутаг дэвсгэртэй, 2015 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 1002  өрхтэй, 3170 хүн амтай. Үүнээс: Эрэгтэй-1559,  эмэгтэй-1611, 9560  малтай, малчин  өрх 22, мал бүхий өрх-48  байдаг.
Манай багийн өрхийн 3% буюу 32 нь давхар орон сууцанд, 8,5% нь буюу 86 нь дан байранд, 88% буюу 884 өрх гэр хороололд амьдардаг.
Багийн өндөр настан -268, ажилтай-749, ажилгүй-563 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй -155 иргэн, багийн хэмжээнд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу 25 өрхийн 129 иргэн, ядуу 73 өрхийн 288 иргэн, бүтэн өнчин-9, хагас өнчин-57, оюутан-211, харж хандах хүнгүй ганц бие өндөр настан-4, түр суугч 126 өрхийн 379 хүн, байнгын асаргаатай-41 иргэн байна.
2-р багийн нутаг дэвсгэр нь төвийн баруун талаараа 1-р багтай, зүүн талаараа 3-р багтай хиллэдэг.
Манай баг нь Багийн Засаг дарга Б.Очирхүү, нийгмийн ажилтан С.Отгонтуяа, урт дэнж хариуцсан хэсгийн ахлагчаар С.Нямпүрэв, богино дэнж хариуцсан хэсгийн ахлагчаар Ч.Бурмаа багийн төвийн сахиулаар Х.Намсрай гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.