2024.04.03

ХОТЫН ТӨВИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ МАЛЫН БЭЛЧЭЭР БИШ

Сумын Засаг даргын Захирамжаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан батлагдсан ажлын хэсгийн хуралдаан 2024.04.03-ны өдөр хуралдаж, хаврын урь орж, цаг наашилж буй энэ үед суурьшлын бүсэд малаа бэлчээж, маллаж буй малчид, иргэдийг 2024.04.12-ны дотор суурьшлын бүсээс малаа гаргах мэдэгдлийг хүргүүлж эхлээд байна. Суурьшлын бүсэд мал маллаж байгаа иргэд заасан хугацаанд малаа гаргаагүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч, гаргаагүй малыг албадан гаргахыг АНХААРУУЛЖ байна.