,

6-Р САРЫН МЭДЭЭ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 06 дугаар сарын мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

6 дугаар сарын 07-нд Сумын Амжиргааг дэмжих зөвлөл хуралдаж 6 иргэний өргөдөл материалыг хэлэлцлээ. “Ахмад настныг асрах мөнгөн тэтгэмж”-нд 1 иргэнийг шинээр, 3 иргэний тэтгэмжийг сунгахаар, мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-нд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж”-нд 2 иргэний тэтгэмжийг сунгахаар шийдвэрлэлээ.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ХХҮГазартай хамтран “Хөгжих өрх”-д 55 өрхийн хувийн хэргийг бүрдүүлэн Сумын ИТХТэргүүлэгчдийн хурлаар “Хөгжих өрх”-ийн нэрийг батлууллаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сумын “Хамтарсан баг”-ийн хурлыг 2 удаа хуралдуулж 1-р багийн иргэн “О”-ийн асуудлыг шийдвэрлэлээ.

05 сарын 31-нд “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан уг өдөр тамхи худалдан борлуулахыг хориглох тухай Засаг даргын А/54 тоот захирамж гарч суманд үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуй нэгжид сумын Эрүүл ахуйч болон харъяа багийн Засаг дарга нар хамтран эргүүл шалгалт хийж ажиллалаа.
Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд В,С вирусын шинжилгээнд  06-р сарын 23-ний байдлаар  Өрхийн эрүүл мэндийн төвд 1858 хүн хамрагдаж 64,4 хувьтай байна.

06 сарын 14-нд “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тохиолдуулан ЭМГазар, ӨЭМТөв, НДХэлтэс, СЗДТГазар,  аймгийн УЗННийгэмлэг, Эм импекс зэрэг газрууд хамтран уг өдөрлөгт 8 хүн цусаа хандивлан шинэ донорт 8 иргэн, 3 иргэнд хүндэт донорийн үнэмлэх гардууллаа.

06-р сарын 10-нд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд Улсын клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Гранд мед” эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн эмч нарын баг суманд үйлчилгээ үзүүлж 940 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

ХХААГазартай хамтран зохион байгуулсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд 5-р багийн 18 өрх , 6-р багийн 30 өрх , 4-р багийн  15  өрхийн  малын бууц, хашаа байр, бэлчээр, худаг уст цэгүүдийг ариутгал халдваргүйтгэлд хамруулаад байна.

Мал төллөлт:

6 дүгээр сарын  22-ны байдлаар

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 102074 68 2937 2585 49912 46572
Гарсан төл 102608 68 2937 2585 50173 46845
Хорогдсон төл 1275 4 16 26 695 534
Бойжсон төл 101333 64 2921 2559 49478 46311

 

6 сарын 22-нд ХХААГ-т  мал төллөлтийн мэдээг эцсийн байдлаар  гаргаж өгсөн

Төл бойжилт 98,8  хувьтай

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1827 0 25 82 701 1019
Үүнээс:өвчнөөр 279 0 0 1 265 13
Хорогдсон хээлтэгч 371 0 6 16 187 162

 

Сумын хэмжээнд малын сэг зэм устгах ажлыг Сумын Засаг даргын А/154 тоот захирамжын дагуу 2017 оны 6-р сарын 12-ны өдрөөс зохион байгуулж төвийн  1, 2, 3-р багийн  нутаг дэвсгэр, Аймгийн эргэн тойрон 5 км-ийн зайд сэг зэм устгалын ажлыг хийгээд байна. Мөн хонины цэцэг өвчний төлийн тарилгыг 5600 хурганд хийсэн байна.

Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг эхлүүлэн  сумын хэмжээнд 17 га-д устгал хийхээс 6-р багт 2 бүлэг, 5-р багт 2 бүлэг, 4-р багт  2 бүлгийн  ажлыг эхлүүлэн ажиллаж, одоогийн байдлаар 6-р багийн 2 бүлгийн ажил дуусч 9000 га талбайд хортон мэрэгчдийг устгаад байна.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд:

Сумын хэмжээнд 14,27 га талбайд төмс, 10,16 га талбайд хүнсний ногоо, 4,1 га талбайд тэжээлийн ургамал нийт 28,53 га талбайд тариалалт хийгээд байна.

Байгаль орчин:

Нохой, муур устгалын ажлыг Төвийн 3 баг болон 4-р багийн нутаг дэвсгэр, Тэрэгтийн орчмоор зохион байгуулан нийт 349 нохойг устган  төвлөрсөн хогийн цэгт булж дарав.

“Цэвэр сайхан орчин” сарын аяны хүрээнд ШШГА, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран 2017 оны 06 сарын 20-нд авто зам дагуух суваг шуудуунд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн нийт 5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж ажиллалаа.

Мөн уг аяны хүрээнд СЗДТГ-ын албан хаагчид Аялал жуулчлалын бүс нутгийн  цэвэрлэгээг хийж, нийт 2 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Газар зохион байгуулалтын хүрээнд:

Геодези цэг тэмдэгтийн тооллого ажлыг зохион байгуулан 13 цэг тэмдэгтийг сэргээн завсарласан.

2017 оны 06 сарын 16-нд Сүмбэр сумын нутаг дэвсгэр дахь хог хаягдал бүхий талбайн кординатын цэг авч, хэмжилт судалгаа хийсэн.

Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын техникийн давхрын шугам сүлжээний их засварын ажлын тендерийг 2017.06.09-ний өдөр нээлтэй тендер шалгаруулалтаар зарласан.

Айл өрх, гудамж талбайг хаягжуулах ажлын тендерийг 2017.06.22-ны өдөр Тендер шалгаруулалтын онцгой журам Харьцуулалтын аргаар зарласан.

Аймгийн тавийн хогийн цэгийг хашаажуулах ажлын тендерийг 2017.06.21-ний өдөр Тендер шалгаруулалтын онцгой журам Харьцуулалтын аргаар зарлаад байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцны /Хонхор хотхоны 5-р байр/ дээвэр засварын ажлын ажил гүйцэтгэх гэрээг 2017.06.27-ны өдөр байгуулахаар гэрээ байгуулах эрхийг олгосон байна.

2-р сургуулийн камержуулах ажлыг 2017.06.23-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулна.

2-р багийн айл өрхийг хог хаягдлаа ангилан ялгах хогийн саваар хангах ажилд нэг ч үнийн санал ирээгүй үнэлгээний хорооноос захиалагчид гэрээ шууд байгуулахыг зөвлөсөн.

Нүүдлийн гэр цэцэрлэг:

Сумын 1, 2, 5-р цэцэрлэгүүдийн “Нүүдлийн гэр цэцэрлэг” 6 дугаар сарын 5–наас 19-ний хооронд үйл ажиллагаа явуулж сургуулийн өмнөх боловсролд хөдөөгийн багийн малчдын нийт 91 хүүхэд хамруулж ажилласан байна.

 

Мэдээ гарагсан:                        Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Та дээрхи мэдээллийн талаар сэтгэгдлээ үлдээнэ үү?

Leave a Reply

Your email address will not be published.