,

5-Р САРЫН МЭДЭЭ

Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газрын 5-р сарын тайлан мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

5 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд хөдөөгийн багийн өдөрлөгүүдийг зохион байгуулж,  нийт 203 иргэд хамрагдсан ба уг өдөрлөгөөр Аймгийн ХХААГазар, Тогтвортой амьжиргаа төсөл-3, Аймгийн номын сан, Музей, Автотээвэрийн газар, Татварын хэлтэс, Сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж иргэдэд мэдээлэл хүргэн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.  Мөн өдөрлөгөөр аймаг сумын засаг даргын хамтран ажиллах гэрээний заалтын дагуу иргэдийн бие бялдарыг хөгжүүлэх түвшин тогтоох сорилыг нийт 46 иргэнээс авч  ажиллалаа.

Сумын удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулж, үүрэг чиглэл өгөгдсөн.Мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор ЕБС 2-р сургуульд 30 ширхэг хайлаасны суулгац, 2,5-р цэцэрлэгүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 90 ширхэг суулгацыг хүлээлгэн өгсөн. Уг суулгацуудыг өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж, усалгаа арчилгааг тогтмол хийж байна.

Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээнд

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд сумын нийт 6 багийн 40-65 насны 2893 иргэний бүртгэл судалгааг ӨЭМТөвд гаргаж өгсөн ба хөтөлбөрийн хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд СЗДТГ, НДХэлтэс, ЭМГ, Эм импекс ХХК зэрэг байгууллагууд оролцож, эхний ээлжинд 50 иргэнийг B,C вирусын  шинжилгээнд  хамруулаад байна. Байгууллагынхаа 40-65 насны 11 албан хаагчдын  судлагааг ӨЭМТөвд гаргаж өгч шинжилгээнд хамруулсан. 5-р сарын 25-ны байдлаар нийт 554 хүнийг В,С вирусын шинжилгээнд хамруулаад байна.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдал салбар зөвлөлөөс ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулсан үзүүлэх сургалтыг  ЦТСүлжээ, ОБГазар   дээр  зохион байгуулж  12 аж ахуй нэгж байгууллагын 56 ХАБЭА-н  хариуцсан ажилтан,  Политехник коллежийн ХАБЭА-н ангийн оюутан сурагчид  хамрагдлаа.

Галын аюулгүй байдлын норм нормативын стандартыг хэрэгжүүлэх үзлэг шалгалтыг БЗӨБЦТСүлжээ компани, ОБГазартай хамтран 324 айл өрх, 80 гаруй аж ахуй нэгжид явуулсан байна.

Аяны хугацаанд  сумын нийт 58 байгууллага ААН-д зөвлөмж гарган тарааж, дотоод сургалтыг 12 байгууллага дээр явуулсан бөгөөд, Хөдөлмөрийн сайдын А/ 144 тушаалыг үндэслэн  жижиг аж ахуй нэгж, байгууллагууд шинээр 6 ХАБЭА-н ажилтанг томилон, орон тооны бус салбар зөвлөл  нэгээр нэмэгдсэн үзүүлэлттэй  байна.

Сумын  хэмжээнд  үйл ажиллагаа явуулж байгаа  хувийн 1, төрийн 4 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 3 сургуулийн сургалтын орчин,  үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, албан хэрэг хөтлөлт, мөрдөгдөх дүрэм журмын хэрэгжилтэнд  хяналт шалгалтыг хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

05 дугаар сарын 04-ны өдрийн 07:30 минутанд ОБГазраас цагийн байдал өгсний дагуу Сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн  7 алба , хэсгийн 47 албан хаагч  гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дуут дохио  дамжуулах журмын дагуу бэлэн  байдлын үзлэгт хамрагдав.

2017 оны 05-р сарын 12-нд Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баяр болж Ерөнхий боловсролын 2-р сургууль 47сурагч, 5-р сургуулиас 83 сурагч, 1-р сургуулиас 92 сурагч нийт 222 сурагчид сургуулиа төгслөө. Сурлага хүмүүжил, бусдыгаа манлайлан амжилттай суралцсан ЕБ 1-р сургуулийн 12А ангийн сурагч Б.Түвшинзаяа, 12Б ангийн сурагч Тэнгис, 12В ангийн Ш.Марал, ЕБ 2-р сургуулийн сурагч Б.Маралгоо, О.Оюун-эрдэнэ нар СЗДаргын Жуух бичгээр шагнууллаа.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2017 оны 5 сарын 12-нд Аймгийн хурлын танхимд ГБХЗХГ, Сүмбэр сумын Ерөнхий боловролын сургуулиудын Нийгмийн ажилтан, БЗД нар Хамтарсан багийн чадваржуулах сургалтанд хамрагдсан

Байгаль орчны бодлогын хүрээнд:

Суманд ногоон байгууламжийн “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах зорилтын хүрээнд  2017 оны 05 сарын 06-ны өдөр СЗДТ-н газар, ШШГА, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, “Гэзэгт” ЗБН, 1-р сургууль зэрэг нийт 12 аж ахуй нэгж, байгууллагуудын 215 ажилтан албан хаагчдийг хамруулан 5 дугаар сургуулийн дотуур байрны хашаанд мод тарих ажлыг зохион байгуулан ажиллаж Улиас 190 ширхэг,  Хайлаас 202 ширхэг, Чацаргана 87 ширхэг нийт 479 ширхэг 3 төрлийн модыг тариад байна. Тохижолт Сүмбэр, ОНӨААТҮГазар, Ойн анги хамтран услах үйл ажиллагааг явуулж, суулгац хэвийн ургалттай байна

2017 онд тариалах модны судалгааг иргэн, аж ахуй нэгж байгууллагаар авч, захиалгыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлсэн. Захиалга өгсөн байгууллагуудыг тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулан ажилласан.

2017 оны 05 сарын 23-ний өдөр Бурхантаас Засмал замын төгсгөл хүртэлх цэвэрлэгээний ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 51 хүмүүжигч, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазрын 3 албан хаагчид, Бурхантаас урагш 1.5 километр засмал замын баруун, зүүн талыг цэвэрлэн нийт 3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

2017 оны 05 сарын 24-ны өдөр Польтехникийн коллежийн нийт 37 оюутнууд, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазрын 3 албан хаагчид Сүмбэр сумын 3-р баг Хонхор хотхоны байруудын ойр орчмыг цэвэрлэн 17 шуудай хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Үлийн цагаан огтоно тандалтын судалгаа:

4-р багийн Гашуунд 11 үлийний 198 оготны нүхнээс эзэнтэй 121 нүх, Цанын хоолойд 5 үлийний 109 оготны нүхнээс эзэнтэй 63 нүх,  6-р багийн Цагаан толгойд 1 үлийний 45 оготны нүхнээс эзэнтэй 33 нүх, Сайн усны 2 үлийний 51 оготны нүхнээс эзэнтэй 39 нүх илэрсэн байна. Мөн 6 дугаар багийн  Жамбалын шанд, Өл, Төлгөн, Баянбулаг, Наран зэрэг газрууд танадалт судалгаанд хамрагдлаа.

Судалгаа танадалтаас үзэхэд 6 багийн тандалт хийсэн  бүх цэгүүд,  4 багийн Гашуун, Цанын  хоолой зэрэг газруудад  хэмжээнээс илүү тархалттай байгаа нь ажиглагдлаа.

Малчид үлийн цагаан оготны тархалт ихсэж байгааг хэлж, устгах арга хэмжээ авах талаар саналаа  хэлж байна.

2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 6-р багийн малчид, айл өрхөөр орж, малчдын хаваржилтийн байдалтай танилцан, цаг үеийн мэдээлэл хүргэж, тэдний санал хүсэлтийг  сонслоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга, аймаг дундын отрын бүсийн мэргэжилтэн, сумын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд орж ажилласан байна.

4-р багийн 2 өрх, 6-р багийн 17 өрх, нийт 19 малчин өрхөөр орж хаваржилтын байдалтай танилцаж,  бэлчээр сэлгэн нүүх,  хашаа хороогоо ариутгах, сэг зэм устгах талаар үүрэг чиглэл өглөө

Хээлтүүлэгч мал ялган суурилсан талаар:

Ажлын хэсэг 6-р багийн хээлтүүлэгч мал маллаж байгаа Хэнтий аймгийн Дархан сумын малчин Баттогтоход тус сумын  11 өрхийн 57 хээлтүүлэгч мал, мөн аймгийн Дэлгэрхаан сумын малчин Батсүхэд тус сумын  5 өрхийн 38 хээлтүүлэгч мал байгааг тогтоож бүртгэж авлаа. Эдгээр хээлтүүлэгч малыг орон нутгийн малчдад нь буцааж өгөх, орон нутгийн хээлтүүлэгчийн суурьт маллуулах талаар зөвлөмж, үүрэг даалгавар өглөө. Мөн дээрхи өрхүүдэд хээлтүүлэгч малаа ялган суурилуулсан өөрийн сумын малчидтай холбогдож, өөр аймаг, сумын малчдад  хээлтүүлэгч мал ялгахгүй байх талаар танилцуулж, ойрын хугацаанд орон нутгийн хээлтүүлэгч мал маллаж байгаа малчинд  өгөх шаардлага тавьлаа.

6 дугаар багийн хээлтүүлэгч мал ялган суурилуулах ажил 92,6 хувьтай явагдсан гэж ажлын хэсэг үзлээ. Бог малын хээлтүүлэгчийг ялган суурилуулах ажил 82,8 хувьтай явагдаж байна

Малын индексжүүлсэн даатгалын  талаархи мэдээллийг Даатгалын ХХК-уудтай хамтарч багуудын өдөрлөгөөр, малчдын гэрээр очиж сурталчилгаа хийн,  гарын авлага тарааж ажиллаж  байна. Малыг индексжүүлсэн даатгалд даатгуулах ажил 04 сарын 01-нээс 06 сарын 30-ны дотор явагдана. 5 сарын 2-ны байдлаар 25 малчин  өрхийн буюу Адуу-23, Үхэр-429, Хонь-3072, Ямаа-4893 Нийт-8417 мал  даатгуулаад  байна. Сумын хэмжээнд 2.8%-тай байна

Малчдаас гарсан санал хүсэлт:

Малаа даатгуулаад дараа жил нь даатгал авч чадахгүй байгаа тохиолдолд урьд онд төлсөн төлбөрөөс ядаж 50%-г  ч гэсэн буцааж олгож байвал зүгээр байна.Жил бүр цаг сайхан бол олон мянган төгрөгөөр даатгуулаад байхуу гэсэн санал гарч байсан.2017 оны 5-р сарын 18-ны өдөр Мал эмнэлэгийн нэгж , Мал үржлийн нэгж нартай гэрээ байгуулсан.

Мал төллөлт:

5 дүгээр сарын  23-ны байдлаар

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 99952 55 2534 2242 49077 46044
Гарсан төл 100408 55 2534 2242 49293 46284
Хорогдсон төл 1240 3 13 24 684 516
Бойжсон төл 99168 52 2521 2218 48609 45768

 

5сарын 23-ны байдлаар гарсан төлийн бойжилт 98,7 хувь, мал төллөлт 71.9 хувьтай байна

 

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1665 0 23 74 640 928
Үүнээс:өвчнөөр 278 0 0 1 264 13
Хорогдсон хээлтэгч 312 0 6 10 175 121

 

Галзуугын вакцин 14.4  мянган тун тарилгыг МЭ-ийн 6 нэгжид  хувиарлан өгч  явуулсан байна.

Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 119130 толгой хонь хамруулсан баримтыг  хянаж  аймгийн ХХААГ -т хүргэсэн байна.

Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Өрхийн эмнэлэгийн оношлогооны тоног төхөөрөмжийн худалдан авах ажлын нийлүүлэгчээр “Нуган” ХХК шалгарч бараа нийлүүлэх гэрээг 2017.05.08-ний өдөр байгуулан, тоног төхөөрөмжийг 2017.05.29-ний өдөр нийлүүлж дуусна. Одоогийн байдлаар элэгний C вирусын оношлуур 500 ширхэг, элэгний B вирусын оношлуур 500 ширхэгийг хүлээн аваад байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн /5-р байрны/ засварын ажил хийж гүйцэтгэх сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж тендерийн баримт бичгийг боловсруулан тендер зарлахад бэлэн болоод байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Та дээрхи мэдээллийн талаар сэтгэгдлээ үлдээнэ үү?

Leave a Reply

Your email address will not be published.