4-Р САРЫН МЭДЭЭ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын цаг

 үеийн ажлын мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад гэрээний хугацаа дуусч Аймгийн ШШГАлба  руу  шилжсэн 11 зээлдэгчийн барьцаа хөрөнгийг битүүмжлэн зээлийн эргэн төлөлтийг  барагдуулах талаар мэдэгдэх хуудас  өгч ажиллаж байна.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийг  ИТХТэргүүлэгчдийн 10-р тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд  Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж, уулзалт хэлэлцүүлэгт Цахилгаан дамжуулах болон түгээх  “Шивээ овоо” ХХК, газрын тос, уул уурхай, төмөр замын аж ахуй нэгж байгууллагуудын ХАБЭА-н хариуцсан ажилтан, төлөөлөлүүд оролцлоо.

Дорноговь аймгийн Стандарчлал хэмжил зүйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 07-ноос 10-ны өдрүүдэд суманд ажиллаж 20 аж ахуй нэгж байгууллагын 47 хэмжих хэрэгсэл жин, газрын тосны 6  аж ахуй нэгжийн 53 шатахуун түгээгүүрийн хошууг баталгаажуулан, 12 иргэн аж ахуй нэгжид стандартын тохирлын гэрчилгээг олгохоор салбар зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн ба сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд “Стандартын  хэрэгжилт, бараа бүтээгдэхүүний баталгаажилт” сэдэвт сургалтыг  14 үйлчилгээний газрын төлөөлөлд зохион байгуулав.

Нийгмийн салбарын  байгууллагуудын “ Иргэдтэй ажиллах” нээлттэй өдөрлөгөөр сумын “Хамтарсан баг”ийн танилцуулгыг иргэдэд тарааж сурталчлах ажлыг зохион байгууллаа. Мөн зар мэдээллийг мессеж үйлчилгээгээр хүргэсэн.

 

 

 

 

Байгууллагын ажилтан албан хаагчдын  1-р улирлын тайлан мэдээг хэлэлцэж, цаашид бодлогын зорилтын хэрэгжилтийг  үр дүнтэй зохион байгуулах талаар чиглэл өгч ажиллалаа.

Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Өрхийн орлогыг орлуулан тооцох  аргачлал судалгаанд сумын хэмжээнд 2466 өрх сонгогдож, 99,8 хувьтай явагдлаа.

Орон нутгийн  орлогын төлөвлөгөө 53,0 сая төгрөг, гүйцэтгэл 50,3 сая төгрөг буюу 94,9 хувьтай байна. Орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 2747,9 мянган төгрөг, өглөг  нь 22173,5 мянган төгрөг болсон байна.

1-р улирлын байдлаар Статистик мэдээгээр ердийн хөдөлгөөн, шинээр төрсөн хүүхэд  59 үүнээс эрэгтэй 26, эмэгтэй  33 хүүхэд бүртгэгдсэн байна. Шинээр гэр бүл болсон 14, нас баралт 20 , цуцалсан гэр бүл 5, үрчлэгдсэн хүүхэд 0, шилжин ирсэн 94, шилжин явсан 93 иргэн байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

сумын “Хамтарсан баг”-ийн хурлыг хуралдуулж, 3 кейс хэлэлцлээ.

  1. 2 хүүхдэд нөхцөл байдлын судалгаа хийгдлээ.

 

Байгууллагын хэмжээнд бүх нийтийн “Гүйлт” арга хэмжээг зохион байгууллаа.

 

 

2017.04.24-нд хүүхэд харах үйлчилгээний ажлын хэсэг 2-р багийн төгрөгийн 2-12 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г.Насантогтохын хүүхэд харах үйлчилгээтэй танилцан дүнгэлт гаргалаа.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр  ОНХХөтөлбөртэй хамтран  “Дундын хадгаламжийн бүлэг” ийн  сургалтыг “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” т хамрагддаг хөгжих өрх болон , амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 иргэнд зохион байгууллаа.

 

Хөдөө аж ахуйн хүрээнд:

Газар тариалан: Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан Аймгийн ХХААГазартай хамтран тариалан эрхлэгчдийн дунд сургалт зохион байгуулж 15 иргэн хамрагдлаа.

МАА-н талаар:

4 дүгээр сарын  24-ны байдлаар

  Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 63444 39 497 791 32794 29323
Гарсан төл 63754 39 497 791 32936 29491
Хорогдсон төл 698 2 7 18 431 275
Бойжсон төл 63021 37 490 773 32505 29216

 

4 сарын 24-ны байдлаар гарсан төлийн бойжилт 98,8  хувь, мал төллөлт 45,4 хувьтай байна

Том малын зүй бус хорогдол:

  Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1202 0 7 59 327 809
Үүнээс:өвчнөөр 0 0 0 0 0 0
Хорогдсон хээлтэгч 149 0 2 9 38 100

 

Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалтын журмын дагуу бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс 100% ялган суурилах ажлыг зохион байгуулж  байна.  Одоогоор нийт 51  өрхийн  хуц  ухна нийт 231 хээлтүүлэгч мал нийт Сүмбэр сумын 128 өрхийн  595   бог малын хээлтүүлэгчийг ялган суурилаад байна.

Сүмбэр сумын 4-р багийн 59 үхэр , 5-р багийн  хээлтүүлэгчээс  хуц-33 , ухна -33-ыг ээмэгжүүлж бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн.

Сумын хэмжээнд ямааны ноолуурын гарцад хэмжилт хийж ноолуурын дундаж гарцыг тогтоох, судалгаа хийх ажлын удирдамж боловсруулан 2,4,5,6-р багийн 27 малчин өрхийн 9111 ямааг хамруулан ноолууранд хэмжилт хийсэн Уг хэмжилтээр сумын хэмжээнд ноолуурын дундаж гарц 0,404 граммтай байна.

Мал эмнэлэг:  Мал сүргийг  эрүүлжүүлэх  халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор таригдах  ДХХ- хам вакцин 13000 мянган бог мал таригдах  78 литрийг ,  Шөвөг ярын вакцин 22000  төл таригдах  тун тарилгыг   мал эмнэлгийн  6 нэгжид  хувиарлан өгч  явуулсан байна .

Мөн хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 123233 толгой хонь хамруулсан баримтыг  хянаж  аймгийн ХХААГ –т хүргүүллээ.

Сумын хэмжээнд 130691 толгой мал шүлхийн вакцинд хамрагдахаас 69470 толгой мал хамрагдсан байна. Энэ нь нийт хамрагдах малын 53,1 хувийг хамраад байна.

 Байгаль орчны хүрээнд:

04 сарын 14-ны өдөр нийт  төвийн багийн нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 24 тонн хатуу хог хаягдлыг тээвэрлэсэн ачуулсан. Мөн 2,3-р багийн нутаг дэвсгэрт үүссэн байсан хур хог хаягдлыг ачуулан, муу усны нүхний цооног болон гудамжинд үүссэн ил задгай шингэн хог хаягдлыг иргэдтэй хамтарч булж цэвэрлэн сургууль цэцэрлэгийн ойр орчимд болон гудамж талбайд нийт 75 кг хлорын шохойгоор ариутгал халдваргүйтгэл хийлээ.

 

 

Тайлан гаргасан:                             Б.Хатантөмөр

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Та дээрхи мэдээллийн талаар сэтгэгдлээ үлдээнэ үү?

Leave a Reply

Your email address will not be published.