Сумын Засаг даргаар ахлуулсан хэсэг 2022.10.26-27-ны өдрүүдэд  4, 6 дугаар багийн малчид, айл өрхөөр орж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Малчид өөрсдийн хүчээр 270 тн өвс, 130 тн тэжээл, 15 тн гар тэжээл, 186 тн хужир шүү бэлтгэж, өвс тэжээл худалдаж авахаар өгсөн байна. Сумаас гарсан 2 хадлангийн салаа 2022.10.20-ны өдрийн байдлаар 4800 боодол өвс хадаж бэлтгэн 1100 боодол өвсийг малчдад худалдан борлуулсан байна.

Хашаа хороогоо засаж янзлан, хөрзөн бууцаа, сийлж түлш түлээгээ бэлтгэж нөөцөлсөн байна. Сумын нутаг дэвсгэрт 2022-2023 оны өвөл, хавар хонин толгойд шилжүүлснээр 327701 толгой мал өвөлжиж хаваржина. Малх отрын бүсийн зөвлөлийн хурлаар Өвөрхангай аймгаас 16000, Төв аймгаас 8000 толгой мал өвөлжих шийдвэр гарсан.

Ажлын хэсэг малчдын бүлгүүдийн дунд зарласан “Хөдөөдөө сайхан амьдаръя” уралдааны болзлын дагуу шалгаж үзлээ.