,

6-Р САРЫН МЭДЭЭ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 06 дугаар сарын мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

6 дугаар сарын 07-нд Сумын Амжиргааг дэмжих зөвлөл хуралдаж 6 иргэний өргөдөл материалыг хэлэлцлээ. “Ахмад настныг асрах мөнгөн тэтгэмж”-нд 1 иргэнийг шинээр, 3 иргэний тэтгэмжийг сунгахаар, мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-нд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж”-нд 2 иргэний тэтгэмжийг сунгахаар шийдвэрлэлээ.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ХХҮГазартай хамтран “Хөгжих өрх”-д 55 өрхийн хувийн хэргийг бүрдүүлэн Сумын ИТХТэргүүлэгчдийн хурлаар “Хөгжих өрх”-ийн нэрийг батлууллаа.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сумын “Хамтарсан баг”-ийн хурлыг 2 удаа хуралдуулж 1-р багийн иргэн “О”-ийн асуудлыг шийдвэрлэлээ.

05 сарын 31-нд “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан уг өдөр тамхи худалдан борлуулахыг хориглох тухай Засаг даргын А/54 тоот захирамж гарч суманд үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуй нэгжид сумын Эрүүл ахуйч болон харъяа багийн Засаг дарга нар хамтран эргүүл шалгалт хийж ажиллалаа.
Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд В,С вирусын шинжилгээнд  06-р сарын 23-ний байдлаар  Өрхийн эрүүл мэндийн төвд 1858 хүн хамрагдаж 64,4 хувьтай байна.

06 сарын 14-нд “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тохиолдуулан ЭМГазар, ӨЭМТөв, НДХэлтэс, СЗДТГазар,  аймгийн УЗННийгэмлэг, Эм импекс зэрэг газрууд хамтран уг өдөрлөгт 8 хүн цусаа хандивлан шинэ донорт 8 иргэн, 3 иргэнд хүндэт донорийн үнэмлэх гардууллаа.

06-р сарын 10-нд “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд Улсын клиникийн нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Гранд мед” эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг мэргэжлийн эмч нарын баг суманд үйлчилгээ үзүүлж 940 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

ХХААГазартай хамтран зохион байгуулсан ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд 5-р багийн 18 өрх , 6-р багийн 30 өрх , 4-р багийн  15  өрхийн  малын бууц, хашаа байр, бэлчээр, худаг уст цэгүүдийг ариутгал халдваргүйтгэлд хамруулаад байна.

Мал төллөлт:

6 дүгээр сарын  22-ны байдлаар

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 102074 68 2937 2585 49912 46572
Гарсан төл 102608 68 2937 2585 50173 46845
Хорогдсон төл 1275 4 16 26 695 534
Бойжсон төл 101333 64 2921 2559 49478 46311

 

6 сарын 22-нд ХХААГ-т  мал төллөлтийн мэдээг эцсийн байдлаар  гаргаж өгсөн

Төл бойжилт 98,8  хувьтай

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1827 0 25 82 701 1019
Үүнээс:өвчнөөр 279 0 0 1 265 13
Хорогдсон хээлтэгч 371 0 6 16 187 162

 

Сумын хэмжээнд малын сэг зэм устгах ажлыг Сумын Засаг даргын А/154 тоот захирамжын дагуу 2017 оны 6-р сарын 12-ны өдрөөс зохион байгуулж төвийн  1, 2, 3-р багийн  нутаг дэвсгэр, Аймгийн эргэн тойрон 5 км-ийн зайд сэг зэм устгалын ажлыг хийгээд байна. Мөн хонины цэцэг өвчний төлийн тарилгыг 5600 хурганд хийсэн байна.

Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг эхлүүлэн  сумын хэмжээнд 17 га-д устгал хийхээс 6-р багт 2 бүлэг, 5-р багт 2 бүлэг, 4-р багт  2 бүлгийн  ажлыг эхлүүлэн ажиллаж, одоогийн байдлаар 6-р багийн 2 бүлгийн ажил дуусч 9000 га талбайд хортон мэрэгчдийг устгаад байна.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд:

Сумын хэмжээнд 14,27 га талбайд төмс, 10,16 га талбайд хүнсний ногоо, 4,1 га талбайд тэжээлийн ургамал нийт 28,53 га талбайд тариалалт хийгээд байна.

Байгаль орчин:

Нохой, муур устгалын ажлыг Төвийн 3 баг болон 4-р багийн нутаг дэвсгэр, Тэрэгтийн орчмоор зохион байгуулан нийт 349 нохойг устган  төвлөрсөн хогийн цэгт булж дарав.

“Цэвэр сайхан орчин” сарын аяны хүрээнд ШШГА, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран 2017 оны 06 сарын 20-нд авто зам дагуух суваг шуудуунд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн нийт 5 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлж ажиллалаа.

Мөн уг аяны хүрээнд СЗДТГ-ын албан хаагчид Аялал жуулчлалын бүс нутгийн  цэвэрлэгээг хийж, нийт 2 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Газар зохион байгуулалтын хүрээнд:

Геодези цэг тэмдэгтийн тооллого ажлыг зохион байгуулан 13 цэг тэмдэгтийг сэргээн завсарласан.

2017 оны 06 сарын 16-нд Сүмбэр сумын нутаг дэвсгэр дахь хог хаягдал бүхий талбайн кординатын цэг авч, хэмжилт судалгаа хийсэн.

Хөрөнгө оруулалт, Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын техникийн давхрын шугам сүлжээний их засварын ажлын тендерийг 2017.06.09-ний өдөр нээлтэй тендер шалгаруулалтаар зарласан.

Айл өрх, гудамж талбайг хаягжуулах ажлын тендерийг 2017.06.22-ны өдөр Тендер шалгаруулалтын онцгой журам Харьцуулалтын аргаар зарласан.

Аймгийн тавийн хогийн цэгийг хашаажуулах ажлын тендерийг 2017.06.21-ний өдөр Тендер шалгаруулалтын онцгой журам Харьцуулалтын аргаар зарлаад байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцны /Хонхор хотхоны 5-р байр/ дээвэр засварын ажлын ажил гүйцэтгэх гэрээг 2017.06.27-ны өдөр байгуулахаар гэрээ байгуулах эрхийг олгосон байна.

2-р сургуулийн камержуулах ажлыг 2017.06.23-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулна.

2-р багийн айл өрхийг хог хаягдлаа ангилан ялгах хогийн саваар хангах ажилд нэг ч үнийн санал ирээгүй үнэлгээний хорооноос захиалагчид гэрээ шууд байгуулахыг зөвлөсөн.

Нүүдлийн гэр цэцэрлэг:

Сумын 1, 2, 5-р цэцэрлэгүүдийн “Нүүдлийн гэр цэцэрлэг” 6 дугаар сарын 5–наас 19-ний хооронд үйл ажиллагаа явуулж сургуулийн өмнөх боловсролд хөдөөгийн багийн малчдын нийт 91 хүүхэд хамруулж ажилласан байна.

 

Мэдээ гарагсан:                        Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг

 

,

5-Р САРЫН МЭДЭЭ

Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын газрын 5-р сарын тайлан мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

5 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд хөдөөгийн багийн өдөрлөгүүдийг зохион байгуулж,  нийт 203 иргэд хамрагдсан ба уг өдөрлөгөөр Аймгийн ХХААГазар, Тогтвортой амьжиргаа төсөл-3, Аймгийн номын сан, Музей, Автотээвэрийн газар, Татварын хэлтэс, Сумын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж иргэдэд мэдээлэл хүргэн иргэдийн санал хүсэлтийг сонслоо.  Мөн өдөрлөгөөр аймаг сумын засаг даргын хамтран ажиллах гэрээний заалтын дагуу иргэдийн бие бялдарыг хөгжүүлэх түвшин тогтоох сорилыг нийт 46 иргэнээс авч  ажиллалаа.

Сумын удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулж, үүрэг чиглэл өгөгдсөн.Мөн ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор ЕБС 2-р сургуульд 30 ширхэг хайлаасны суулгац, 2,5-р цэцэрлэгүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 90 ширхэг суулгацыг хүлээлгэн өгсөн. Уг суулгацуудыг өөрийн эзэмшлийн талбайдаа тарьж, усалгаа арчилгааг тогтмол хийж байна.

Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээнд

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд сумын нийт 6 багийн 40-65 насны 2893 иргэний бүртгэл судалгааг ӨЭМТөвд гаргаж өгсөн ба хөтөлбөрийн хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд СЗДТГ, НДХэлтэс, ЭМГ, Эм импекс ХХК зэрэг байгууллагууд оролцож, эхний ээлжинд 50 иргэнийг B,C вирусын  шинжилгээнд  хамруулаад байна. Байгууллагынхаа 40-65 насны 11 албан хаагчдын  судлагааг ӨЭМТөвд гаргаж өгч шинжилгээнд хамруулсан. 5-р сарын 25-ны байдлаар нийт 554 хүнийг В,С вирусын шинжилгээнд хамруулаад байна.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдал салбар зөвлөлөөс ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулсан үзүүлэх сургалтыг  ЦТСүлжээ, ОБГазар   дээр  зохион байгуулж  12 аж ахуй нэгж байгууллагын 56 ХАБЭА-н  хариуцсан ажилтан,  Политехник коллежийн ХАБЭА-н ангийн оюутан сурагчид  хамрагдлаа.

Галын аюулгүй байдлын норм нормативын стандартыг хэрэгжүүлэх үзлэг шалгалтыг БЗӨБЦТСүлжээ компани, ОБГазартай хамтран 324 айл өрх, 80 гаруй аж ахуй нэгжид явуулсан байна.

Аяны хугацаанд  сумын нийт 58 байгууллага ААН-д зөвлөмж гарган тарааж, дотоод сургалтыг 12 байгууллага дээр явуулсан бөгөөд, Хөдөлмөрийн сайдын А/ 144 тушаалыг үндэслэн  жижиг аж ахуй нэгж, байгууллагууд шинээр 6 ХАБЭА-н ажилтанг томилон, орон тооны бус салбар зөвлөл  нэгээр нэмэгдсэн үзүүлэлттэй  байна.

Сумын  хэмжээнд  үйл ажиллагаа явуулж байгаа  хувийн 1, төрийн 4 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 3 сургуулийн сургалтын орчин,  үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, албан хэрэг хөтлөлт, мөрдөгдөх дүрэм журмын хэрэгжилтэнд  хяналт шалгалтыг хийж заавар зөвлөмж өгч ажиллалаа.

05 дугаар сарын 04-ны өдрийн 07:30 минутанд ОБГазраас цагийн байдал өгсний дагуу Сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн  7 алба , хэсгийн 47 албан хаагч  гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дуут дохио  дамжуулах журмын дагуу бэлэн  байдлын үзлэгт хамрагдав.

2017 оны 05-р сарын 12-нд Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баяр болж Ерөнхий боловсролын 2-р сургууль 47сурагч, 5-р сургуулиас 83 сурагч, 1-р сургуулиас 92 сурагч нийт 222 сурагчид сургуулиа төгслөө. Сурлага хүмүүжил, бусдыгаа манлайлан амжилттай суралцсан ЕБ 1-р сургуулийн 12А ангийн сурагч Б.Түвшинзаяа, 12Б ангийн сурагч Тэнгис, 12В ангийн Ш.Марал, ЕБ 2-р сургуулийн сурагч Б.Маралгоо, О.Оюун-эрдэнэ нар СЗДаргын Жуух бичгээр шагнууллаа.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2017 оны 5 сарын 12-нд Аймгийн хурлын танхимд ГБХЗХГ, Сүмбэр сумын Ерөнхий боловролын сургуулиудын Нийгмийн ажилтан, БЗД нар Хамтарсан багийн чадваржуулах сургалтанд хамрагдсан

Байгаль орчны бодлогын хүрээнд:

Суманд ногоон байгууламжийн “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах зорилтын хүрээнд  2017 оны 05 сарын 06-ны өдөр СЗДТ-н газар, ШШГА, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, “Гэзэгт” ЗБН, 1-р сургууль зэрэг нийт 12 аж ахуй нэгж, байгууллагуудын 215 ажилтан албан хаагчдийг хамруулан 5 дугаар сургуулийн дотуур байрны хашаанд мод тарих ажлыг зохион байгуулан ажиллаж Улиас 190 ширхэг,  Хайлаас 202 ширхэг, Чацаргана 87 ширхэг нийт 479 ширхэг 3 төрлийн модыг тариад байна. Тохижолт Сүмбэр, ОНӨААТҮГазар, Ойн анги хамтран услах үйл ажиллагааг явуулж, суулгац хэвийн ургалттай байна

2017 онд тариалах модны судалгааг иргэн, аж ахуй нэгж байгууллагаар авч, захиалгыг Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлсэн. Захиалга өгсөн байгууллагуудыг тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулан ажилласан.

2017 оны 05 сарын 23-ний өдөр Бурхантаас Засмал замын төгсгөл хүртэлх цэвэрлэгээний ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 51 хүмүүжигч, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазрын 3 албан хаагчид, Бурхантаас урагш 1.5 километр засмал замын баруун, зүүн талыг цэвэрлэн нийт 3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

2017 оны 05 сарын 24-ны өдөр Польтехникийн коллежийн нийт 37 оюутнууд, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазрын 3 албан хаагчид Сүмбэр сумын 3-р баг Хонхор хотхоны байруудын ойр орчмыг цэвэрлэн 17 шуудай хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Үлийн цагаан огтоно тандалтын судалгаа:

4-р багийн Гашуунд 11 үлийний 198 оготны нүхнээс эзэнтэй 121 нүх, Цанын хоолойд 5 үлийний 109 оготны нүхнээс эзэнтэй 63 нүх,  6-р багийн Цагаан толгойд 1 үлийний 45 оготны нүхнээс эзэнтэй 33 нүх, Сайн усны 2 үлийний 51 оготны нүхнээс эзэнтэй 39 нүх илэрсэн байна. Мөн 6 дугаар багийн  Жамбалын шанд, Өл, Төлгөн, Баянбулаг, Наран зэрэг газрууд танадалт судалгаанд хамрагдлаа.

Судалгаа танадалтаас үзэхэд 6 багийн тандалт хийсэн  бүх цэгүүд,  4 багийн Гашуун, Цанын  хоолой зэрэг газруудад  хэмжээнээс илүү тархалттай байгаа нь ажиглагдлаа.

Малчид үлийн цагаан оготны тархалт ихсэж байгааг хэлж, устгах арга хэмжээ авах талаар саналаа  хэлж байна.

2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг 6-р багийн малчид, айл өрхөөр орж, малчдын хаваржилтийн байдалтай танилцан, цаг үеийн мэдээлэл хүргэж, тэдний санал хүсэлтийг  сонслоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга, аймаг дундын отрын бүсийн мэргэжилтэн, сумын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд орж ажилласан байна.

4-р багийн 2 өрх, 6-р багийн 17 өрх, нийт 19 малчин өрхөөр орж хаваржилтын байдалтай танилцаж,  бэлчээр сэлгэн нүүх,  хашаа хороогоо ариутгах, сэг зэм устгах талаар үүрэг чиглэл өглөө

Хээлтүүлэгч мал ялган суурилсан талаар:

Ажлын хэсэг 6-р багийн хээлтүүлэгч мал маллаж байгаа Хэнтий аймгийн Дархан сумын малчин Баттогтоход тус сумын  11 өрхийн 57 хээлтүүлэгч мал, мөн аймгийн Дэлгэрхаан сумын малчин Батсүхэд тус сумын  5 өрхийн 38 хээлтүүлэгч мал байгааг тогтоож бүртгэж авлаа. Эдгээр хээлтүүлэгч малыг орон нутгийн малчдад нь буцааж өгөх, орон нутгийн хээлтүүлэгчийн суурьт маллуулах талаар зөвлөмж, үүрэг даалгавар өглөө. Мөн дээрхи өрхүүдэд хээлтүүлэгч малаа ялган суурилуулсан өөрийн сумын малчидтай холбогдож, өөр аймаг, сумын малчдад  хээлтүүлэгч мал ялгахгүй байх талаар танилцуулж, ойрын хугацаанд орон нутгийн хээлтүүлэгч мал маллаж байгаа малчинд  өгөх шаардлага тавьлаа.

6 дугаар багийн хээлтүүлэгч мал ялган суурилуулах ажил 92,6 хувьтай явагдсан гэж ажлын хэсэг үзлээ. Бог малын хээлтүүлэгчийг ялган суурилуулах ажил 82,8 хувьтай явагдаж байна

Малын индексжүүлсэн даатгалын  талаархи мэдээллийг Даатгалын ХХК-уудтай хамтарч багуудын өдөрлөгөөр, малчдын гэрээр очиж сурталчилгаа хийн,  гарын авлага тарааж ажиллаж  байна. Малыг индексжүүлсэн даатгалд даатгуулах ажил 04 сарын 01-нээс 06 сарын 30-ны дотор явагдана. 5 сарын 2-ны байдлаар 25 малчин  өрхийн буюу Адуу-23, Үхэр-429, Хонь-3072, Ямаа-4893 Нийт-8417 мал  даатгуулаад  байна. Сумын хэмжээнд 2.8%-тай байна

Малчдаас гарсан санал хүсэлт:

Малаа даатгуулаад дараа жил нь даатгал авч чадахгүй байгаа тохиолдолд урьд онд төлсөн төлбөрөөс ядаж 50%-г  ч гэсэн буцааж олгож байвал зүгээр байна.Жил бүр цаг сайхан бол олон мянган төгрөгөөр даатгуулаад байхуу гэсэн санал гарч байсан.2017 оны 5-р сарын 18-ны өдөр Мал эмнэлэгийн нэгж , Мал үржлийн нэгж нартай гэрээ байгуулсан.

Мал төллөлт:

5 дүгээр сарын  23-ны байдлаар

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 99952 55 2534 2242 49077 46044
Гарсан төл 100408 55 2534 2242 49293 46284
Хорогдсон төл 1240 3 13 24 684 516
Бойжсон төл 99168 52 2521 2218 48609 45768

 

5сарын 23-ны байдлаар гарсан төлийн бойжилт 98,7 хувь, мал төллөлт 71.9 хувьтай байна

 

Том малын зүй бус хорогдол:

Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1665 0 23 74 640 928
Үүнээс:өвчнөөр 278 0 0 1 264 13
Хорогдсон хээлтэгч 312 0 6 10 175 121

 

Галзуугын вакцин 14.4  мянган тун тарилгыг МЭ-ийн 6 нэгжид  хувиарлан өгч  явуулсан байна.

Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 119130 толгой хонь хамруулсан баримтыг  хянаж  аймгийн ХХААГ -т хүргэсэн байна.

Худалдан авах ажиллагааны хүрээнд:

Өрхийн эмнэлэгийн оношлогооны тоног төхөөрөмжийн худалдан авах ажлын нийлүүлэгчээр “Нуган” ХХК шалгарч бараа нийлүүлэх гэрээг 2017.05.08-ний өдөр байгуулан, тоног төхөөрөмжийг 2017.05.29-ний өдөр нийлүүлж дуусна. Одоогийн байдлаар элэгний C вирусын оношлуур 500 ширхэг, элэгний B вирусын оношлуур 500 ширхэгийг хүлээн аваад байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн /5-р байрны/ засварын ажил хийж гүйцэтгэх сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж тендерийн баримт бичгийг боловсруулан тендер зарлахад бэлэн болоод байна.

4-Р САРЫН МЭДЭЭ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын цаг

 үеийн ажлын мэдээ

 

Төрийн бодлогын хүрээнд:

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад гэрээний хугацаа дуусч Аймгийн ШШГАлба  руу  шилжсэн 11 зээлдэгчийн барьцаа хөрөнгийг битүүмжлэн зээлийн эргэн төлөлтийг  барагдуулах талаар мэдэгдэх хуудас  өгч ажиллаж байна.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийг  ИТХТэргүүлэгчдийн 10-р тогтоолоор 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны хүрээнд  Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж, уулзалт хэлэлцүүлэгт Цахилгаан дамжуулах болон түгээх  “Шивээ овоо” ХХК, газрын тос, уул уурхай, төмөр замын аж ахуй нэгж байгууллагуудын ХАБЭА-н хариуцсан ажилтан, төлөөлөлүүд оролцлоо.

Дорноговь аймгийн Стандарчлал хэмжил зүйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 07-ноос 10-ны өдрүүдэд суманд ажиллаж 20 аж ахуй нэгж байгууллагын 47 хэмжих хэрэгсэл жин, газрын тосны 6  аж ахуй нэгжийн 53 шатахуун түгээгүүрийн хошууг баталгаажуулан, 12 иргэн аж ахуй нэгжид стандартын тохирлын гэрчилгээг олгохоор салбар зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн ба сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа  тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд “Стандартын  хэрэгжилт, бараа бүтээгдэхүүний баталгаажилт” сэдэвт сургалтыг  14 үйлчилгээний газрын төлөөлөлд зохион байгуулав.

Нийгмийн салбарын  байгууллагуудын “ Иргэдтэй ажиллах” нээлттэй өдөрлөгөөр сумын “Хамтарсан баг”ийн танилцуулгыг иргэдэд тарааж сурталчлах ажлыг зохион байгууллаа. Мөн зар мэдээллийг мессеж үйлчилгээгээр хүргэсэн.

 

 

 

 

Байгууллагын ажилтан албан хаагчдын  1-р улирлын тайлан мэдээг хэлэлцэж, цаашид бодлогын зорилтын хэрэгжилтийг  үр дүнтэй зохион байгуулах талаар чиглэл өгч ажиллалаа.

Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Өрхийн орлогыг орлуулан тооцох  аргачлал судалгаанд сумын хэмжээнд 2466 өрх сонгогдож, 99,8 хувьтай явагдлаа.

Орон нутгийн  орлогын төлөвлөгөө 53,0 сая төгрөг, гүйцэтгэл 50,3 сая төгрөг буюу 94,9 хувьтай байна. Орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 2747,9 мянган төгрөг, өглөг  нь 22173,5 мянган төгрөг болсон байна.

1-р улирлын байдлаар Статистик мэдээгээр ердийн хөдөлгөөн, шинээр төрсөн хүүхэд  59 үүнээс эрэгтэй 26, эмэгтэй  33 хүүхэд бүртгэгдсэн байна. Шинээр гэр бүл болсон 14, нас баралт 20 , цуцалсан гэр бүл 5, үрчлэгдсэн хүүхэд 0, шилжин ирсэн 94, шилжин явсан 93 иргэн байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

сумын “Хамтарсан баг”-ийн хурлыг хуралдуулж, 3 кейс хэлэлцлээ.

  1. 2 хүүхдэд нөхцөл байдлын судалгаа хийгдлээ.

 

Байгууллагын хэмжээнд бүх нийтийн “Гүйлт” арга хэмжээг зохион байгууллаа.

 

 

2017.04.24-нд хүүхэд харах үйлчилгээний ажлын хэсэг 2-р багийн төгрөгийн 2-12 тоотод үйл ажиллагаа явуулдаг Г.Насантогтохын хүүхэд харах үйлчилгээтэй танилцан дүнгэлт гаргалаа.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр  ОНХХөтөлбөртэй хамтран  “Дундын хадгаламжийн бүлэг” ийн  сургалтыг “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” т хамрагддаг хөгжих өрх болон , амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 иргэнд зохион байгууллаа.

 

Хөдөө аж ахуйн хүрээнд:

Газар тариалан: Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан Аймгийн ХХААГазартай хамтран тариалан эрхлэгчдийн дунд сургалт зохион байгуулж 15 иргэн хамрагдлаа.

МАА-н талаар:

4 дүгээр сарын  24-ны байдлаар

  Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 63444 39 497 791 32794 29323
Гарсан төл 63754 39 497 791 32936 29491
Хорогдсон төл 698 2 7 18 431 275
Бойжсон төл 63021 37 490 773 32505 29216

 

4 сарын 24-ны байдлаар гарсан төлийн бойжилт 98,8  хувь, мал төллөлт 45,4 хувьтай байна

Том малын зүй бус хорогдол:

  Бүгд Тэмээ Адуу Үхэр  хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 1202 0 7 59 327 809
Үүнээс:өвчнөөр 0 0 0 0 0 0
Хорогдсон хээлтэгч 149 0 2 9 38 100

 

Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Хээлтүүлэгчийн хянан баталгаажуулалтын журмын дагуу бог малын хээлтүүлэгчийг эх сүргээс 100% ялган суурилах ажлыг зохион байгуулж  байна.  Одоогоор нийт 51  өрхийн  хуц  ухна нийт 231 хээлтүүлэгч мал нийт Сүмбэр сумын 128 өрхийн  595   бог малын хээлтүүлэгчийг ялган суурилаад байна.

Сүмбэр сумын 4-р багийн 59 үхэр , 5-р багийн  хээлтүүлэгчээс  хуц-33 , ухна -33-ыг ээмэгжүүлж бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн.

Сумын хэмжээнд ямааны ноолуурын гарцад хэмжилт хийж ноолуурын дундаж гарцыг тогтоох, судалгаа хийх ажлын удирдамж боловсруулан 2,4,5,6-р багийн 27 малчин өрхийн 9111 ямааг хамруулан ноолууранд хэмжилт хийсэн Уг хэмжилтээр сумын хэмжээнд ноолуурын дундаж гарц 0,404 граммтай байна.

Мал эмнэлэг:  Мал сүргийг  эрүүлжүүлэх  халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор таригдах  ДХХ- хам вакцин 13000 мянган бог мал таригдах  78 литрийг ,  Шөвөг ярын вакцин 22000  төл таригдах  тун тарилгыг   мал эмнэлгийн  6 нэгжид  хувиарлан өгч  явуулсан байна .

Мөн хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд 123233 толгой хонь хамруулсан баримтыг  хянаж  аймгийн ХХААГ –т хүргүүллээ.

Сумын хэмжээнд 130691 толгой мал шүлхийн вакцинд хамрагдахаас 69470 толгой мал хамрагдсан байна. Энэ нь нийт хамрагдах малын 53,1 хувийг хамраад байна.

 Байгаль орчны хүрээнд:

04 сарын 14-ны өдөр нийт  төвийн багийн нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 24 тонн хатуу хог хаягдлыг тээвэрлэсэн ачуулсан. Мөн 2,3-р багийн нутаг дэвсгэрт үүссэн байсан хур хог хаягдлыг ачуулан, муу усны нүхний цооног болон гудамжинд үүссэн ил задгай шингэн хог хаягдлыг иргэдтэй хамтарч булж цэвэрлэн сургууль цэцэрлэгийн ойр орчимд болон гудамж талбайд нийт 75 кг хлорын шохойгоор ариутгал халдваргүйтгэл хийлээ.

 

 

Тайлан гаргасан:                             Б.Хатантөмөр

,

[2-р багийн гэр хорооллыг айл өрхийг хог хаягдлаа ангилан ялах хогийн саваар хангах ажил]-ыг гүйцэтгэх, нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                  

2017.07.03

[Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [2-р багийн гэр хорооллыг айл өрхийг хог хаягдлаа ангилан ялах хогийн саваар хангах ажил]ыг гүйцэтгэх, нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг [2017.07.21 10.00]-аас өмнө [Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат, утас: 80289019,е-майл: munkh.bataa@yahoo.com)] хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2017.07.21]-ны өдрийн [10.30][1]-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ

(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат,

утас:, 80289019, 70543249 и-майл: munkh.bataa@yahoo.com)]

[1]       Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

,

[Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Айл өрх гудамж талбайн хаягжуулалтын ажил, ГСАССЗДТГ/201704007/]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                   

2017.06.08

[Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Айл өрх гудамж талбайн хаягжуулалтын ажил, ГСАССЗДТГ/201704007/]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг [2017.06.17 29.00]-аас өмнө [Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат, утас: 80289019,

е-майл: munkh.bataa@yahoo.com)] хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2017.06.29]-ны өдрийн [15.30][1]-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ

(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат,

утас:, 80289019, 70543249 и-майл: munkh.bataa@yahoo.com)]

[1]       Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

,

[Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Сүмбэр сумын 3-р багийн орон сууцуудын саравчны бэхэлгээ, орцны гадна талд сандал, хогийн сав хийх ]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА              

2017.06.06

[Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Сүмбэр сумын 3-р багийн орон сууцуудын саравчны бэхэлгээ, орцны гадна талд сандал, хогийн сав хийх ]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг [2017.06.27 15.00]-аас өмнө [Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат, утас: 80289019,

е-майл: munkh.bataa@yahoo.com)] хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2017.06.27]-ны өдрийн [15.30][1]-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ

(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат,

утас:, 80289019, 70543249 и-майл: munkh.bataa@yahoo.com)]

[1]       Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

,

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын техникийн шугам сүлжээний их засвар /4,8,11-р байр/, Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ2017/04004

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

Огноо[1] : 2017.06.07

Тендер шалгаруулалтын нэр: нь Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын техникийн шугам сүлжээний их засвар /4,8,11-р байр/,

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ2017/04004

 

 

 

[Сүмбэр сумын ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын техникийн шугам сүлжээний их засвар /4,8,11-р байр/]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000][2] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн дундаж 140,0 сая төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 70,0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 140,0 сая төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:БУ-2.2.1

 

 

Тендерийн хамт [Санал болгож байгаа үнийнхээ 2 хувьтай тэнцүү][3] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[4] ирүүлнэ.

 

Тендерийг [2017.07.17 11.00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2017.07.17]-ны өдрийн, [11.30][5] нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:[6]

Дотоодны давуу эрх тооцох эсэх.[7]

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Засаг даргын Тамгын газрын 2 давхар 209 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат , утас:, 80289019, 70543249

 

 

 

[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Тендерийн баримт бичгийг түүнийг бэлтгэхэд буюу хувилж олшруулах, шуудангаар хүргэх зэрэгт зарцуулсан өртгөөр үнэлж, тендер шалгаруулалтад оролцохыг хүсэгчдэд энэ үнээр саадгүй олгоно.

[3]       Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[4]       Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

[5]       Тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

[6]       Гадаадын этгээдийг худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй бол “Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй” гэж бичнэ.

[7]       Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.