Сумын бэлгэдэл

СҮМБЭР СУМЫН БЭЛГЭ ТЭМДЭГ

logo

НЭГ. Ерөнхий хэлбэр

Орчлон ертөнцийг бэлгэдэгч зөв дугуй дээр оргин 5 дөлтэй галтай чандмань байх бөгөөд тэгш өнцөгт ширээ суурин дээр залагдсан байдалтай байна.

ХОЁР. Дүрслэл

Зөв дугуй хэлбэр дотор нар сарыг багтаан дүрсэлнэ. Наран дотор Боржигин түмний шүтээн 3 уулын савдаг шар арсланг багтаан дүрсэлнэ. Саран дээр сумын нэр “Сүмбэр” гэсэн үгийг эвхмэл монгол бичгийн хэлбэрээр 3 уулийн дүрслэл гарган бичсэн байна.

 

ГУРАВ. Бэлгэдэл

  • Ширээ: Төр тогтворвой, түмэн олон түвшин байхыг бэлгэдсэн бат бөх суурь болно.
  • Нар, Сар, Гал: Монгол түмний олноороо шүтэн дээдэлж ирсэн энэ дүрслэл нь Төрт Монгол улсын голомт Боржигин нутаг байдагтай холбоотой дүрслэгдсэн юм
  • Чандмань эрдэнэ, шар арслан, 3 уулын дүрст бичээс нь: Оршин байгаа нутаг орондоо шүтэлцэн ард түмний хүсэл эрмэлзлэл, ажил үйлс, аж амьдрал нь өнгөрсөн, одоо, ирээдүйд үргэлж тэгш сайхан байхыг бэлгэднэ.

ДӨРӨВ. Бэлгэдлийн өнгө

  • 5-н дөлтэй гал , нар, сар чандмань зэрэг нь монгол бэлгэдлийн язгуур өнгөөр дүрслэгдэнэ
  • Наран саран хооронд орших тэнгэрийг мөнх оршихын бэлгэдэл хөх өнгөөр
  • Ширээг шимт ногоон дэлхийг бэлгэдэн тод ногоон өнгөөр
  • Гурван уул хэлбэрт бичээсийг гэрэлтэж буй мэт харагдахаар шар өнгөөр
  • Шар арсланг тайван амгаланг бэлгэдэж хөх өнгөөр тус тус хөвөөлөн тодруулна.

ТАВ. Бэлэгдлийг тодруулагч

Бэлэгдлийг бүтэн тойруулж алтаар хөвөөлөх ба энэ нь өөрөө тодрогч шүтээн болж залагдаж буй төгс хэлбэр юм.  Боржигин нутгийн айлуудын хойморт залагдан байдаг голомтын сүлд адууны тамгыг нэгтгэсн шинжийг хадгалж буй  учир цог хийморь гийж түмэн олноо ивээх ерөөлтэй юм.

СУМЫН ТУГ 

1

Туг нь  1:2 харьцаатай, цэнхэр өнгийн байна.

Цэнхэр өнгийн дэвсгэрийг 3 хуваасны төв хэсэгт тод шар өнгөөр худам монгол бичгээр дүрсийг байрлуулна.

Худам монгол бичгийн дүрслэл нь сумын нутгийн Чойрын богд, Сансар, Сүмбэр  гэсэн 3 уулыг дүрсэлснээр тулган чандманьлан бадарч байгаа гал лугаа адил боржигин түмний голомт болсон боржигин Сүмбэр үргэлжид өнө мөнхөд оршихыг бэлгэднэ.

Тугийн тод цэнхэр өнгө нь мөнх тэнгэрийн хүчин дор төр, түмэн олон амар амгалан байхыг бэлгэднэ.

, ,

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ” шууд гэрээнд  тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө [ Сүмбэр сумын Худалдан авах ажиллагааны албаны 209 тоот өрөөнд, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат ] хаягаар битүүмжилсэн хэлбэрээр ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 04-р сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

[Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг ЗДТГ-ын байр 2 давхарт

 Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

209 тоот өрөө,  утас 95999019

e.mail: munkh.bataa@yahoo.com]