picture5

НОХОЙ УСТГАЛЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумын хэмжээнд золбин нохой муур устгалын ажлыг 2017 оны 02 дугаар сарын 13-15 ны хугацаанд зохион байгуулан нийт 188 нохой устгаж, төвлөрсөн хогийн цэгт булж дарав.

Уг ажилд ОНХСангаас 1504,0 төгрөг зарцуулагдлаа

picture5 picture7picture6

16901608_1649338158694637_671116739_n

ЭЛБЭГ ДЭЛБЭГ ЦАГААН САР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

“ЭЛБЭГ ДЭЛБЭГ” цагаан сар үзэсгэлэн худалдааг 2 сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд 81 иргэн, аж ахуйн нэгж 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож иргэд 40,3 сая төгрөг, лизингээр 100 сая төгрөгний борлуулалт хийгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 10,8 сая төгрөгий борлуулалтаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.16901608_1649338158694637_671116739_n

%d0%bb%d0%be%d0%b3%d0%be
,

Монгол Улсын аврага малчид тодорлоо.

Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж тогтмол амжилт гарган эрдэнэт мал сүргээ төлөөр нь өсгөн үржүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан,бэлчээрийг зөв зохистой ашиглаж,  малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж, орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж  мал маллах арга ухааныг бүрэн эзэмшиж,олон түмэндээ нэр хүндтэй, ажилсаг хичээнгүй амжилтаараа тэргүүлж “УЛСЫН ХОШОЙ АВАРГА  МАЛЧИН”- аар Г.Майнбаяр,“УЛСЫН АВАРГА  МАЛЧИН”- аар Ц.Жаргал нар шагнагдсан байна.%d0%bc%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80%d0%b6%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb

11
, ,

“МАЛЧДАА СОНСЪЁ” УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас, монголын хоршоолол сургалт, мэдээллийн төв, Хаан банктай хамтран “Малчдаа сонсъё” энэ оны анхдугаар зөвөлгөөнийг 01 дүгээр сарын 27-ний өдөр “Боржигин” чуулгын байранд амжилттай зохион байгууллаа.Сүмбэр сумын зургаан багийн төлөөлөл 165 малчин, 4 малын эмч оролцож, зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон аймгийн төр захиргааны  байгууллагын 24 удирдах ажилтан,албан хаагч, ХАА-н мэргэжилтнүүд оролцсон байна. Мөн тус суманд хэрэгжиж байгаа “Инвест Ко-оп Монгол: Тал хээр ба Говийн бүс” төслийн  багийн удирдлага, зөвлөх, 5 мэргэжилтнүүд тус зөвлөгөөнд оролцлоо.

Зөвлөгөөнд  Сумын Засаг дарга П.Амарсайхан 2016 онд тус сумаас хөдөө аж ахуйн салбарт  авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж малчдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.

Мөн аймгийн ХХААГ, МХГ, БОАЖГ, ОБХ, ЦХ, ЭМГ, ХХҮГ, сумын МЭҮНэгжүүд, ХААН банкнаас мэдпээлэл хийлээ.  “Инвест Ко-оп Монгол: Тал хээр ба Говийн бүс” төслийн  багаас  төслийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөний үеэр  сумын 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор шинээр мянгат малчны болзол  хангасан, 5 төрлөөрөө хамгийн олон мал тоолуулсан малчдыг алдаршуулан Засаг даргын “Өргөмжлөл” гардуулсан байна

Уулзалт зөвлөгөөнд  “Малчин” телевизийн сурвалжлах баг ирж малчид, Сумын Засаг Даргаас ярилцлага авч цаг үеийн байдал болон зөвөлгөөний талаарх сурвалжлага, нэвтрүүлэг хийсэн байна.

Мөн аймгийн дуу бүжгийн “Боржигин” чуулгын тоглолт болж, аймгийн спорт зааланд багуудын дунд “Гар бөмбөг”-ийн бооцоот тэмцээн зохион байгуулж явууллаа.

1.Сүмбэр сумын засаг даргын тамгын газар Н.Мягмаржав ахлагчтай баг 1 байр өргөмжлөл, мөнгөн шагнал

  1. Сүмбэр сумын 5-р багийн Ц.Энхжаргал ахлагчтай баг 2 байр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.СҮМБЭР СУМЫН 2016 ОНД ШИНЭЭР МЯНГАТ БОЛСОН  МАЛЧДЫН СУДАЛГАА

    1.Жамьяангийн Ганхуяг                            6 дугаар баг             1009

    2.Раднаабазарын Батбаатар                  6 дугаар баг             1204

    3.Хөхнохойн Лутсайхан                            6 дугаар баг             1061

    4.Бямбын Сүхбаатар                                 6 дугаар баг             1021

    5.Бандын Тулга                                           6 дугаар баг             1390

    6.Далхжавын Баянбат                              6 дугаар баг             1075

    7.Дашравдангийн Отгонсүрэн                 5 дугаар баг             1029

    8.Базарын Эрдэнэбаатар                         5 дугаар баг             1039

    9.Авхүүгийн Энхтөр                                 5 дугаар баг               1123

    10.Зоригтбаатарын Сэндэнням              4 дүгээр баг              1006

     

     

    СҮМБЭР СУМЫН 2016 ОНЫ МАЛЫН ТӨРЛӨӨР ХАМГИЙН ОЛОН МАЛТАЙ МАЛЧДЫН СУДАЛГАА

    1.Хамгийн олон адуутайГэлэгбалжирын Шүрэнчулуун 5 дугаар баг   411

     2.Хамгийн олон үхэртэй- Мөрдоржийн Батсайхан 4 дүгээр баг 315

    3.Хамгийн олон тэмээтэй- Баастын Болдбаатар 6 дугаар 93

    4.Хамгийн олон хоньтой-Дорлигийн Зоригтсайхан 5 дугаар баг 1842

    5.Хамгийн олон ямаатай- Баастын Болдбаатар 6 дугаар баг 1174

     

    СҮМБЭР СУМЫН 2016 ОНД ШИНЭЭР ХОЁР МЯНГАТ БОЛСОН  МАЛЧДЫН СУДАЛГАА

                  1.Гэлэгбалжирын Шүрэнчулуун- 5 дугаар баг 2016

    2.Мягмарын Насанбуян-  5 дугаар баг  2235

    СҮМБЭР СУМЫН 2016 ОНД ШИНЭЭР ГУРВАН  МЯНГАТ БОЛСОН  МАЛЧДЫН СУДАЛГАА

    1.Дорлигийн Зоригтсайхан- 5 дугаар баг 3177

     

     

    СҮМБЭР СУМААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “МАЛЧДАА СОНСЪЁ” УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРГАСАН  УРИАЛГА

     

    2017.01.27                                                                                                                  Чойр

     

    Сумаас зохион байгуулсан “Малчдаа сонсъё” уулзалт зөвлөгөөн дээр малчдын гаргасан санал, аймаг , орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудын хэлсэн үг, гаргасан шийдвэр, сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр,  ХАА-н талаар баримтлаж байгаа бодлого зорилтыг  үндэслэн тус зөвлөгөөнөөс малчид та бүхэндээ хандан дараах “УРИАЛГА”-ыг гаргаж байна. Үүнд:

    Нэг.  Малчин өрх бүр тухайн жилийн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангаж, том мал, төлийн хорогдол гаргахгүй байж, мал сүргээ өсгөн үржүүлэх,

    Хоёр. Малчид өвөлжөө бууц, ойр орчныхоо бэлчээрийг хамгаалах, бэлчээрээ сэлгэж, хувиартайгаар ашигладаг  ажлыг хэвшүүлэх

    Гурав. Малчин өрх бүр хашаа хороондоо болон, хажуудаа өөр аймаг, сумдын малчдыг дур мэдэн буулгахгүй байж, бэлчээр нутгаа хамгаалах, өвөлжөө бууцаа өөр аймаг, сумын малчдад зарахгүй байх

    Дөрөв. Малчид мал эмнэлгийн ажил үйлчилгээний хууль дүрэм, зааврыг сайн баримтлах, цаг хугацаанд нь мал эмнэлгийн ажил үйлчилгээгээ авч хэвших,төлбөр тооцооны талаар ямар нэгэн зөрчил үүсгэхгүй байх

    Тав. Малынхаа үүлдэр, угсааг сайжруулж, ашиг шимийг дээшлүүлэх, үржлийн ажлыг цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах талаар санаачлага гарган ажиллах, хээлтүүлэгч малыг ялган сууриллуулж хэвших

    Зургаа.  Малчин бүр орон нутгийнхаа байгаль, экологийн унаган төрхийг хадгалах, гол горхи, булаг шандаа хамгаалах талаар санаачлагатай ажиллах

    Долоо. Орон нутгийн төр захиргааны байгууллагаас малчдын талаар гарсан тогтоол, захирамж, дүрэм журмыг нарийн чанд дагаж мөрдөх

    Найм. Малчин бүр аймаг, сум, багаас зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд идэвхитэй оролцож, иргэний үүргээ үлгэр жичээчээр хэрэгжүүлж хэвших

     

    Энэ үеэр малчдаас дараах саналууд гарсан:

    • Өөрсдийн хийсэн ажлаас илүү малчдын дунд зохион байгуулсан хийсэн ажлын талаар ярих
    • Чойрт биржийн худалдаа , мах
    • нядалгааны цех, сүүний үйлдвэртэй болох.
    • Бэлчээрээ сэргээхээр малчид өвөлжөө, хаваржаагаа орхиод нүүхэд өөр малчин өрх буудаг, үүнд хариуцлага тооцдог байх.
    • МХГазар хүнсний аюулгүй байдлыг хянах шинжилгээний хяналтын лабораторитой болох.
    • Хөдөөний багууд дээр эрүүл мэндийн өдөрлөг зохиож байх.
    • Эрүүл мэндийн газар ахмад болон иргэдэд хөнгөлөлтөөр олгодог эм эмийн санд хангалттай ирэхгүй, хүрэлцэхгүй учир хүндрэлтэй байна.
    • Мал эмнэлгийн үйлчилгээг чанартай болгомоор байна. Халдварт өвчин их гарч байгаа үедотор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхэд аймаг, сумын удирдлагууд мэргэжилтэн, албан хаагч ,мэргэжлийн байгууллагуудтай байнгын харилцаа холбоотой байх.
    • Гадны аймаг,сумаас мал авчирч өвөлжүүлэхгүй, өөрийн хаваржаа, өвөлжөөг бусдад ашиглуулсан тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгож хурааж авах.
    • Үржлийн нэгж байгуулах, малын нэгдсэн эмийн сантай болох.
    • Малчдад хадлангын нэгдсэн газар, багаж, тоног төхөөрөмжөөр хангах.
    • Хөдөөний багуудын худаг, уст цэгт шинжилгээ хийх

     

download-1

Золбин нохой муур устгах ажил зохион байгуулна.

Сүмбэр сумын ЗДТГазраас 2017 оны 02 душаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд “Золбин нохой, муур устгалын ажлыг зохион байгуулах тул аж ахуй нэгж, албан байгууллага, иргэд анхаарал болгоомжой байж, өөрийн эзэмшлийн нохой, муурыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна.

Жич: Хэрэв таны нохой, муур нийтийн эзэмшлийн гудамж талбайд хараа хяналтгүй, оосор, хүзүүвч, таних тэмлэггүй явж байгаад устгагдсан тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу

СҮМБЭР СУМЫН ЗДТГ