20161128_141403

“Сэтгэлийн дулаанаа түгээцгээе”

“Сэтгэлийн дулаанаар дулаан өвөлжье” зорилтот 14 хоногийн аяныг Сүмбэр сумын ЗДТГазар, ЕБ-н 2-р сургууль, “Дэлхийн Зөн” ОУБайгууллага хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус аянд сүмбэр сумын 3 сургуулийн дулаан хувцас нэн шаардлагатай нийт 88 сурагчийг 70 албан байгууллага, аж ахуйн нэгжид хуваарилан хүргүүлээд байна.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Бидний түгээсэн сэтгэлийн дулаан бээрсэн бяцхан эзэндээ хүрч, тэд үргэлж сэтгэлийн илчинд дулаацаж явна гэдэгт итгэлтэй байна. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, ажилчид та бүгдийг энэхүү аянд нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж байгаад баярлалаа. Цаашид ч улам идэвхтэй оролцохыг уриалж байна.