20160805_132248

Малын вакцинжуулалт хийгдлээ

Сүмбэр сумын 1,2,3,4,5-р багийн болон сүмбэр сумын нутагт байсан гадны малчин өрхийг хамруулсан 189 өрхийн 80 үхэр, 79405 хонь, 70926 ямаа, 15 өрхийн 214 гахай хамруулж, нийт 150625 толгой малыг Гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтанд бүрэн хамруулж дуусгасан. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх 19-р омгийн вакцинжуулалтанд Сүмбэр сумын 4,5,6-р багийн 123 малчин өрхийн 1457 тугалд, РЕВ-1 омгийн вакцинд 4,5,6-р багийн 250 малчин өрхийн 36001 хурга, 32106 ишиг нийт 69564 төл хамруулаад байна.

b27a24b9eafee1096ddaf8af4214bd22

Та хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахдаа…

Эцэг, эх хэрэв эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгааны улмаас бүртгүүлэх боломжгүй бол тэдний төрөл садны хүн буюу хүүхэд байгаа эмнэлгийн байгууллагын эрх бүхий ажилтан хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлыг бүртгэлд бүртгүүлнэ.

Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүргэлд бүртгэнэ.

  1. Хүүхэд төрсөн тухай эмнэлгййн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ /Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ шаардахгүй/
marriege-certificate-sample-300x212

Та гэрлэлтээ бүртгүүлэхдээ…

Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно.

Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана

  1. Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  2. Эрүүл мэндийн хуудас /дох, сэтгэц, халдвар, сүрьеэ/
  3. Лавлагаа /Урьд өмнө гэрлэж байгаагүй/ гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа
  4. 2500₮ /Бүртгэлийн хураамж/                                                                                                                                                  Жич: Батлуулахаар ирэхдээ хөндлөнгийн 2 гэрч байлцуулах
15239191_689272154565485_1326199615_n

“Тогтвортой хөгжицгөөе”

2016 оны 11 сарын 23-ны өдөр Насан туршийн боловсрол төв, Умард говийн гүвээт-Халхын дундад сав газрын захиргаа, Аймгийн БОАЖГазартай хамтран  Тогтвортой хөгжлийн бодлого сэдэвт сургалт сумын ЗДТГ-ын ажилчин албан хаагчдад зохион байгуулагдаж 17 албан хаагч хамрагдав.

Тус сургалтаар Тогтвортой хөгжихийн төлөө хувь хүн юу хийж чадах, тулгамдаад буй асуудлыг ярилцаж, гарц хайх замаар албан хаагчид идэвхтэй оролцлоо.

20161123_14190115310608_689272191232148_656379623_n 20161123_153436

picture3

“ИНВЕСТ КО-ОП МОНГОЛ ТАЛ ХЭЭР БА ГОВИЙН БҮС” төслийн нээлт боллоо.

Канад улсын Засгийн газар, Канадын Хоршооны хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжиж байгаа тус төслийн нээлт 2016.11.16-ны өдөр Сүмбэр суманд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд төслийн менежер, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Мягмар-Очир, сургалт хариуцсан мэргэжилтэн А.Мөнхжаргал, төслийн зөвлөх Монгоол улсын гавьяат эдийн засагч Б.Авирмэд, сумын Засаг дарга П.Амарсайхан, сумын Засаг даргын орлогч Н.Хишигдорж, сумын ЗДТГазрын МЭҮТасгийн дарга Б.Сувдшүрэн, сумын ХАА-н хоршоодын дарга, ахлагч, малчдын төлөөлөл, сумын малын эмч нар, ХАА-н ажилтнууд оролцлоо.

Төслийн гол зорилго нь ХАА-н хоршоодын бизнесийн цогц загварыг нэвтрүүлэх, ХАА-н хоршоодтой хамтран ажиллах, малчдад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, жендерийн эрх тэгш байдалд суурилсан өрхийн эдийн засгийн тогвортой байдлыг бий болгоход хувь нэмэр оруулахад оршиж байна.

Уг төсөл нь Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нийт 10 суманд 3 жилийн хугацаатай хэрэгжих юм.

Төслийн багаас төслийн талаар мэдээлэл хийж оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн бөгөөд төслийг хэрэгжүүлэх санамж бичигт төслийн менежер, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Мягмар-Очир, сумын Засаг дарга П.Амарсайхан нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Төслийг 2 талас ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр боллоо.picture4 picture5

15127400_1620207064941214_1259934236_o

ЗҮҮН БҮСИЙН ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД МАНАЙ АЙМАГТ 2016 ОНЫ АВАРГАА ТОДРУУЛЛАА

15182610_1620207018274552_816088761_o15133970_1620203548274899_1040846003_o 15153011_1620203978274856_1341018784_o

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, Биеийн тамир, спортын газар, Шатрын холбоо хамтран Зүүн бүсийн шатрын 2016 оны аварга шалгаруулах тэмцээнийг 11 сарын 12-13-ны өдрүүдэд аймагтаа зохион байгууллаа.

Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын тамирчдаас гадна Багануур дүүргийн тамирчид идэвхтэй оролцож, нийлбэр дүнгээр тэргүүллээ. Өсвөрийн 5 насны эрэгтэй, эмэгтэй, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангилалд нийт 210 тамирчин швейцарь систермээр 8 өрөг тоглож аваргуудаа тодруулсан. Эдгээр тамирчдын дотор ОУХМ-1, ОУ-ын шатрын холбооны дэд мастер-2, спортын мастер-1, спортын дэд мастер-10, ази тивийн болон улсын аваргын медальт тамирчид 30 гаруй оролцсон нь тэмцээний чанар чансааг харуулж байна.

Багийн дүнгээр Ц.Батболд дасгалжуулагчтай Багануур дүүргийн баг тэргүүлж, Э.Энхбаатар дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг дэд байр, Ө.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

15045372_1226095874079955_268756258_o

2-р сургуулийн сурагчдын “Дуу хоолой” юу илэрхийлэв???

15045445_1226096817413194_813386498_o 15052095_1226096760746533_806839626_o 15102097_1226097040746505_1733962320_o 15102305_1226095937413282_253708623_o 15102358_1226096894079853_1026737749_o 15045498_1226096310746578_1955115658_o“Нэг санаачилга-нэг ажил” аяны хүрээнд 2-р сургуулийн Peace road клубээс зохион байгуулсан “Бидний дуу хоолой” сэдэвт сургуулийн орчинд байгаа дарамт шахалтыг харуулсан жүжигчилсэн тоглолт болж, сургуулийн удирдлагуудаас гадна сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, ДЗОУБайгууллагын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Уянга нар шүүгчээр ажиллалаа. Тэмцээн 6-9-р анги, 10-12-р анги гэсэн ангиллаар болж өнгөрсөн бөгөөд сурагчдыг өрсөлдүүлэхийг бус тэдний дуу хоолойг сонсохыг эрмэлзсэн юм. 6, 7-р ангийн хүүхдийн дунд дээд ангийнхан нь дарамталж, тамхины мөнгө авах, тамхи татахыг шаардах зэрэг дарамт гарч байгаа бол 8-9-р ангийнхан РС тоглоом тоглож нэгнийхээ утсыг барьцаанд тавих, дарамтлах байдлыг илэрхийлж байна. Харин ахлах ангийнхны дунд хөрөнгийн ялгаа, цахим гадуурхал, нэг нэгнээсээ илүү гарах хүсэл болон эцэг эхтэйгээ зөрчилтэй байдаг талаар үзүүлж байна. Цаашид сургууль, ДЗОУБайгууллага, сумын зүгээс зөрчил, дарамтыг арилгах талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажиллахаар төлөвлөж байна.

maxresdefault

Ногоон бүтээгдэхүүн гэрчилгээтэй, эрүүл ахуйн дүгнэлттэй “G-saver” дулаан баригч бүтээгдэхүүнийг орон нутгийнхаа иргэдэд нийлүүлэхээр боллоо.

Энэхүү дулаан баригч бүтээгдэхүүн нь зууханд бүрэн шаталтыг явуулдаг учраас галлагааны хугацааг уртасгаж түлшний зардлыг 45% хэмнэдэг нь судалгаагаар батлагдсан. Уламжлалт зуухны яндангаар шууд алдагдаж буй дулааныг хадf0060071_54cf20142cbc6 галах, шаталтын хугацааг 4-6 цаг болгож уртасгадаг байна.  Түлшний бүрэн шаталт явагдсанаар яндангаар шууд гардаг утааны хэмжээг багасгаж агаарын бохирдлыг бууруулах байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм. Манай сумын 15 иргэн тус дулаан баригч бүтээгдэхүүний гэрээт борлуулагчаар ажиллаж, орон нутгийнхаа иргэдэд төслийн үнээр буюу 36000 төгрөгөөр нийлүүлэхээр боллоо.

images

14997069_678650695627631_237568795_n

Хуулиа хэрэгжүүлж, стандартыг мөрдөж ажиллацгаая

Сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдад 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга, Архив,  албан хэрэг хөтлөлтийн талаар зохион байгуулсан15033671_678650665627634_1307155646_n дотоод  сургалтанд 15 албан хаагч хамрагдлаа. Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ ашиглан хуулиа хэрэгжүүлж, стандартыг мөрдлөг болгон ажиллацгаая.