tatlaga

Цэрэг татлага боллоо

Цэргийн ээлжит татлага энэ сарын  21-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдлаа. Сумын хэмжээнд 407 зарлан тараагдснаас цэргийн насны 251 залуус биеэр үзлэгт хамрагдаж, ирц 61,67%-тай байлаа. Нийт үзлэгт хамрагдсан залуучуудаас эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй 61 иргэн байгаа бөгөөд цаашид цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх хөтөлбөр арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байна.

20161026_112209

Булаг, шанд, уст цэгийн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цэвэрлэлээ

20161026_130636 Энэ сарын 26-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, “Сүмбэр-Оцол Сансар” ТББ, аймгийн байгаль орчин, иргэний зөвлөл, Уулзварын голын нөхөрлөл хамтран Сансар уул, Уулзварын гол, Хүүхдийн овоо, Цагаан өвгөн бурхан, Дагва Сүндэл бурхан, Цагаан Дарь эх, Цоорхой рашаан, Хүрээ ногоон орчмын 4 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэлээ. Иргэдээ! Эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаягдалаа ил задгай хаяхгүй байхыг УРИАЛЖ байна.20161026_130606 20161026_130627 20161026_132820 20161026_132845 20161026_132902 20161026_134546 20161026_150118 20161026_150132 20161026_163741

a7a36240-b0d4-4a20-805b-27d26e332f91

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

a7a36240-b0d4-4a20-805b-27d26e332f91Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, баримталж буй бодлого шийдвэр, цаашид хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл өгөх, санал солилцох, хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг нээж АИТХ-ын дарга Г. Батзам хэлсэн үгэндээ шинээр сонгогдсон төлөөлөгч нарыг цаг алдалгүй мэдээ мэдээллээр хангах үүднээс энэ сургалтыг улирал бүр тогтмол хийж байх, цаашид төлөөлөгч нарыг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр үнэлэх, дүгнэх, урамшуулах журам боловсруулан ажиллах талаар онцлон хэллээ.
Сургалтанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, харъяа агентлагууд, цэргийн штабын дарга, мэргэжилтэн нар үйл ажиллагааны чиглэлийн дагуу мэдээлэл хийж, аймгийн гадаад харилцааны бодлого, төрийн албаны бодлого, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, аймгийн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлаар танилцуулга хийсэн.
Хурлын төлөөлөгч нар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, орон нутгийн төсөв, төрийн үйлчилгээ, төрийн албан хаагчын ёс зүйн талаар санал бодлоо хэлж, цаашид төлөөлөгчдийн хэлсэн саналын хэрэгжилтийг хурлын ажлын албанд илтгэх хуудсаар хүргүүлж, ажлын уялдаа холбоог улам сайжруулж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран зүтгэхээ илэрхийлсэн байна.
2016-09-29-01

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

2016-09-29-01

1990 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас     жил бүрийн 10 сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг Монголын Ахмадын өдөр болгон зарлаж, тэмдэглэж ирсэн түүхтэй.

Тэгвэл өнөөдөр Говьсүмбэр аймгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн аймгийнхаа нийт ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Уг баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гүшүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Ахмадын хорооны дарга Ш.Адъяадорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын дарга С.Уранцэцэг, аймгийн ХХҮГазрын дарга Д.Гансүх, Чөлөөт Ахмадын холбооны дарга Л.Ёндон болон бусад албаны хүмүүс мэндчилгээ дэвшүүллээ. Мөн төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Самданшаравын Ганбатыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Алтангэрэлийн Цэвэлмааг аймгийн Засаг даргын “Жуух Бичиг”-ээр тус тус шагналаа.

Ахмадын баярын үйл ажиллагаанд урилгаар Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Уранчимэг, Л.Чулуунчимэг, н.Цэрэндорж болон Боржигин чуулгын уран бүтээлчид уран бүтээлээрээ бэлэг барьж дуутай хууртай нэгэн үдшийг сайхан өнгөрөөлөө. Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тойргийнхоо ахмад наснуудын гэрээр зочилж гарын бэлэг гардууллаа.

 

2016-09-19-03

БЗӨБЦТС ТӨХК-ын Говьсүмбэр аймаг дахь салбарын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2016-09-19-03

Тус компани анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 11-р сарын 26-ны өдрийн 328 тоот тогтоолоор “БАГАНУУР ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2001 оны 08-р сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” Төрийн Өмчит Хувьцаат Компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. БЗӨБЦТС” ТӨХК нь жилд дунджаар 250.0 гаруй сая кВт*цаг цахилгаан эрчим хүчийг “Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ” ТӨХК-иас худалдан авч, 220.0 гаруй сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээн борлуулдаг юм.

Говьсүмбэр аймаг дахь салбар нь 32 жилийн өмнө байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлэж өнөөдрын байдлаар 88 албан хаагчтайгаар орон нутаг төдийгүй хөрш зэргэлдээ 4 аймгийн 13 сумдыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна.

БЗӨБЦТС ТӨХК-ын Говьсүмбэр аймаг дахь салбар нь өнөөдөр  Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шинэ байрны нээлтээ хийлээ. Тус нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, БЗӨБЦТС ТӨХК-ны Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа, БЗӨБЦТС ТӨХК-ны Түгээх үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер М.Отгонбаатар, БЗӨБЦТС ТӨХК-ны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярсайхан, БЗӨБЦТС ТӨХК-ны Санхүү хэлтсийн дарга Т.Болдсанаа, БЗӨБЦТС ТӨХК-ны Борлуулалтын албаны дарга Д.Мөнхтулга, Эрчим хүчний Яамны Хяналт шинжилгээний газрын дарга Б.Сандуйжав, Дорноговь Цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Ц.Мөнхтогоо, Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Мягмарсүрэн, Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ салбарын Хангах үйл ажиллагаа хариуцсан инженер Ч.Ариунаа, Багануур Цахилгаан түгээх сүлжээ салбарын Ерөнхий нягтлан Гантуяа, “Цамба” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

БЗӨБЦТС ТӨХК-ын Говьсүмбэр аймаг дахь салбарын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн шинэ байрыг 750.0 сая төгрөгөөр “Цамба” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

 

img_8250

Mонголын багш нарын баярын 50 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн багш нарын 20, Монголын багш нарын баярын 50 дахь тэмдэглэлт өдрийг 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Багш нарын баярын өдөрт зориулсан “Баярын хурал”, “Баярын цэнгүүн”-ний арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл,  Ахмад багш нарын холбооны тэргүүн, Монгол улсын Гавьяат багш Н.Түмэн-Өлзий нар үе үеийн эрдэмтэн багш нарт мэндчилгээ дэвшүүллээ. Мөн боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, сургалтын чанарыг ахиулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нарыг Засгийн газрын шагнал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны шагнал, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын шагнал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр:

  1. М.Алимаа /1-р сургуулийн бага ангийн багш
  2. Т.Баянжаргал / 1-р сургуулийн монгол хэлний багш/
  3. Ч.Буяннэмэх / 2-р сургуулийн математикийн багш /
  4. Д.Лхагвасүрэн / 2-р сургуулийн англи хэлний багш /
  5. Ж.Бямбаа / 3-р сургуулийн бага ангийн багш /
  6. Т.Түмэндэмбэрэл / 5-р цэцэрлэгийн хөгжмийн багш /
  7. С.Туяагэрэл / 1-р цэцэрлэгийн эрхлэгч /
  8. О.Нацагмаа /  2-р цэцэрлэгийн багш /
  9. Б.Одгэрэл / Сансар цэцэрлэгийн багш /
  10. Л.Гантөгс / 4-р сургуулийн хөгжмийн багш /

БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”, СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол, тэмдэгээр

  1. Ч.Одхүү / 1-р сургуулийн математикийн багш /
  2. А.Наранчимэг / 1-р сургуулийн сургалтын менежер /
  3. Ё.Бадамсүрэн / 3-р сургуулийн бага ангийн багш /
  4. Л.Алтантуяа /2-р сургуулийн бага ангийн багш /
  5. О.Одгэрэл / 5-р сургуулийн захирал /
  6. Б.Баттогтох / 5-р сургуулийн биеийн тамирын багш /
  7. Т.Батцэцэг / 5-р сургуулийн дотуур байрны багш /
  8. П.Дуламжав / 5-р сургуулийн сургалтын менежер /
  9. Л.Цолмон / 3-р сургуулийн бага ангийн багш /
  10. С.Ягаанцэцэг / 3-р цэцэрлэгийн эрхлэгч /
  11. Р.Эрдэнэбаяр / Сансар цэцэрлэгийн хөгжмийн багш /
  12. Т.Сарангэрэл / Сансар цэцэрлэгийн багш /
  13. Ц.Энхжаргал / 3-р цэцэрлэгийн багш /
  14. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Д.Энхтулга /1-р сургуулийн хөгжмийн багш/
  15. М.Дэлгэрням / Политехникийн Коллежийн Химийн багш /
  16. Д.Борхүү / Политехникийн Коллежийн Токарь фрезерийн багш/
  17. Н.Март / Политехникийн Коллежийн Барилгын багш /

 Аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр.

  1. Д.Нарантуяа – 4-р сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багш
  2. П.Батцацрал – 1-р сургуулийн Бага ангийн багш
  3. Л.Мөнхжаргал – Политехникийн коллежийн ойжуулалтын багш
  4. Б.Энхцэцэг – Политехникийн коллежийн уул уурхайн технологийн багш
  5. С.Сүндэрмаа – Политехникийн коллежийн газарзүй, биологийн багш
  6. Х.Энх-Оюун – Математик мэдээлэл зүйн багш

“Аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр үнэлэх журмын 2015-2016 оны хичээлийн жилийн хэрэгжилтийн үр дүнд ажил хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ тэргүүлсэн ШИЛДЭГ багш нар, ангиудаа алдаршуулан урамшууллаа. ҮҮНД:

  1. Сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн багшийн ангилалд Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн багш Л.Наранчимэг, 1-р цэцэрлэгийн багш Н.Соёлмаа нар
  2. Сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн багшийн ангилалд 1-р ангийн багш нарын ангилалд Лаборатори 5-р сургуулийн багш О.Нармандах
  3. 2-р ангийн багш нарын ангилалд Лаборатори 5-р сургуулийн багш  М.Хандсүрэн
  4. 3-р ангийн багш нарын ангилалд: Лаборатори 5-р сургуулийн багш Ц.Туулцэцэг
  5. 4-р ангийн багш нарын ангилалд  Лаборатори 5-р сургуулийн багш Д.Удвал
  6. 5-р ангийн багш нарын ангилалд Лаборатори 5-р сургуулийн багш Ч. Жавзансүрэн
  7. Математик судлагдахуунаас 5-р сургуулийн математикийн багш З. Цолмонтуяа
  8. Түүх нийгмийн ухаан, газарзүй судлагдахуун 1-р сургуулийн багш Т.Амгалан
  9. Гадаад хэл судлагдахуунд 1-р сургуулийн багш Ю.Цэвэлмаа
  10. Урлаг судлагдахуунд 4-р сургуулийн хөгжмийн багш Л. Гантөгс
  11. Монгол хэл судлагдахуунд 1-р сургуулийн багш Л.Лоохууз
  12. Дизайн технологи, мэдээллийн технологи судлагдахуунд Лаборатори 5-р сургуулийн багш Б. Хишигсүрэн
  13. Байгалийн ухаан судлагдахуун – Лаборатори 5-р сургуулийн багш Т. Байгалмаа
  14. Шилдэг Бага ангийн төрөлд 3-р сургуулийн Л. Цолмон багштай 1а ангийн хамт олон
  15. Шилдэг Дунд ангийн ангилалд Лаборатори 5-р сургуулийн Болоржаргал багштай 6а ангийн хамт олон
  16. Шилдэг Ахлах анги ангилалд 2-р сургуулийн Б.Цэвэлсүрэн багштай 10б ангийн хамт олон тус тус шалгарлаа.

img_8250

img_8826

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын яамны сайд Ж.Батсуурь Говьсүмбэр аймагт ажиллалаа.

2008, 2012 оны  УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгаас 2 удаа нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа.    Ажиллах үеэр сайд Сүмбэр сумын 2 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, Усан спорт сургалтын төвөөр орж ажил байдалтай нь газар дээр нь танилцаж 2017 онд  Сүмбэр сумын 2 дугаар суруулийн 640 хүүхдийн сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрийг  гаргалаа. Мөн  5 дугаар цэцэрлэгт шинээр 5 ханатай иж бүрэн гэр, ЕБ-ын сургуулиудад лабораторийн тоног төхөөрөмж, цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нийлүүллээ.

Мөн Аймгийн ард иргэд болон Боловсрол, соёл, спортын салбарынхантай уулзалт зохион байгуулж Төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч,  санал бодлоо солилцлоо.

Аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа салбарынхаа тэргүүний ажилтан албан хаагч нарт шагнал гардууллаа.

“Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Лхагвасүрэн, 2 дугаар сургуулийн багш Д.Нандинцэцэг, 3 дугаар сургуулийн багш Б.Мөнгөнцэцэг, 5 дугаар сургуулийн багш Д.Пүрэвням, МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дуу бүжгийн “Боржигин” чуулгын хөгжимчин Д.Ганболд, Г.Баярмаа,  “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан”-аар Усан спорт сургалтын төвийн багш Б.Батмөнх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух” бичгээр 5 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Мөнгөнчимэг, 2 дугаар сургуулийн нийгмийн багш Б.Сувд, 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Т.Урансанаа нар тус тус шагнагдлаа.

img_8826

14804857_670070949818939_1945416199_n

Жин хэмжүүрийг баталгаажууллаа

Засгийн газрын 2005 оны 102 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэгтэй хамтран 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 41 аж ахуй нэгж иргэнийг  хамруулан нийтийн хоолны чиглэлээр 6, худалдаа үйлчилгээний 34, 1 үйлдвэрийн газар , 7 аж ахуй нэгжийн 42 шатахуун түгээгүүрийн хошуу, 58 хэмжих хэрэгсэл, хүнд даацын пүү, эзэлхүүн хэмжигчийг баталгаажуулж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний тохирлын үнэлгээний салбар зөвлөлийн хуралд 9 аж ахуй нэгж иргэний материал хэлэлцэгдэж, 4 аж ахуй нэгж иргэнийг түдгэлзүүлэн, 5 аж ахуй нэгжид стандартын тохирлын гэрчилгээг 2 жилээр олгохоор шийдвэрлэлээ.