Сумын бэлгэдэл

СҮМБЭР СУМЫН БЭЛГЭ ТЭМДЭГ

logo

НЭГ. Ерөнхий хэлбэр

Орчлон ертөнцийг бэлгэдэгч зөв дугуй дээр оргин 5 дөлтэй галтай чандмань байх бөгөөд тэгш өнцөгт ширээ суурин дээр залагдсан байдалтай байна.

ХОЁР. Дүрслэл

Зөв дугуй хэлбэр дотор нар сарыг багтаан дүрсэлнэ. Наран дотор Боржигин түмний шүтээн 3 уулын савдаг шар арсланг багтаан дүрсэлнэ. Саран дээр сумын нэр “Сүмбэр” гэсэн үгийг эвхмэл монгол бичгийн хэлбэрээр 3 уулийн дүрслэл гарган бичсэн байна.

 

ГУРАВ. Бэлгэдэл

  • Ширээ: Төр тогтворвой, түмэн олон түвшин байхыг бэлгэдсэн бат бөх суурь болно.
  • Нар, Сар, Гал: Монгол түмний олноороо шүтэн дээдэлж ирсэн энэ дүрслэл нь Төрт Монгол улсын голомт Боржигин нутаг байдагтай холбоотой дүрслэгдсэн юм
  • Чандмань эрдэнэ, шар арслан, 3 уулын дүрст бичээс нь: Оршин байгаа нутаг орондоо шүтэлцэн ард түмний хүсэл эрмэлзлэл, ажил үйлс, аж амьдрал нь өнгөрсөн, одоо, ирээдүйд үргэлж тэгш сайхан байхыг бэлгэднэ.

ДӨРӨВ. Бэлгэдлийн өнгө

  • 5-н дөлтэй гал , нар, сар чандмань зэрэг нь монгол бэлгэдлийн язгуур өнгөөр дүрслэгдэнэ
  • Наран саран хооронд орших тэнгэрийг мөнх оршихын бэлгэдэл хөх өнгөөр
  • Ширээг шимт ногоон дэлхийг бэлгэдэн тод ногоон өнгөөр
  • Гурван уул хэлбэрт бичээсийг гэрэлтэж буй мэт харагдахаар шар өнгөөр
  • Шар арсланг тайван амгаланг бэлгэдэж хөх өнгөөр тус тус хөвөөлөн тодруулна.

ТАВ. Бэлэгдлийг тодруулагч

Бэлэгдлийг бүтэн тойруулж алтаар хөвөөлөх ба энэ нь өөрөө тодрогч шүтээн болж залагдаж буй төгс хэлбэр юм.  Боржигин нутгийн айлуудын хойморт залагдан байдаг голомтын сүлд адууны тамгыг нэгтгэсн шинжийг хадгалж буй  учир цог хийморь гийж түмэн олноо ивээх ерөөлтэй юм.

СУМЫН ТУГ 

1

Туг нь  1:2 харьцаатай, цэнхэр өнгийн байна.

Цэнхэр өнгийн дэвсгэрийг 3 хуваасны төв хэсэгт тод шар өнгөөр худам монгол бичгээр дүрсийг байрлуулна.

Худам монгол бичгийн дүрслэл нь сумын нутгийн Чойрын богд, Сансар, Сүмбэр  гэсэн 3 уулыг дүрсэлснээр тулган чандманьлан бадарч байгаа гал лугаа адил боржигин түмний голомт болсон боржигин Сүмбэр үргэлжид өнө мөнхөд оршихыг бэлгэднэ.

Тугийн тод цэнхэр өнгө нь мөнх тэнгэрийн хүчин дор төр, түмэн олон амар амгалан байхыг бэлгэднэ.