%d0%bb%d0%be%d0%b3%d0%be
, ,

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын мэдээ

2017 оны 01 дүгээр улирлын байдлаар Сумын Засаг дарга түүний Тамгын газарт 34, Иргэний бүртгэлийн чиглэлээр 606, Багийн Засаг дарга нарт 1, Нээлттэй утас 70543232-т 5, Газрын даамалд 2 нийт 648 өргөдөл, гомдол санал хүсэлт ирсэнийг хуулийн хүрээнд шийдвэрлэж хариуг өгч ажиллалаа.

2016 оны орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 1,4 сая төгрөгөөр Сүмбэр сумын ЗДТГ-ын мэдээллийн цахим самбарыг ашиглалтанд оруулаад байна.  Цахим самбарын мэдээллийг шинэчлэх байршуулах ажлын хэсэг байгуулагдан  ажиллаж байна.

2017 оны 03 сарын 10-ны өдөр

5-р багийн  БИНХ-ын даргаар Ц.Энхжаргал, багийн Засаг даргаар С.Батцэнгэл,

03 сарын 11-ны өдөр 1-р багийн ИНХ хуралдаж БИНХ-ын даргаар

Г.Бумцэрэн, багийн Засаг даргаар Н.Идэрзориг,

2017 он 03 сарын 17-ны өдөр 4-р багийн

ИНХ хуралдаж, БИНХ-ын даргаар М.Мөнхзаяа Багийн Засаг даргаар Т.Одгэрэл нар тус тус сонгогдлоо.

5-%d1%80-%d0%b1%d0%b0%d0%b3-1       5-%d1%80-%d0%b1%d0%b0%d0%b3

Монгол улсын Засгийн газрын 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийг  “Газар хөдлөлтийн гамшгаас  урьдчилан сэргийлэх,  таниулах өдөр” болгосонтой холбогдуулан газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулахаар сумын  нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа  байгууллагуудад мэдээлэл өгч ажиллалаа.

Сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний томилгоог шинэчиллээ. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилтын үеэр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан ажиллалаа.

Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу  ЗДТГ-ын албан хаагчдад болон ЕЗМА-ын бие бүрэлдэхүүн, сумын Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд , Тохижилт Сүмбэр, Өрхийн эрүүл мэндийн төвд  мэдээлэл хийн заавар зөвлөмж өглөө.

2017  оны 03 сарын 23-ны 16 цагт сумын хэмжээнд сирень дохио болон нэгдсэн галт тэрэгний дуут дохиогоор 1-р  цугларах талбай буюу сумын төв талбайд  сумын Ерөнхий  зориулалтын  мэргэжлийн ангийн 66 албан хаагчаас 42 албан хаагч,  Боржигин чуулгын 47 ажилтан албан хаагч, Номын сан -13 , Музей -6,  Спорт хороо-8,  Нэгдсэн эмнэлэг -40, Эрүүл мэндийн газар -10, нийт 7 байгууллагын 166 албан хаагч , 2-р талбайд 2 , 03-р талбайд 21, 05 дугаар талбайд 143, 06-р талбайд 57,  07-р талбайд 2, нийт  гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор 391 иргэн  дадлага сургуулилтанд хамрагдав.

img_1470       img_1477 img_1481       img_1488 img_1504       img_1505

Эдийн засгийн бодлогын хүрээнд

2017 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 34.9 сая төгрөг, гүйцэтгэл  нь 32.8 сая төгрөг буюу 93.9 хувьтай байна.

Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ нь 651 тонн хог хаягдал тээвэрлэж, 1018 айл өрх болон 164 ААНБ-аас хог хаягдлын хураамжийн 4,187,0 төгрөг, 302,7 тонн ус борлуулж 671175 төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар ахмад настны амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид -4 иргэний материал,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид -8 иргэн,

өрх толгойлсон эхийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 5 иргэн,

18 насанд хүрэхээс өмнө бүтэн өнчин болсон иргэнд 1 удаа олгох тэтгэмжид 1 иргэнийг өргөдлийг тус тус шийдвэрлэлээ.

Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдаалдаг иргэн аж ахуй нэгжүүдэд зэргэлдээх аймаг сумдын нутагт малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан, гарал үүслийн гэрчилгээтэй баталгаатай махыг авч, худалдан борлуулах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Байгаль орчны хүрээнд:

Сумын нутаг дэвсгэр дэх ил задгай үхсэн малын сэг зэмийг устгах, хог хаягдлыг үүсгэсэн эздийг тогтоон,  цэвэрлэх зайлуулах арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.

5-%d1%80-%d0%b1%d0%b0%d0%b3-3             5-%d1%80-%d0%b1%d0%b0%d0%b3-4

Төмөр замын Чойр зангилааны өртөө, галт тэрэгний буудлын газар нутагт их хэмжээний хог хаягдал бохирдол үүссэнийг өртөөний удирдлагатай уулзаж хог  хаягдал бохирдсон хэсгийг арилгах, цэвэрлэгээ хийх талаар хугацаатай албан тоот хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн хүрээнд:

Хонины цэцгийн вакцинд  нийт 136657 хонь хамрагдахаас 77655 толгой хонийг хамруулаад байна. Энэ нь нийт хамрагдах хонины 57 хувь

Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 2206 10 74 213 1164 745
Гарсан төл 2226 10 74 213 1175 754
Хорогдсон төл 123 1 7 68 47
Бойжсон төл 2103 10 73 206 1107 77