НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУНУУД ДУНД ХОГ ХАЯГДАЛ АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН

2020 оны 06 дугаар сарын 10.                                                    Сүмбэр сум

     2020 оны Сумын нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Нийтийн эзэмшлийн орон сууцнууд дунд хог хаягдал ангилан ялгах хогийн сав нийлүүлэх” ГСАССЗДТГ/202001002 дугаартай тендер шалгаруулалтад Оч хийц ХХК, Жавхлант аривжих  ХХК, Энержи сет  ХХК нар үнийн санал ирүүлсэн ба үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж олонхийн саналаар дараах шийдвэрийг гаргав:  

Оч хийц ХХК нь “ТОӨЗ 1.1”-ын 2-т заасан: “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ Ижил төстэй ажил гэдэг нь төмөр хийцийн бараа, төмөр хийцийн хогийн сав нийлүүлж байхыг ойлгох ба ажлын гэрээ, хүлээлцсэн комиссын актын хуулбар, захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагын хангаагүй тул татгалзаж байна.  

Жавхлант аривжих ХХК нь “ТОӨЗ 1.1”-ын 7-т заасан:  “Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /өр зээлийн үлдэгдэлгүй байх талаарх мэдээлэл,/” гэсэн шаардлагыг хангаагүй тул татгалзаж байна.

Энержи сет ХХК нь “ТОӨЗ 1.1”-ын 1-т заасан: Сүүлийн 1 жил буюу  2019 оны санхүүгийн тайлан, аудитын тайлан /аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх/ гэсэн шаардлага, “ТОӨЗ 1.1”-ын 2-т заасан: “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ Ижил төстэй ажил гэдэг нь төмөр хийцийн бараа, төмөр хийцийн хогийн сав нийлүүлж байхыг ойлгох ба ажлын гэрээ, хүлээлцсэн комиссын актын хуулбар, захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлага, “ТОӨЗ 1.1”-ын 6-т заасан: Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /өр зээлийн үлдэгдэлгүй байх талаарх мэдээлэл/ гэсэн шаардлагуудыг хангаагүй тул татгалзаж байна. Уг тендер шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзаж байна.