НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУНУУД ДУНД ХОГ ХАЯГДАЛ АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕРИЙН ҮР ДҮН

2020 оны 06 дугаар сарын 10.                                                    Сүмбэр сум

     2020 оны Сумын нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Нийтийн эзэмшлийн орон сууцнууд дунд хог хаягдал ангилан ялгах хогийн сав нийлүүлэх” ГСАССЗДТГ/202001002 дугаартай тендер шалгаруулалтад Оч хийц ХХК, Жавхлант аривжих  ХХК, Энержи сет  ХХК нар үнийн санал ирүүлсэн ба үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж олонхийн саналаар дараах шийдвэрийг гаргав:  

Оч хийц ХХК нь “ТОӨЗ 1.1”-ын 2-т заасан: “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ Ижил төстэй ажил гэдэг нь төмөр хийцийн бараа, төмөр хийцийн хогийн сав нийлүүлж байхыг ойлгох ба ажлын гэрээ, хүлээлцсэн комиссын актын хуулбар, захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагын хангаагүй тул татгалзаж байна.  

Жавхлант аривжих ХХК нь “ТОӨЗ 1.1”-ын 7-т заасан:  “Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /өр зээлийн үлдэгдэлгүй байх талаарх мэдээлэл,/” гэсэн шаардлагыг хангаагүй тул татгалзаж байна.

Энержи сет ХХК нь “ТОӨЗ 1.1”-ын 1-т заасан: Сүүлийн 1 жил буюу  2019 оны санхүүгийн тайлан, аудитын тайлан /аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх/ гэсэн шаардлага, “ТОӨЗ 1.1”-ын 2-т заасан: “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ Ижил төстэй ажил гэдэг нь төмөр хийцийн бараа, төмөр хийцийн хогийн сав нийлүүлж байхыг ойлгох ба ажлын гэрээ, хүлээлцсэн комиссын актын хуулбар, захиалагч байгууллагын тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлага, “ТОӨЗ 1.1”-ын 6-т заасан: Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /өр зээлийн үлдэгдэлгүй байх талаарх мэдээлэл/ гэсэн шаардлагуудыг хангаагүй тул татгалзаж байна. Уг тендер шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзэн бүх тендерээс татгалзаж байна.

Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх тухай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо.

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СҮМБЭР СУМ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Сүмбэр сумын хамтарсан баг, Сүмбэр Сумын Засаг Даргын Тамгын Газар болон Дэлхийн Зөн ОУБ ын Бор Өндөр ОНХ ийн хамтран зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй Сүмбэр сум” гар зургийн уралдаан дүгнэгдэн шагналтнууд тодорлоо. Нийт оролцсон хүүхдүүддээ халуун баярыг хүргэн сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. Та бүхэн 6 сарын 4 ний 14 цагт ДЗОУБ ын хурлын зааланд хүрэлцэн ирж шагналаа гардаж авна уу. 1. БАГА БОЛОН 1-5 ДУГААР АНГИ.Тэргүүн байр: Үүрийнтуяа ( 5 сургуулийн 4Б анги)Дэд байр: А.Цэцэгдэлгэр( 2 сургуулийн 4А ангийн сурагч)Гутгаар байр: А.Энэрэл ( 6 настай )Тусгай байр: Ж. Болорхишиг( 7 настай )Тусгай байр: О.Халиун(7 настай )Тусгай байр: Ж. Болорномин ( 6 настай ). 2. ДУНД АНГИ. Тэргүүн байр: Б.Уранзаяа( 5р сургуулийн 8А анги)Дэд байр: Хос-Уянга( 5 р сургуулийн 6а анги)Гутгаар байр: О.Ганэрдэнэ( 12 настай )Тусгай байр: А.Алтанбагана( 2сургуулийн 7б анги )Тусгай байр: Т.Мөнхбаатар( 6в анги )Тусгай байр: Давгадорж. 3.АХЛАХ АНГИТэргүүн байр: Л.Мөнх-Уянга( Шивээговь сум 3р сургууль 12- р ангийн сурагч)Дэд байр: Г.Шүрэнтунгалаг( 2 сургууль 9Б анги )Гутгаар байр : Ц.Мядагмаа( 5-р сургууль 10 анги )Тусгай байр:Т.Хонгорзул( 2-р сургууль 9б анги)Тусгай байр:Б.Отгонбилэг ( 1-р сургууль) нар шалгарлаа.ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС 1-3 БАЙР ЭЗЭЛСЭН ХҮҮХДҮҮДЭД ХИЧЭЭЛИЙН 2020-2021 ОНД ДҮРЭМТ ХУВЦАС АВАХ ЭРХИЙН БИЧИГ, ТУСГАЙ БАЙРАНД ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДЭД ТУС БҮР 20000 ТӨГРӨГИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ АВАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОСНЫГ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА. ЭНЭХҮҮ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАСАН АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, ДЗОУБ БОР-ӨНДӨР 1 ОНХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОНДОО ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭН “ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАДАГ БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦААШИД УЛАМ БЭХЖИХ БОЛТУГАЙ” ГЭЖ ЕРӨӨЕ.

Сэрэмжлүүлэг

Малчид, ард иргэд тээвэрчдийн анхааралд!!!!!06 дугаар сарын 02-ны өдөр салхи баруун хойноос сек-д 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын таагүй байдлаас үүдэн учрах эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна!!!