Эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт

Эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбай, эрсдэлт нөхцөлд байдаг айл өрхүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.Тус ажлын хүрээнд 2020 оны 4 сарын 21,22ний өдрүүдэд Сүмбэр сумын хамтарсан багийн гишүүн цагдаагийн хэсгийн байцаагч дэслэгч Б.Пүрэвжаргал, хэсгийн байцаагч дэслэгч Э.Майнбаяр, хамтарсан багийн гишүүн 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхзолбоо, ССЗДТГын 5 дугаар багийн Засаг дарга Л.Ган-Эрдэнэ нар ажиллаж эрсдэлт 7 айл өрхөд үнэлгээ хийн ажиллаж байна.Мөн Сүмбэр гардeн, малхын эгнээний тоглоомын талбай, төмөр замын байрны тоглоомын талбай, 75 дугаар байрны тоглоомын талбай хүүхдийн хөдөлгөөн ихтэй, байгаагаас харахад эцэг эхчүүдийн хүүхдүүдтэй тавих анхаарал сул байгааг харуулж байна.Мөн насанд хүрэгчид гадуур олноороо бөөгнөрөл үүсгэж байна.Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үeд эцэг эхчүүд , иргэд та бүхэн хариуцлагатай байж, амны хаалт хэрэглэхийг Сүмбэр сумын Хамтарсан багийн зүгээс уриалж байна….