Сүмбэр сумын 2019 оны жилийн эцсийн тайлан

Сүмбэр сумын 2020 оны ээлжит цэцэг татлага явагдаж байна.

Posted by Sumber Zdtg on Thursday, April 30, 2020

Сумын ЗДТГ-ын 2020 оны оны 1-4 сарын зарлага

Сүмбэр сумын 2019 оны нэгтгэсэн санхүүгийн аудитын тайлан

Байгууллагын албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН МЭДЭЭ

ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 Орон нутгийн хөгжлийн санд хийсэн санхүүгийн аудитаар зөрчилгүй дүгнэгдлээ.

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдах “Сумын хөгжих 55 өрх”-ийн судалгааг ХХҮГ-т хүргүүллээ.

Хамтарсан баг хүүхэд хамгааллын 108 утасны 2 кэйс, ГБХЗХГ-ын холбон зуучлах үйлчилгээгээр ирсэн 1 кэйс нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байна.

ДЗОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөрийн тусламжтайгаар Сүмбэр сумын Зорилтод бүлгийн айл өрхөд 2 удаагийн тус бүр 80,000 төгрөгний хүнсний тусламжийг үзүүлж 230 өрхийг хамрууллаа.

Мөн 125 өрхөд нэг удаагийн мөнгөн тусамж үзүүлэх ажлыг ДЗОУБ БОР-ӨНДӨР 1 ОНХөтөлбөрийн тусламжтай олгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл, кэйс илрүүлэлтийн дагуу хамтарсан баг насанд хүрээгүй 7 хүүхэд, хохирогч эмэгтэй 1, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох нэн шаардлагатай 2 ахмад настан дээр гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, шуурхай хурлаар 3 гэр бүлийн хүчирхийллийн 3 кэйсийн хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хамтарсан багийн гишүүдийн кэйс илрүүлэлтийн дагуу эргүүл шалгалтаар 2 гэр бүлийн тохиолдлыг илрүүлж,тухайн орчин дээр нөхцөл байдлын үнэлгээ хийж ажиллалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуй нэгж байгууллагуудад 50 м зайн хог хаягдлыг цэвэрлүүлэн ариутгал халдваргүйтлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд одоогийн байдлаар худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний  нийт 34 аж ахуй нэгж 12892 мкв талбайд  Сүмбэр 3 бат ХХК-р ариутгал халдваргүйтлийн ажлыг гүйцэтгүүлсэн.

Өрхийн эрүүл мэндийн төвийн  амбулторийн үзлэг 319 үүнээс 0-5 насны хүүхэд  87 байсан ба үүнээс өвчлөлтэй 37 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.Мөн   113 хүүхдэд ээлжит товлолын  вакциныг тарьж,  гэрийн эргэлтээр 30  ахмад настан, 61 эх нярай үзэж  ажилласан.

Өрхийн эрүүл мэндийн төвийн  амбулторийн үзлэг 319 үүнээс 0-5 насны хүүхэд  87 байсан ба үүнээс өвчлөлтэй 37 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.Мөн   113 хүүхдэд ээлжит товлолын  вакциныг тарьж,  гэрийн эргэлтээр 30  ахмад настан, 61 эх нярай үзэж  ажилласан.

Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа шинэ төрлийн коронавирусын халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Аймгийн онцгой комисст  нэгдсэн ариутгал хийхэд шаардагдах төсвийг гарган хүргүүлж,  Аймгийн Засаг даргын /105 дугаар захирамжаар 5,5 сая төгрөгийг шийдвэрлэсэн бөгөөд  ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  сумын хэмжээнд  Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран  307,670 кв метр
 нийтийн эзэмшлийн болон гэр хороолол,  худалдаа үйлчилгээнийн өмнөх  зам талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа.

6 аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээний дагуу  түр тусгаарлах ажиглалтын байрны судалгааг авч ОБГ ЦХ МХГ, ЭМГ-н ажлын  хэсэгтэй хамтран  нөхцөл байдлын  үнэлэгээ хийж зөвлөмж өгч ажилласан.

ОБГазартай хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг  сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага,  айл өрхүүдэд явуулж байгаа ба одоогийн байдлаар  489 өрх, 803 иргэнд галын аюулгүй байдлын тухай хууль ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай таниулга зөвлөмжийг өгч ажилласан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян эхэлж байгаатай холбогдуулан сумын ХАБЭА-н салбар зөвлөлөөс  “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх” сэдэвт   “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян – 2020” арга хэмжээний хүрээнд зохион явуулж байгаа “Эерэг ажлын байр” челленжийн удирдамжийг Нэгдсэн эмнэлэг, 5-р цэцэрлэг ,авто засварын төв зэрэг    аж ахуй нэгж байгуулагад хүргэж мэдээлэл өгч ажилласан. Мөн уул уурхайн аж ахуй нэгжид ХАБЭА-н зааварчилгаа өгч, хуулийн талаар сургалт зохион байгуулсан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Сумын аюулгүй нөөц: Засгийн газрын 186-р тогтоолыг хэрэгжүүлж  Сумын аюулгүй нөөцөд 2019 онд 73 тн  буюу 3650 боодол өвс бэлтгэн нөөцөлсөн.  Сумын засаг даргын А/56 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан малчин мал бүхий 238 өрхөд 2477 боодол өвсийг хөнгөлттэй үнээр худалдан борлууллаа.

Аймгийн ХХААГазартай хамтран малчдын хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцах, аймгийн ХХААГазраас зохион байгуулж байгаа “Богцтой мэдээлэл” аян болон малчдад цаг үеийн байдлаар мэдээлэл үүр чиглэл зөвлөгөө зөвлөмж өгөх, мэдээ судалгаа авах, хүн эмнэлэг, мал эмнэлэгийн үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор хөдөөгийн 3 багт ажлын хэсэг гарч 04 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсэг 4-р багт 64, 5-р багт 53 /отрын-3 өрх/, 6-р багт 40 /отрын 11 өрх/ нийт 157 өрхөөр орж ажилласан байна.

Хаврын технологит ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөөгийн 3 багийн 38 өрхийн ямаанд ноолуурын хэмжилт хийж дунджыг нь гаргахад 4 сарын 10-ны байдлаар 0,575 гр-тай байна .

Мал төллөлт, төл бойжилт, Том малын хорогдлын мэдээг  04 сарын 07-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 137430 эх малаас төллөсөн 55078, гарсан төл 55101, хорогдсон төл 843 , бойжиж байгаа төл 54258, мал төллөлт 40,1 %, төл бойжилт 98,5 %-тай, том малын хорогдол 543  байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа:

Тээвэрчдийн өргөн чөлөө 1-101а, 101б, 101в дугаар байрнуудад авто зогсоол байгуулах ажил гүйцэтгэх гэрээг ЭЭБО ПРОПЕРТИЙЗ ХХК-тай байгуулсан.

ЕБС-ийн сурагч ширээ сандал нийлүүлэх ажлын тендерийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулалтын харьцуулалтын аргаар цахим хэлбэрээр зарлалаа.

ЕБС-ын ширээ сандал нийлүүлэх ажлын тендерийн нээлт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болсон.Үнэлгээний хороо үнэлгээ хийж байна.

Нийтийн эзэмшлийн орон сууц 15 дугаар байрны техникийн давхрын шугам сүлжээний их засварын ажлын үнэлгээ хийгдэж ДИ ТИ И ЭМ СТРОЙ ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

Хөдөөгийн багийн тохижилтын ажил /цахилгааны эх үүсгүүр/ худалдан авахаар 2020 оны 04 сарын 06-ны өдөр ЮНИТРА ХХК-тай 4400,000 төгрөгөөр гэрээ байгуулсан.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ажлыг 2020 оны 04 сарын 06-ны өдөр БСБ КОММЕРС ХХК-тай 7469700 төгрөгийн гэрээ байгуулсан.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

 1, 2, 3-р багийн  нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 36 тн хог хаягдлыг  төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн, 5300 м кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллалаа.

Аж ахуйн нэгжийн 50 метрийн цэвэрлэгээг зохион байгуулах сумын Засаг даргын А/60 дугаар захирамж гарлаа.

2020 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд золбин нохой, муур устгалын ажлыг зохион байгуулж  154 нохойг устган төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ.

Иргэдээс Сүмбэр суманд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал /2020 оны 01 дүгээр улирлын байдлаар/