СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН МЭДЭЭ

ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Аймгийн Засаг даргын А/62, А/64 захирамжийн дагуу байгууллагын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан 2 цэгт хөдөлгөөнт эргүүл хийж, сумын штабын байран дээр 24 цагийн хариуцлагатай жижүүр хийн ажиллаж байна.

 Сүмбэр сумын ЗДТГ-ын даргын А/12 дугаар тушаалаар байгууллагын 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй албан хаагчдыг байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээрээ ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн Сүмбэр сумын ЗДТГ-т 24 цагаар шуурхай штабын жижүүр ажиллаж байна.

Төмөр замын гармын хяналтын постонд 24 цагийн жижүүр үүрэг гүйцэтгэлээ.

Сумын Засаг дарга тус суманд отроор өвөлжиж байгаа Дундговь аймгийн өрхүүд болон 4, 6-р багийн айл өрхийн хаваржилтын байдалтай танилцлаа.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Говийн сондор” эмийн сан ариутгалын бодис, амны хаалт, биеийн дархлаажуулах бэлдмэл зэрэг 500,0 төгрөгний дэмжлэг үзүүлсэн.

Сумын ИТХ, ЗДТГ-ын ахмадууд 40 ширхэг амны хаалт, санитол зэргийг хандивлалаа.

ТӨРИЙН САНГИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

2020 оны 02 дугаар сарын 29-ны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 89.1 сая төгрөг гүйцэтгэл 136,2 сая төгрөг буюу 152,9 хувьтай байна.

Орон нутгийн болон тусгай зориулалтын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 1916,9 сая төгрөг гүйцэтгэл 1648,0 сая төгрөг, үүнээс цалин хөлсөнд 654,1 сая төгрөг,  НДШ-д 91,2 сая төгрөг, ОНХСанд 20,0 сая төгрөг, төрөөс иргэдэд олгох тэтгэмж урамшуулалд 7,9 сая төгрөг, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 0,0 сая төгрөг, нэг удаагийн тэтгэмж урамшлууллын зардалд 1,8 сая төгрөг, хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас 20,5, бараа үйлчилгээний зардалд 852,5 сая төгрөг тус тус зарцуулсан.

Хүнсний нөөцийн мэдээ:

Сумын хүнсний нөөцийн судалгааг 13 аж ахуй нэгжээр явж авсан ба 03-р сарын 11-ны байдлаар : Мах- 17,5 тн, гурил-73,2, будаа-11,9, төмс-59,9 тн нөөцтэй байна.

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Гэр бүлийн хүчирхийллийн 2 тохиолдолд хүүхдийн эрсдлийн үнэлгээ хийн, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авч ажиллалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

3-р багийн нутаг дэвсгэр нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол, нийтийн эзэмшлийн талбайн хатуу хог хаягдлыг цэвэрлүүлэн,  такси үйлчилгээ эрхлэгч  “Чойр гал”,  “Монгол шуудан”, ”Сүмбэр хас”, “Чойр хүлэг” зэрэг 4 аж ахуй нэгжийн 38 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Тээврийн хэрэгслийн  56 жолооч, зорчигч үйлчлүүлэгчдын гар, тээврийн хэрэгслийн жолооны хүрд, хаалганы бариулыг ариутгаж, нийтийн эзэмшлийн зогсоол, талбайд  тамхины иш, нус цэрээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх тухай  заавар зөвлөмж өгч ажиллаж байна.

Description: C:\Documents and Settings\Administrator\My Documents\Downloads\87176466_197728841597956_1724303642766344192_n.jpg
Description: C:\Documents and Settings\Administrator\My Documents\Downloads\86874646_208869353591623_293591027913064448_n.jpg

1, 2-р багийн нутаг дэвсгэрт хуурай хог хаягдал болон угаадасны бохирдолтой  нийтийн эзэмшлийн гудамж талбайн нийт  8 цэгт хуурай болон нойтон ариутгалыг хийж эрүүл хөрсөөр хучих ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

  Байгууллагын ажилтан албан хаагчдад ариутгалын бодис, санитол, амны хаалтны нөөцийг нэмж бүрдүүлсэн.

Шинэ төрлийн COVID-19-н халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  ажиглалтын үед тусгаарлах байрыг бэлдэх  Засаг даргын  А/38 тоот захирамжийн дагуу хамтран ажиллах гэрээг   Сүмбэр алт ХХК, Чойр ойл ХХК, Политехник коллеж, аймгийн нэгдсэн эмнэлэг, Энхбилэг ХХК зэрэг 5 аж ахуй нэгжтэй тус тус  байгууллаа.

Байгууллагын ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих эм бэлдмэл, витаминжуулалт хийж, амны хаалт, ариутгалын бодисны нөөцийг нэмж бүрдүүллээ.

Өрхийн эрүүл мэндийн төвөөр нийт амбулторийн үзлэг 654 үүнээс 0-5 насны 54 хүүхэд үзсэнээс томуу томуу төст өвчтэй оноштой 33 хүүхэд үзүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  авсан, 90 хүүхдэд товлолын  вакцин хийсэн. Гэрийн эргэлтээр 59 ахмад настан, 51 эх нярайг эргэж ажилласан.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал төллөлт, төл бойжилт, Том малын хорогдлын мэдээг  03 сарын 11-ны өдрийн байдлаар гаргавал: Төллөвөл зохих 156260 эх малаас төллөсөн 1394, гарсан төл 1396, хорогдсон төл 5, бойжиж байгаа төл 1391, мал төллөлт 0.9 %, төл бойжилт 99.6%-тай, том малын хорогдол 47  байна.

  • Мал төллөлтийг хүснэгтээр харуулбал:

Мал төллөлтийг хүснэгтээр харуулбал:

ҮзүүлэлтМДХэмжих нэгжБүгд 
ГүүҮнээИнгэЭм хоньЭм ямаа
АБВ123456
Оны эхний хээлтэгч1Мян тол156260562843412587817467859
                Төллөсөн хээлтэгч2Мян тол139426001194238
                Гарсан төл \мөр 3=мөр4+мөр5\3Мян тол139626001196138
                Бойжсон төл4Мян тол139126001193136
                Хорогдсон төл5Мян тол500032
Оны эхний хээлтэгчид төллөсөн хээлтэгч малын эзлэх хувь мөр6=\мөр2\мөр1\*100%6 0.90.041.401.530.2
  •  
  • Том малын зүй бус хорогдлыг хүснэгтээр харуулбал:
ҮзүүлэлтМДХэмжих нэгжБүгд
адууүхэртэмээхоньямаа
АБВ123456
Оны эхний мал1Мян тол325928155769988681157094142679
         Хорогдсон том мал, бүгд                                              мөр2=мөр6,мөр2=Мөр\3+4+5\2Мян тол470101234
      Хорогдсон хээлтэгч3Мян тол0     
      Хорогдсон хээлтүүлэгч4Мян тол0     
      Хорогдсон таваарын мал5Мян тол470101234
               Хорогдсон том мал, бүгд мөр6=мөр2,мөр6=Мөр\7+8+9\6Мян тол470101234
      Өвчнөөр хорогдсон7Мян тол0     
    Аюулт үзэгдлээр  \Гэнэтийн аюулаар\8Мян тол0     
    Бусад мөр9=мөр\10+11\9Мян тол470101234
  Зэрлэг амьтанд бариулсан\ чоно, баавгай…..\10Мян тол0     
     Бусад11Мян тол      
Оны эхний малд хорогдлын эзлэх хувь мөр12=\мөр2\мөр1\*100%12 0.014     

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа:

Тээвэрчдийн өргөн чөлөө 1-101а, 101б, 101в дугаар байрнуудад авто зогсоол байгуулах ажлын тендерийг 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс 3 сарын 11-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр нээлттэй тендер шалгаруулалтын аргаар цахим хэлбэрээр зарласан.2020 оны 03 дугаар сарын 11-ний 10 цаг 30 минутанд тендерийн нээлт болсон.Уг нээлтэнд ОСО констракшин ХХК, ЭЭБО ПРОПЕРТИЙЗ ХХК нар тендер ирүүлсэн.Үнэлгээний хороо үнэлгээ хийж байна.

Нийтийн эзэмшлийн орон сууц 15 дугаар байрны техникийн давхрын шугам сүлжээний их засварын ажлын тендерийг 2020 оны 03 сарын 09-ний өдрөөс 03 сарын 16-ны өдрийг хүртэл харьцуулалтын аргаар цахим хэлбэрээр зарласан.

ӨЭМТөвд цусны ерөнхий шинжилгээний аппарат худалдан авах гэрээг 2020 оны 03 сарын 02-ны өдөр Ариун мел трейд ххк-тай байгуулан тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

Биотехникийн арга хэмжээг Уулзварын гол нөхөрлөлийн гишүүдтэй хамтран 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.