өрхийн эрүүл мэндийн төвд цусны ерөнхий шинжилгээний аппарат худалдан авах тендерийн үр дүн

 ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ХУРЛЫН ДҮГНЭЛТ

2020 оны 02 дугаар сарын 03.                                                                                 Сүмбэр сум

Гэрээ байгуулах эрх олгох тухай

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Өрхийн эрүүл мэндийн төвд цусны ерөнхий шинжилгээний аппарат худалдан авах” ажлын нийлүүлэгч сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын онцгой журам харьцуулалтын аргаар тендер шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 10 цаг хүртэл тендер хүлээн авахад

  1. Ариун мед трейд ХХК нь Санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлт ирүүлээгүй, нийгмийн даатгалын байгууллагад өртэй
  2. Мед буян ХХК нь Харилцагч банкны тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг тендер зарлахаас өмнө гаргаж ирүүлсэн.
  3. Монолаб ХХК нь Сүүлийн 2018 оны ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл, гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар ирүүлсэн ч хүлээн авсан акт ирүүлээгүй.
  4. Ач есөн энх ХХК нь Сүүлийн 2018 оны ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл, гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар ирүүлсэн ч хүлээн авсан акт ирүүлээгүй тул тус компаниудын үнийн саналаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4-т заасны дагуу ирүүлсэн үнийн саналаас татгалзаж байна.
  5. Нуган ХХК, Баянгол мед ХХК нар нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн байна.

Нуган ХХК-ийг “Шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал” ирүүлсэн гэж үзэн  дүгнэлт 11958930 /Арван нэгэн сая есөн зуун тавин найман мянга есөн зуун гучин/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.2.2-т заасны дагуу захиалагчид өгч байна