Нийтийн эзэмшлийн орон сууц 15-р байрны техникинй давхрын шугам сүлжээний их засварын ажлын тендерийн үр дүн

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДҮГНЭЛТ

2020 оны 02 дугаар сарын 03.                                                                                       Чойр

Мэдэгдэл хүргүүлэх тухай

Сүмбэр сумын Засаг даргын  Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дугаар тушаалаар байгуулагдсан гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо “Нийтийн эзэмшлийн орон сууц 15 дугаар байрны техникийн давхрын шугам сүлжээний их засварын ажил”-ыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харьцуулалтын аргаар тендер шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулж 2020 оны 02 дугаар сарын 03-ны 10 цаг хүртэл тендер хүлээн авахад “УС-ДУ” ОНӨААТҮГ нь тендер ирүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

Дугаар Тендерийн баримт бичгийн заалт Ус-Ду ОНӨААТҮГ
ТОӨЗ 5.3 (а) Ашигтай ажилласан байх жилийн тоо сүүлийн 2 жил буюу 2019, 2018 он 2018 оны Санхүүгийн тайланд 22,6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
ТОӨЗ 5.3 (г)
Албан тушаал Хүний тоо Ажлын туршлага
Талбайн инженер: /ус хангамж ариутгах татурга, Дулааны инженер/ 1  3 жил
Талбайн даамал Б.Баттуяа ажлын туршлага 3 жилийг хангахгүй байна.

 

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасны дагуу “УС-ДУ” ОНӨААТҮГ ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна.