ТЕНДЕРИЙН ҮР ДҮН

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Хогийн цэгийн ландфилл технологийг тогтмолжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах” ажлын нийлүүлэгч сонгон шалгаруулах Харьцуулалтын аргаар тендер шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны 10 цаг хүртэл тендер хүлээн авахад

“Петротрак” ХХК нь Шаардлагад нийцсэн “Хамгийн сайн үнэлэгдсэн” тендер ирүүлсэн байна.

“Петротрак” ХХК-тай 20000000 /Хорин сая/ төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах эрх олгохыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.2.2-т заасны дагуу захиалагчид өгч байна