СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН МЭДЭЭ
ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
01 дүгээр сарын 02-ны өдөр 5, 6-р багийн Засаг дарга нар тус багуудад отроор өвөлжиж байгаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат 3 өрхөөр орж, орон нутгийн бодлого шийдвэрийг танилцуулан, бэлчээр чөлөөлөх асуудлаар үүрэг чиглэл өгсний дагуу 400 бод, 2000 гаруй богтой айлуудыг 6 дугаар багийн “Найман хонд” гэдэг газраас нүүлгэлээ.



Сүмбэр сумын хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогод сумын нийт өрхийн 10 хувь буюу 400 өрх сонгогдсон.Тооллогын ажлыг хуулийн дагуу 01 дүгээр сарын 09-ны өдрийн 08.00 цагт сумын өндөр настан Ш.Адьяадоржийнхоос эхлүүлсэн. Сонгогдсон өрхүүдийг тооллогод 100 хувь хамруулж 402 өрх,1490 хүнийг тоолсон байна. Суманд 9 тоологч ажилласан.Тооллогын явцад ямар нэгэн зөрчил гараагүй болно.
2020 оны ээлжит цэргийн шинэчилсэн тоо бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.01 дүгээр сарын 22-ны байдлаар 453 иргэн шинэчилэсэн бүртгэлд бүртгүүлсэн.


НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
Хамтарсан багийн шуурхай хурлыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, Хамтарсан багийн төлөвлөгөөт хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 16, 22-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Мөн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх 2020 оны ажлын төлөвлөгөөг боловсрууллаа.


Тус сумын 2-р багт үүссэн өндөр настан П.Сүрэнхүүтэй холбогдох асуудлыг хэлэлцэн, хамтарсан багийн гишүүд сураггүй байсан хүүг нь олж ирэн, асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэлээ.
2019 оны жилийн эцсийн байдлаар хамтарсан багт шинээр үүссэн 37 кэйс дээр ажиллаж 29-г нь шийдвэрлэн хааж ажиллалаа.
Тус сумын хамтарсан баг 2020 онд шинээр 108 утасны мэдээллийн дагуу 4 кэйс, иргэний мэдээллийн дагуу 1, 2019 онд шийдвэрлэгдээгүй 8 кэйс дээр тус тус ажиллаж байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
Сүмбэр сумын хэмжээнд урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст 325928 толгой мал тоолуулсан нь урьд оноос 16216 толгой буюу 5.2 хувиар өссөн дүнтэй байна.
Оны эцэст малчин өрх 524 болж 1.1%-иар, малчид 836 болж 1.8%-иар тус тус буурсан байна.
4 өрхийн 55 гахай, 4 өрхийн 81 тахиа, 2 өрхийн 7 цацагт хяруул, 1 өрхийн 2 туулай тоологдсон байна
Цэвэр эрлийз, эрлииз 5 өрхөд 205 үхэр, 11 өрхөд 75 адуу, 3 өрх,1 аж ахуй нэгжид 1268 хонь, 14 өрхөд 3663 ямаа, нийт дүнгээр 5211 толгой мал тоологдлоо.
Арьс ширний урамшуулалд 6 багийн 294 малчин мал бүхий иргэдийн хонины -22080 ш, ямааны-23880 ш, үхрийн -885 ширхэг нийт 46845 падааныг тулгалт хийн шивж программд оруулсан .
МУ-ын Ерөнхий сайдын шийдвэрээр УНСалбараас малчдад олгогдож байгаа үнэгүй өвсийг малчин өрхөд тараах ажлыг хуваарийн дагуу 01 сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж 472 малчин өрхөд 3304 боодол өвс, 50 хувийн хөнгөлттэй үнээр 4156 шуудай тэжээл олгосон байна .
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
Томуу томуу томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 12 сарын 23 ны өдрийн А/92 тушаалын дагуу их эмч нар уртасгасан цагаар ажиллах хуваарь батлан ажлын өдрүүдэд 19 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллаж байна. 12-р сарын 23 наас 12-р сарын 31-ний байдлаар амбулаторын нийт үзлэг 1021 байснаас томуу, томуу төст өвчлөлийн тоо 207 буюу 20,2%-ийг эзлэж байна.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХҮРЭЭНД:
Сумын ЗДТГ-аас хуучин оноо хоггүй цэвэрхэн үдэж Шинэ ондоо цэвэр аюулгүй орчинд ажиллаж амьдрах зорилгоор ААНБ-дын 50 метрийн цэвэрлэгээг зохион байгуулах тухай албан бичгийг 30 гаруй байгууллагад хүргүүлсэн ба 9 байгууллага ажлын тайлан мэдээг ирүүлсэн.
Төвийн ногоон байгууламж, ойн зурваст хариулаггүй малаа удаа дараа оруулж, хашаа хайсыг эвдэж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учруусан тус сумын 3 дугаар багийн иргэн Э, 3 дугаар багийн иргэн Ц, 5 дугаар багийн иргэн М-д Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.
Худалдан авах ажиллагаа:
Сумын 2019 оны ОНХС-гийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, бараа тоног төхөөрөмжүүдийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэлжүүлж, цаашдын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцуулан ажиллаж байна.
Сумын 2021 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг цаасаар сумын 6 багийн нийт өрхөөс авах ажлыг эхлүүлээд байна.
Сумын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2 нээлттэй тендер шалгаруулалт, 5 харьцуулалтын тендер шалгаруулалтын нийт 7 үнэлгээний хороог 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан ба техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичгийг боловсруулан ажиллаж байна.
Сумын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Хогийн цэгийн ландфилл технологийг тогтмолжуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил”-ыг 2020 оны 01-р сарын 15-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл тендер шалгаруулалтын онцгой журам харьцуулалтын аргаар цахим хэлбэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.