Хамтарсан багийн гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, жилийн эцсийн нэгдсэн тайлан дүн мэдээг гаргах, хамтарсан багийн гишүүдийн хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтарсна багийн нийт гишүүдийн дунд тайлант өдөрлөг, спортын нөхөрсөг тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүмбэр сумын ИТХ, Гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохиуцуулах салбар зөвлөл, Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.Тус арга хэмжээнд хамтарсан багийн 16 гишүүн хамрагдаж 8 тайланг хэлэлцүүллээ.2019 онд хийсэн ажлаараа бусдыгаа манлайлан, хийсэн ажлынхаа үр дүнгээр 1-р сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхзолбоо 1 дүгээр байранд, 2-р багийн Засаг дарга Б.Очирхүү, Нийгмийн ажилтан Д.Саранцэцэг нар 2-р байранд, 1-р багийн Засаг дарга Н.Идэрзориг 3-р байранд тус тус шалгарсан.
Волейболын тэмцээнд 1-р байранд Т.Гантулга ахлагятай баг тамирчид түрүүлж, Н.Идэрзориг ахлагчтай баг 2-р байранд тус тус шалгарлаа.
Бидний ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан сумын ИТХ-ын дарга Т.Түмэнбаяр, ХХҮГ-ын дэд дарга Баясгалан, 2-р сургуулийн захирал О.Базарбаатар, 5-р сургуулийн захирал О.Одгэрэл, ЭНХТУСДЭМ ӨЭМТөвийн дарга О.Одмандах, аймгийн Цагдаагийн хэлтсийн хошууч Ариунсан, багийн цагдаа Санчир, Гантөр, Дэлхийн зөн ОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөрийн менежер Д.Оюунтуул, хөгжлийн чиглүүлэгч Ц.Батзаяа нартаа талархал илэрхийлье…
Гэр бүл, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаа бидний хамтын ажиллагаа цаашид улам бэхжих болтугай.