Сүмбэр сумын Хамтарсан баг Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор 19 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.Гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг хамтарсан багийн гишүүд 2019 оны ажлаа амжилттай дүгнүүллээ.
Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал, Сүмбэр, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Бор-Өндөр сумдуудын зохион байгуулагдсан “Эрхзүйн олимпиадад” ТЭРГҮҮН байр эзэлсэн амжилт гаргасан хамтарсан багийн нийт гишүүддээ баяр хүргэн талархал илэрхийлье…Мөн бүх гишүүддээ ажлын амжилт хүсье.
Мөн Хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг ДЗОУБ Бор-Өндөр 1 ОНХөтөлбөрийн хамт олон, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.
“ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАДАГ ТА БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦААШИД УЛАМ БЭХЖИХ БОЛТУГАЙ.”