Нийтийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар байрны подвалийн  шугам сүлжээний их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДҮГНЭЛТ

2019 оны 05 дугаар сарын 08.                                                                                     Чойр

Гэрээ байгуулах эрх олгох тухай

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Нийтийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар байрны подвалийн  шугам сүлжээний их засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Нээлттэй тендер аргаар тендер шалгаруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулж 2019 оны 05 дугаар сарын 02-ны 11 цаг хүртэл тендер хүлээн авахад:

  • “УС-ДУ” ОНӨААТҮГ нь Шаардлагад нийцсэн “Хамгийн сайн үнэлэгдсэн” тендер ирүүлсэн байна.
  • “Нэмэх сүлжээ” ХХК нь НД-8 маягт сүүлийн 3 сар ирүүлээгүй, ХАБЭА-ын инженер томилсон захиралын тушаал ирүүлээгүй, Түргэн хөрвөх чавартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 7 сая төгрөг учир шаардлага хангахгүй захирал болон инженерийн хувийн хадгаламж, алтан картыг тухайн компаний хөрөнгө гэж үзэхгүй. Мөн хэрэгцээний халуун усны өгөх ф50 мм ган хоолой угсрах ажилын тоо хэмжээ 6 м дутуу төсөв ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасны дагуу татгазах үндэслэл болж байна.
  • “Зост өргөө” ХХК нь захилагчийн төсөвт өртөг болох 90,0 сая төгрөгнөөс 5%-аас дээш үнийн санал буюу 129,3 сая төгрөний үнийн санал ирүүлсэн байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.3-т заасны дагуу татгазах үндэслэл болж байна.

“УС-ДУ” ОНӨААТҮГ 85137263 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.2.2-т заасны дагуу захиалагчид өгч байна

Үнэлгээний хорооны дарга                                              Н.Хишигдорж

Нарийн бичгийн дарга                                                      Н.Мөнхбат

Гишүүд:                                                                                 М.Мөнхнаран

Ц.Энхжаргал                                                                                                                                                                                          Б.Батчимэг