Сүмбэр сумын 1-р багаас “Хүлээж биш, хүрч үйлчилье” 14 хонгийн аян зарлалаа.

Аяны хүрээнд аяганы хонхорын ард иргэдэд 2019 оны 04-р сарын 09.нд Энхтусдэм өрхийн эмнэлэг, Аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран ОНХС,Сүмбэр 2018 онд хийсэн ажлыг нийт 44 иргэнд хүрч ажилласан.

Мөн багийн их цэвэрлэгээг зохион байгууллахаар 18 аж ахуйн нэгж байгууллагад албан тоот хүргүүлж 4 байгууллага нийт 6,5 тн хог цэвэрлэсэн.

12  аж ахуйн нэгж байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1-р байранд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, 2-р байранд Эрүүл Мэндийн Газар, 3-р байранд НИК шалгарсан.

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүмбэр сумын 1 дүгээр багаас “ХҮЛЭЭЖ БИШ, ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” аяны хүрээнд Багийн хөгжил залуусын уриан доор 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 12 баг тамирчид оролцож

1 дүгээр байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

2 дугаар байранд Аймгийн Эрүүл мэндийн газар

3 дугаар байранд “Ник” Петровисын баг хамт олон шалгарлаа.

Багийн хөгжилд залуусын оролцоо ” уриан доор ” Хүлээж биш Хүрч үйлчилье “21-н хоногийн хүрээнд сүмбэр сумын 1 дүгээр багийн төмөр замын дан байрнууд төв гудамж замын дагуу бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгууллаа. Тохижилт сүмбэр ОНТҮӨГ-ын газрын ажил үйлчилгээнд ачаалал нэмэгдүүлэхгүй зорилгоор цэвэрлэгээнд оролцогч ААНБ-ууд өөрсдийн нөөц бололцоогоор тээврийн хэрэгсэл, багаж материалтай идэвхтэй оролцсон МАГНАЙ ТРЕД ХХК, НИК ПЕТРОВИС ХХК, МОНГОЛ ФҮ ХХК-ын хамт олондоо ажлын амжилт хүсье.