ЭНХТУСДЭМ өрхийн эрүүл мэндийн төвд авто машин худалдан авч өглөө

Сүмбэр сумын 2019 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 20000000 төгрөгөөр иргэдээс гарсан санал, санаачилгыг үндэслэн өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжируулах зорилгоор TOYOTA-WISH маркийн авто машиныг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сүмбэр зууч ХХК-тай бараа нийлүүлэх гэрээ байгуулан худалдан авч хүлээлгэн өглөө.