ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

[Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Нийтийн эзэмшлийн орон сууц, замчдын гудамж 1-101а, 101б, 101в, тээвэрчдийн өргөн чөлөө 1-101а, 101б, 101в дугаар байрнуудын   дээврийн их засварын ажил]–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сүмбэр сумын ЗДТГ

(2 давхар, 209 тоот өрөө,  мэргэжилтэн Н.Мөнхбат,

утас:, 80008638,  и-майл: munkh.bataa@yahoo.com)]

Сүмбэр сумын 1-р багаас “Хүлээж биш, хүрч үйлчилье” 14 хонгийн аян зарлалаа.

Аяны хүрээнд аяганы хонхорын ард иргэдэд 2019 оны 04-р сарын 09.нд Энхтусдэм өрхийн эмнэлэг, Аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран ОНХС,Сүмбэр 2018 онд хийсэн ажлыг нийт 44 иргэнд хүрч ажилласан.

Мөн багийн их цэвэрлэгээг зохион байгууллахаар 18 аж ахуйн нэгж байгууллагад албан тоот хүргүүлж 4 байгууллага нийт 6,5 тн хог цэвэрлэсэн.

12  аж ахуйн нэгж байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1-р байранд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, 2-р байранд Эрүүл Мэндийн Газар, 3-р байранд НИК шалгарсан.

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүмбэр сумын 1 дүгээр багаас “ХҮЛЭЭЖ БИШ, ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” аяны хүрээнд Багийн хөгжил залуусын уриан доор 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 12 баг тамирчид оролцож

1 дүгээр байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

2 дугаар байранд Аймгийн Эрүүл мэндийн газар

3 дугаар байранд “Ник” Петровисын баг хамт олон шалгарлаа.

Багийн хөгжилд залуусын оролцоо ” уриан доор ” Хүлээж биш Хүрч үйлчилье “21-н хоногийн хүрээнд сүмбэр сумын 1 дүгээр багийн төмөр замын дан байрнууд төв гудамж замын дагуу бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгууллаа. Тохижилт сүмбэр ОНТҮӨГ-ын газрын ажил үйлчилгээнд ачаалал нэмэгдүүлэхгүй зорилгоор цэвэрлэгээнд оролцогч ААНБ-ууд өөрсдийн нөөц бололцоогоор тээврийн хэрэгсэл, багаж материалтай идэвхтэй оролцсон МАГНАЙ ТРЕД ХХК, НИК ПЕТРОВИС ХХК, МОНГОЛ ФҮ ХХК-ын хамт олондоо ажлын амжилт хүсье.

Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжтай боллоо.

ЭНХТУСДЭМ өрхийн эрүүл мэндийн төвд авто машин худалдан авч өглөө

Сүмбэр сумын 2019 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 20000000 төгрөгөөр иргэдээс гарсан санал, санаачилгыг үндэслэн өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжируулах зорилгоор TOYOTA-WISH маркийн авто машиныг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сүмбэр зууч ХХК-тай бараа нийлүүлэх гэрээ байгуулан худалдан авч хүлээлгэн өглөө.

ХӨДӨӨГИЙН БАГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭЭР АЙЛЧИЛЛАА

ХӨДӨӨГИЙН БАГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭЭР АЙЛЧИЛЛАА

Сумын Засаг даргын 2019 оны А/63 дугаар захирамжаар 2019 оны 4-р сарын 3-5-ны өдрүүдэд сумын 4,5,6-р багуудын Засаг дарга, өрхийн эмч, малын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг малчдын хаваржилттай танилцах, хөдөөгийн багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах, ноолуурын гарцын судалгаа авах зорилгоор 179 өрхөөр орж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

3-р сарын Төрийн сангийн болон статистикийн цаг үеийн мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019.04.01

Тендер шалгаруулалтын нэр: нь НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 2-Р БАЙРНЫ ПОДВАЛИЙН  ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ИХ ЗАСВАРЫН АЖИЛ

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАССЗДТГ/201901001

 [Сүмбэр сумын ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ 2-Р БАЙРНЫ ПОДВАЛИЙН  ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000][2] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн дундаж 90000000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50000000 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 90000000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БУ-2.2.1

Тендерийн хамт [Төсөвт өртөгийн 2 хувьтай тэнцүү]төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2019.05.02 11.00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2019.05.02]-ны өдрийн, [11.30] нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй 

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Засаг даргын Тамгын газрын 2 давхар 209 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат , утас:, 80008638