Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 03 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 03 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын 6-н багийн малчдын төлөөлөл 180 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр тус сумын ЗДТГ 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танлцуулсан бөгөөд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Инвест оп монгол ТББ, Монгол даатгал зэрэг байгууллагууд шинээр гарсан хууль тогтоомж, цаашид авч хэрэгжүүүлэх бодлогын баримт бичиг, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Малчидын зөвлөгөөний үеэр

  • – 5 төрөлд шилдгээр шалгарсан малчид,
  • – Шинээр мянгат малчин болсон 8 малчин
  • – Малчдын дунд хэлэлцүүлэг
  • – Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчдийн тоглолт
  • – Гар бөмбөг, хөгжилтэй буухиа тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран Сүмбэр сумын 1 дүгээр багийн Төмөр замын дан байрнуудын дундах хогийн 7 бункерийн 30 тн хур хогийг ачиж цэвэрлэлээ.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сумын Амьжиргаа дэмжих зөвлөл хуралдлаа. Хурлаар

  • Эмнэлгийн хяналтанд байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөжглйин бэрхшээлтэй иргэн болон 16 хүртлэх насны хүүхэд асарч байгаа иргэнд олгох мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд шинээр, 9 иргэнд үргэлжлүүлэн олгох
  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон 16 хүртлэх насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд шинээр, 9 иргэнд үргэлжлүүлэн олгох
  • 0-18 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т олгох мөнгөн тэтгэмжийг 4 иргэнд шинээр тус тус олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүмбэр сумын ЗДТГазар, Боржигин өв музей, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 орон нутгийн хөтөлбөрийн байгууллагатай хамтран 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүмбэр сумын хөгжих 100-н өрхийн иргэдийн дунд “Боржигин өв соёл”-н өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 5 баг оролцож Боржигин өв соёлын талаар оюун ухаанаа уралдан өрсөлдсөнөөс Т.Уртнасан ахлагчтай “Адуучин” баг тэргүүн байр эзэллээ. Мөн оролцогч иргэдийн дунд асуулт хариулт болон дэмбээний тэмцээн зохион байгуулж явууллаа.

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүмбэр сумын 4-р багийн Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг тус багаас сонгогдсон аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Багийн ИНХ, засаг дарга нар хамтран зохион байгуулсан. Өдөрлөгт 55 хүн хамрагдсан. Уг үйл ажиллагаанд АИТХ-ын дарга, сумын Засаг даргын орлогч нар оролцлоо.

2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах дадлага сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Сумын мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүдийн бэлэн байдлыг урьдчилсан байдлаар шалгаж үүрэг чиглэл өглөө.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

Тусгай  зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ эрхлэгч 27 аж ахуй нэгжид архинд донтох өвчтөнийг эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрч байгаа “АА- Андын хүч” ТББ-н 5 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан 23-ны өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай аймгийн Засаг даргын А/52 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Улаан бурхан өвчний 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвөөс  1-р сургуулийн нийт 1197 хүүхэд багш ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба өвчний тохиолдол гарсан ангийн 24 хүүхдийн ар гэрээр орж үзлэг тандалт судалгаа хийсэн байна. Вакцинжуулалтыг 1-р сургуулийн 15 багш,  ангийн 24 хүүхэд, хавьтлын 10 хүнд хийсэн ба нийт сэжигтэй 6 тохиолдлоос 10 сорьц авч шинэжилгээнд явуулж үзэхэд өвчний шинж тэмдэг илрээгүй болно.

Сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Сумын 6 цэцэрлэгт  урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан.  Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт   1097 хүүхэд хамрагдахаас 726 хүүхэд үзлэгт хамрагдаж өвчний шинж тэмдэг илрээгүй болно.  Ирц 66.1%-тай байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Бор Өндөр 1 Орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг” зохион байгууллаа.Сургалтанд хамтарсан багийн 16 гишүүн хамрагдаж ” Нөхцөл байдлын үнэлгээ хийх, Өсвөр насны хүүхэдтэй харилцах сэтгэл зүйн үйлчилгээ, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хоорондын уялдаа” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.Тус сургалтын үр дүнд хууль эрх зүй, нөхцөл байдлын үнэлгээний талаархи тестээр хамтарсан багийн гишүүдээс сорилын шалгалт авч 80,5%тай дүгнэгдсэн. Сургалтын үр дүнд: Нөхцөл байдлын үнэлгээг журмын дагуу хийснээр хамтарсан багийн бүх гишүүд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх чадвартай болсон

Итгэл ивээл төслийн хүрээнд архины хамааралтай иргэдийн дунд “6 сарын вакуумжуулсан сургалт”-ыг зохион байгуулан архины байнгын хамааралтай 8 иргэнийг байрлуулан ажиллаж байна.Төслийн үргэлжлэх хугацаанд ДЗОУБ-аас сард 800,000 төгрөгний хүнсний зүйлс, нүүрс 4 тонн, сургалт зохион байгуулж буй байрыг сарын 100,000 төгрөгөөр түрээслэж байна.Мөн тус сумын ЗДТГ-аас 200,000 төгрөгний бичиг хэргийн зүйлс авч өгсөн. Эрүүл мэндийн нийгмийн даатгалд 3 иргэнийг хамруулан, эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээг 5 иргэнд үзүүлсэн.

Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүд болон энхтусдэм эрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын удирдлагуудын дунд цаг үеийн байдлаар санал солилцож, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Сүмбэр сумын залуучуудын зөвлөлийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн 16 залуусын төлөөллийг оролцуулан, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Залуучуудын нэгдсэн уулзалтанд” амжилттай оролцлоо.

“Хамтарсан багт” ирүүлсэн нэг гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд нөхцөл, байдлын үнэлгээ, 2 хүүхдэд эрсдлийн үнэлгээ хийн, холбогдох байгууллагуудад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Хүүхэд хамгаалах 108 утасны тусламжийн төвөөс ирүүлсэн кэйс дээр нөхцөл байдлын үнэлгээ хийн нийгмийн хамгааллын суурь үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг үзүүлснээр 60,000 төгрөгний 1 удаагийн хүнсний тусламжийг 2-р багийн иргэн Г-д үзүүллээ.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нохой устгалын ажлыг эхлүүлэн сумын төвийн 1,2,3 дугаар багийн нутаг дэвсгэрээр устгалын ажлыг зохион байгуулан нийт 268 нохой устган төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Сүмбэр сумын ЗДТГ-аас 2019 оны 03 сарын 12-ны өдөр зэрлэг ан амьтныг хамгаалах, идэш тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор Их, бага Сансар, Улаан өндөр гэх маршрутын дагуу 4 цэгт 250 кг хужир, 10 боодол өвс тавьж ажиллалаа.

2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазар, Политехникийн коллежийн оюутнуудтай хамтран тус сумын 3 дугаар баг Бурхантаас засмал замын төгсгөл хүртэл 2 км замын цэвэрлэгээ үйлчилгээг хийж нийт 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

  Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 667 0 0 23 528 116
Гарсан төл 671 0 0 23 532 116
Хорогдсон төл 0 0 0 0 0 0
Бойжсон төл 671 0 0 23 532 116

 

Том малын зүй бус хорогдол: Том малын зүй бус хорогдлын мэдээ сумын хэмжээнд 0.01 % тай байна.

  Бүгд Тэмээ Адуу Үхэр хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 36 0 0 1 16 19
Үүнээс:өвчнөөр 0 0 0 0 0 0
Хорогдсон хээлтэгч 7 0 0 0 4 3
Хорогдсон хээлтүүлэгч 0 0 0 0 0 0

 

Мал үржүүлгийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, иргэд, аж ахуйн нэгжийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөж, үржлийн ажил үйлчилгээг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд зохиомлоор хээлтүүлэх бод бог малын тоог ХХААГ-т хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ОНХСАнгийн үйл ажиллагааны талаар сумын 6 багийн засаг дарга болон Багийн ИНХурлын дарга холбогдох албан хаагчдад Сангийн сайдын 288 дугаар тушаалаар батлагдсан журмыг танилцуулж сургалт хийлээ .

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас сумын 2016,2017 оны хөрөнгө оруулалтын ажлын тендерийн материалтай танилцаж хяналт шинжилгээ хийлээ.

Сүмбэр сумын 2019 оны Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх

  • Нийтийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар байрны подвалын шугам сүлжээний их засварын ажил
  • Өрхийн эмнэлэгт авто машины худалдан авах ажил
  • 6 дугаар цэцэрлэгийн гадна хашаажуулах ажлын үнэлгээний хороог тус тус байгуулан тендер зарлан ажиллаж байна.

Эрх зүйн сургалт, сурталчилгааны хүрээнд:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар болон Сүмбэр сумаас “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-өөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар сургалт зохион байгуулж төлөөлөгчөөр сонгогдсон 18 иргэн хамрагдлаа.

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн М.Энхцэцэг