Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 03 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 03 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

 Төрийн бодлогын хүрээнд:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын 6-н багийн малчдын төлөөлөл 180 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр тус сумын ЗДТГ 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танлцуулсан бөгөөд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Инвест оп монгол ТББ, Монгол даатгал зэрэг байгууллагууд шинээр гарсан хууль тогтоомж, цаашид авч хэрэгжүүүлэх бодлогын баримт бичиг, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Малчидын зөвлөгөөний үеэр

  • – 5 төрөлд шилдгээр шалгарсан малчид,
  • – Шинээр мянгат малчин болсон 8 малчин
  • – Малчдын дунд хэлэлцүүлэг
  • – Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчдийн тоглолт
  • – Гар бөмбөг, хөгжилтэй буухиа тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран Сүмбэр сумын 1 дүгээр багийн Төмөр замын дан байрнуудын дундах хогийн 7 бункерийн 30 тн хур хогийг ачиж цэвэрлэлээ.

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сумын Амьжиргаа дэмжих зөвлөл хуралдлаа. Хурлаар

  • Эмнэлгийн хяналтанд байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөжглйин бэрхшээлтэй иргэн болон 16 хүртлэх насны хүүхэд асарч байгаа иргэнд олгох мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд шинээр, 9 иргэнд үргэлжлүүлэн олгох
  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон 16 хүртлэх насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2 иргэнд шинээр, 9 иргэнд үргэлжлүүлэн олгох
  • 0-18 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т олгох мөнгөн тэтгэмжийг 4 иргэнд шинээр тус тус олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүмбэр сумын ЗДТГазар, Боржигин өв музей, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 орон нутгийн хөтөлбөрийн байгууллагатай хамтран 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүмбэр сумын хөгжих 100-н өрхийн иргэдийн дунд “Боржигин өв соёл”-н өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 5 баг оролцож Боржигин өв соёлын талаар оюун ухаанаа уралдан өрсөлдсөнөөс Т.Уртнасан ахлагчтай “Адуучин” баг тэргүүн байр эзэллээ. Мөн оролцогч иргэдийн дунд асуулт хариулт болон дэмбээний тэмцээн зохион байгуулж явууллаа.

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сүмбэр сумын 4-р багийн Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг тус багаас сонгогдсон аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Багийн ИНХ, засаг дарга нар хамтран зохион байгуулсан. Өдөрлөгт 55 хүн хамрагдсан. Уг үйл ажиллагаанд АИТХ-ын дарга, сумын Засаг даргын орлогч нар оролцлоо.

2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах дадлага сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Сумын мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүдийн бэлэн байдлыг урьдчилсан байдлаар шалгаж үүрэг чиглэл өглөө.

Эрүүл мэндийн бодлогын хүрээнд:

Тусгай  зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ эрхлэгч 27 аж ахуй нэгжид архинд донтох өвчтөнийг эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрч байгаа “АА- Андын хүч” ТББ-н 5 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан 23-ны өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай аймгийн Засаг даргын А/52 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Улаан бурхан өвчний 1 тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвөөс  1-р сургуулийн нийт 1197 хүүхэд багш ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба өвчний тохиолдол гарсан ангийн 24 хүүхдийн ар гэрээр орж үзлэг тандалт судалгаа хийсэн байна. Вакцинжуулалтыг 1-р сургуулийн 15 багш,  ангийн 24 хүүхэд, хавьтлын 10 хүнд хийсэн ба нийт сэжигтэй 6 тохиолдлоос 10 сорьц авч шинэжилгээнд явуулж үзэхэд өвчний шинж тэмдэг илрээгүй болно.

Сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Сумын 6 цэцэрлэгт  урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан.  Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт   1097 хүүхэд хамрагдахаас 726 хүүхэд үзлэгт хамрагдаж өвчний шинж тэмдэг илрээгүй болно.  Ирц 66.1%-тай байна.

Нийгмийн бодлогын хүрээнд:

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Бор Өндөр 1 Орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг” зохион байгууллаа.Сургалтанд хамтарсан багийн 16 гишүүн хамрагдаж ” Нөхцөл байдлын үнэлгээ хийх, Өсвөр насны хүүхэдтэй харилцах сэтгэл зүйн үйлчилгээ, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хоорондын уялдаа” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.Тус сургалтын үр дүнд хууль эрх зүй, нөхцөл байдлын үнэлгээний талаархи тестээр хамтарсан багийн гишүүдээс сорилын шалгалт авч 80,5%тай дүгнэгдсэн. Сургалтын үр дүнд: Нөхцөл байдлын үнэлгээг журмын дагуу хийснээр хамтарсан багийн бүх гишүүд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх чадвартай болсон

Итгэл ивээл төслийн хүрээнд архины хамааралтай иргэдийн дунд “6 сарын вакуумжуулсан сургалт”-ыг зохион байгуулан архины байнгын хамааралтай 8 иргэнийг байрлуулан ажиллаж байна.Төслийн үргэлжлэх хугацаанд ДЗОУБ-аас сард 800,000 төгрөгний хүнсний зүйлс, нүүрс 4 тонн, сургалт зохион байгуулж буй байрыг сарын 100,000 төгрөгөөр түрээслэж байна.Мөн тус сумын ЗДТГ-аас 200,000 төгрөгний бичиг хэргийн зүйлс авч өгсөн. Эрүүл мэндийн нийгмийн даатгалд 3 иргэнийг хамруулан, эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээг 5 иргэнд үзүүлсэн.

Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүд болон энхтусдэм эрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын удирдлагуудын дунд цаг үеийн байдлаар санал солилцож, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Сүмбэр сумын залуучуудын зөвлөлийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн 16 залуусын төлөөллийг оролцуулан, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Залуучуудын нэгдсэн уулзалтанд” амжилттай оролцлоо.

“Хамтарсан багт” ирүүлсэн нэг гэр бүлийн хүчирхийллийн тохиолдолд нөхцөл, байдлын үнэлгээ, 2 хүүхдэд эрсдлийн үнэлгээ хийн, холбогдох байгууллагуудад холбон зуучлах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Хүүхэд хамгаалах 108 утасны тусламжийн төвөөс ирүүлсэн кэйс дээр нөхцөл байдлын үнэлгээ хийн нийгмийн хамгааллын суурь үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг үзүүлснээр 60,000 төгрөгний 1 удаагийн хүнсний тусламжийг 2-р багийн иргэн Г-д үзүүллээ.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нохой устгалын ажлыг эхлүүлэн сумын төвийн 1,2,3 дугаар багийн нутаг дэвсгэрээр устгалын ажлыг зохион байгуулан нийт 268 нохой устган төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Сүмбэр сумын ЗДТГ-аас 2019 оны 03 сарын 12-ны өдөр зэрлэг ан амьтныг хамгаалах, идэш тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор Их, бага Сансар, Улаан өндөр гэх маршрутын дагуу 4 цэгт 250 кг хужир, 10 боодол өвс тавьж ажиллалаа.

2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазар, Политехникийн коллежийн оюутнуудтай хамтран тус сумын 3 дугаар баг Бурхантаас засмал замын төгсгөл хүртэл 2 км замын цэвэрлэгээ үйлчилгээг хийж нийт 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

  Бүгд Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа
Төллөсөн хээлтэгч 667 0 0 23 528 116
Гарсан төл 671 0 0 23 532 116
Хорогдсон төл 0 0 0 0 0 0
Бойжсон төл 671 0 0 23 532 116

 

Том малын зүй бус хорогдол: Том малын зүй бус хорогдлын мэдээ сумын хэмжээнд 0.01 % тай байна.

  Бүгд Тэмээ Адуу Үхэр хонь ямаа
Хорогдсон том мал бүгд 36 0 0 1 16 19
Үүнээс:өвчнөөр 0 0 0 0 0 0
Хорогдсон хээлтэгч 7 0 0 0 4 3
Хорогдсон хээлтүүлэгч 0 0 0 0 0 0

 

Мал үржүүлгийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, иргэд, аж ахуйн нэгжийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөж, үржлийн ажил үйлчилгээг оновчтой зохион байгуулах ажлын хүрээнд зохиомлоор хээлтүүлэх бод бог малын тоог ХХААГ-т хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ОНХСАнгийн үйл ажиллагааны талаар сумын 6 багийн засаг дарга болон Багийн ИНХурлын дарга холбогдох албан хаагчдад Сангийн сайдын 288 дугаар тушаалаар батлагдсан журмыг танилцуулж сургалт хийлээ .

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас сумын 2016,2017 оны хөрөнгө оруулалтын ажлын тендерийн материалтай танилцаж хяналт шинжилгээ хийлээ.

Сүмбэр сумын 2019 оны Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх

  • Нийтийн эзэмшлийн орон сууцны 2 дугаар байрны подвалын шугам сүлжээний их засварын ажил
  • Өрхийн эмнэлэгт авто машины худалдан авах ажил
  • 6 дугаар цэцэрлэгийн гадна хашаажуулах ажлын үнэлгээний хороог тус тус байгуулан тендер зарлан ажиллаж байна.

Эрх зүйн сургалт, сурталчилгааны хүрээнд:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар болон Сүмбэр сумаас “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-өөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-иар сургалт зохион байгуулж төлөөлөгчөөр сонгогдсон 18 иргэн хамрагдлаа.

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэн М.Энхцэцэг

 

“6-р цэцэрлэгийн гадна хашаажуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ДҮГНЭЛТ

2019 оны 03 дугаар сарын 29.                                                                                     Чойр

Мэдэгдэл хүргүүлэх тухай

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “6-р цэцэрлэгийн гадна хашаажуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнийн санал авах ажиллагааг тендер шалгаруулалтын онцгой журам болох харьцуулалтын  аргаар зохион байгуулсан.  Үнийн санал авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулж 2018 оны 03 дугаар сарын 29-ны 10 цагт тендер хүлээн авсан.

“6-р цэцэрлэгийн гадна хашаажуулах ажил”-ын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 1 оролцогч үнийн санал ирүүлсэн бөгөөд үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж үнийн санал авах баримт бичигт заасан шаардлагуудыг хангаагүй  “Жавхлант арвижих” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзаж байна.

 

Үнэлгээний хорооны дарга                                              Н.Хишигдорж

Нарийн бичгийн дарга                                                      Н.Мөнхбат

 

Гишүүд:                                                                                 Б.Энхдэлгэр

 

Г.Дашжаргал

 

Т.Дашцэдэн

Үнийн санал авах урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                                

2019.03.22

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос 6-р цэцэрлэгийн гадна хашаажуулах ажлыг  гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2019.03.29-ний өдөр 10:00-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр цахим хэлбэрээр ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2019.03.29-ны өдрийн 10:30-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, 2 давхар -209 тоот өрөө, 

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбат утас:80008638

Өрхийн эмнэлэгт авто машин худалдан авах ажлын тендерийн үр дүн

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бэлэн байдлын урьдчилсан үзлэгт Сүмбэр сумын мэргэжлийн ангийн 8 бүлгийн 61 албан хаагч, сайн дурын бүлгийн 15 албан хаагч нийт 76 албан хаагч хамрагдлаа.

2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулж
1 дүгээр баг – Төмөр замын вокзалын арын талбай
2 дугаар баг – Дэнжийн андуудын зүүн хойно
3 дугаар баг – 12 дугаар байрны хойд талын талбай

Сүмбэр сумын төв талбай гэсэн 4 цэгт яаралтай цугларах самбар байршуулж, нийт  1465 иргэн хамрагдлаа.

үнийн санал авах урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 [СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ АВТО МАШИН ХУДАЛДАН АВАХ]–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг [2019.03.21, 15:00]-аас өмнө [Говьсүмбэр аймаг Сүмбэр сум ЗДТГ (ЗДТГ-ын 207-р өрөө, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат  утас 80008638)] хаягаар ирүүлнэ. Уг үнийн санал авах ажиллагаа цахим хэлбэрээр явагдана.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2019.03.21]-ны өдрийн [15:30][1]-т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймаг Сүмбэр сум Засаг даргын Тамгын газар  

ЗДТГ-ын 207-р өрөө, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Н.Мөнхбат  

утас 80008638

Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.

 Захиалагч тендер шалгаруулалтад давуу эрхийн зөрүү хэрэглэхгүй бол, энэ өгүүлбэрийг хасч оронд нь “Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй” гэж бичнэ.

2-р сарын Төрийн сангийн болон статистикийн цаг үеийн мэдээ