Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 02 дугаар сарын цаг  үеийн ажлын мэдээ

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын Газрын 2019 оны 02 дугаар сарын

цаг  үеийн ажлын мэдээ

Төрийн бодлогын хүрээнд:

Сумын Засаг даргын зөвлөлийн хурал 2019 оны 01 сарын 28-ны өдөр хуралдаж , “Сумын аварга малчин”, “Сумын алдарт уяач”- ыг шалгарууллаа.

“Сумын аварга малчин”-аар

  1. 4 дүгээр багийн малчин – Ж.Цогтсайхан
  2. 4 дүгээр багийн малчин – Н.Энхбаатар
  3. 4 дүгээр багийн малчин – С.Одсүрэн
  4. 5 дугаар багийн малчин – Д.Тасбаяр
  5. 5 дугаар багийн малчин – Д.Пүрэв-Очир
  6. 6 дугаар багийн малчин – Ц.Готов
  7. 6 дугаар багийн малчин – О.Түвшинжаргал

“Сумын алдарт уяач”-аар

  1. 4 дүгээр багийн малчин – Х.Манлайбаатар
  2. 6 дугаар багийн малчин – Б.Нэргүйбаатар
  3. 2 дугаар багийн малчин – Д.Ганзориг  нар тус тус шалгарлаа.

 

Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяртай холбогдуулан 2-р багийн харж хандах хүнгүй ганц бие 1 ахмад настанд Онцгой байдлын газартай хамтран түлээ нүүрс, 3 ахмад настанд Чандмань-Эрдэнэ дэлгүүртэй хамтран сар шинийн сүү, тавгийн идээг нь бэлтгэн өгч ажиллалаа.

ЗДТГ-ын даргын тушаалаар Сар шинийн өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг гарган 2019 оны 2 дугаар сарын 04-ны өдрөөс – 10ны өдрүүдэд 20 албан хаагч 7 өдрийн хугацаанд хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

2019 оны 01 сарын 22-ны өдрийн сумын онцгой комиссын  хурлын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж,  25-ны өдрийн  сумын онцгой комиссын хурлаар  эрчимжсэн мал аж ахуйн бүсийн 2-р постыг буулгаж, Мөн 02 дугаар сарын 11-ны өдрийн А/20 дугаар захирамжийн дагуу Хязгаарлалтын дэглэмийг цуцалж хяналтын цэгийг буулган ажиллалаа.

Байгууллагад харъяалалтай 22 ахмадад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг тараалаа.

 

Нийгмийн бодлогын хүрээнд:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран Урвуулагч хэмээх гахай жилийн сар шинийн баярт зориулан “Нийтийн монгол бөхийн барилдаан”-ыг зохион байгуулан шилдгүүдээ шалгарууллаа.Тус барилдааны тэргүүн байранд Хүнс, хөдөө аж ахуйн газрын бөх Э.Түвшинзаяа түрүүллээ.  Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Говьсүмбэр аймгийн “Бөхийн холбоонд 10 ширхэг зодог шуудаг”-ийг гардуулан өглөө.

Сүмбэр сумын удирдах ажилтны шуурхай” хурал зохион байгуулагдлаа. Тус шуурхай хуралд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1,2,5-р сургууль, 1,2,5,6-р цэцэрлэгүүд, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-н удирдлагууд оролцон цаг үеийн мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

2019 оны 01 сарын 29-ны өдөр Сүмбэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхдугаар хурал болж тус сумын “Хөгжих 55 өрх”-ийг хэлэлцэн баталлаа.

108 утсанд ирсэн мэдээллийн дагуу хүүхдийн эрсдлийн үнэлгээг 2 хүүхдэд, цагдаагийн хэлтсээс мэдээллийн дагуу 2 иргэнд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

Хүрээлэн буй орчны хүрээнд:

Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхоны 3 дугаар байрнаас ил задгай нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаягдал хаясан гэх гомдол мэдээллийн дагуу шалгаж, эзэн холбогдогчийг олж тогтоон 3 дугаар багийн 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж арга хэмжээ авч ажиллалаа.

2019 оны 01 сарын 25,26-ны өдрүүдэд Багийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан 52 аж ахуй нэгж, 773 өрх хамрагдан 15.7 тонн хог хаягдал төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллаа.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд:

  • Сүмбэр сумын 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад иргэдийн хяналтыг тавьж ажлуулахаар аймгийн ахмадын хороотой хамтран “Иргэдийн бүлэг” үүсгэн ажиллалаа.

  • Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 36.6 сая төгрөгний 2 бараа тоног төхөөрөмж, 233.2 сая төгрөгний 5 их засварын ажил, 10.0 сая төгрөгний зөвлөх үйлчилгээг тусган хөрөнгө оруулалтын ажлуудын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулан ажиллаж байна.
  • 2018 оны ОНХСанд хийгдэх санхүүгийн аудитд холбогдох баримт бичгийг өгөн шалгуулж байна.

 

 

Тайлан гаргасан:ДАХ мэргэжилтэнМ.Энхцэцэг